-
“Dolce & Gabbana” нохойнд зориулсан сүрчиг худалдаанд гаргажээ

Италийн брэнд “Dolce & Gabbana” сүүлийн үед нохойд зориулсан үнэртэн зохион бүтээж байгаа юм. Тус компанийн цахим хуудсанд мэдээлснээр алдарт загвар зохион бүтээгч Доменико Дольче Фефе гэдэг нохойдоо зориулан, үнэртэн бүтээхээр шийджээ. “Fefé” гэж нэрлэсэн сүрчиг нь нохойд зориулсан илангийн хүр хорхойн үр, зандан модны өтгөн өнгө зэргийг агуулсан, анхдагч спиртгүй анхилуун үнэртэн юм. 100…
-
Снукер бильярдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер бильярдын 6 улааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болж байна. ”Holiday Inn” зочид буудал болон тус буудлын зүүн талд байрлах Монголын бильярдын академийн холбооны заал гэсэн хоёр байршилд энэ тэмцээнийг нэгэн зэрэг зохион байгуулж байгаа юм. Энэ тэмцээнд 21 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа…
-
Дэлхийн чансаа олгох цомын тэмцээн өнөөдөр эхэлнэ

Дэлхийн боксын цом, Улаанбаатар-2024 бол Азид анх удаа Дэлхийн боксын холбооноос (World Boxing) зохиож байгаа олон улсын боксын аварга шалгаруулах тэмцээн юм. Энэ тэмцээн 9 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд “UG Arena”-д болох гэж байна. Тус тэмцээнд Англи, Герман, Япон, Сингапур, Итали, Вэйлс, Австрали, Перу, Өмнөд Солонгос, БНХАУ, Филиппин зэрэг улсаас нийт 170 тамирчин оролцох юм.…
-
“Victoria’s Secret” загварын шоу 5 жилийн дараа эргэн ирлээ

5 жил завсардсан “Victoria’s Secret” загварын шоуг ирэх 10 дугаар сарын 15-ны өдөр Нью-Йорк хотод дахин зохион байгуулахаар болсон гэдгийг албан ёсоор мэдээлжээ. Тэд олон нийтийн санаа бодол, шүүмжлэлийг сайтар тунгаасны эцэст шоугаа дахин үргэлжлүүлэхээр болсон байна. Шоунд үзүүлбэрээ үзүүлэх дуучдын нэрсийг зарлав. Үүнд “Blackpink” хамтлагийн Лиса, “Water” дуугаараа танигдсан дуучин Тайла болон ахмад дуучин Шер…
-
Аутизм, хүүхдийн зүрхний хэм алдалтыг оношлох, эмчлэх аргыг сурахаар эмч нар явлаа

Шинэчлэн баталсан жагсаалтаар Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй 26 өвчин бий. Эдгээр өвчний оношилгоо, эмчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн 8 дугаар сард шийдвэр гаргаж, Дэлхийн өндөр хөгжилтэй улсад тухайн чиглэлээр тэргүүлдэг эмнэлэг, их сургуульд 13 үндэсний багийг энэ ондоо багтаан чадавхжуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ шийдвэрийн дагуу энэ 7 хоногоос эмч нарын…
-
Цахимаар мансууруулах бодис худалддаг байж болзошгүй хүмүүсийг баривчилжээ

Цахимаар мансууруулах бодис худалдаж байгаа тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу Хар тамхитэй тэмцэх газар энэ сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс Ц, Э, О гурвыг, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс М, Б хоёрыг саатуулсан байна. Тэд мансууруулах үйлчилгээтэй бодис хууль бусаар олж авч, бусдад худалддаг байж болзошгүй байгаа аж. Сүүлийн 5 жилд…
-
Авто замын ашиглалтын чанарыг лазер хэмжилтийн төхөөрөмжөөр үнэлдэг боллоо

Улаанбаатар хотын удирдлагууд авто замын хагарал, эвдрэл болон авто замын гадаргуу, ашиглалтын чанарыг автоматаар нарийн хэмжиж илрүүлэх боломжтой шинэ лазер төхөөрөмжийг зам дээр туршиж эхэллээ. Тухайлбал, өнөөдөр нийслэлийн Замын хөгжлийн газраас уг лазер хэмжилтийн төхөөрөмжийг үнэлж, зам дээр хэрэгжүүлсэн юм. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул болон нийслэлийн…
-
Монголын гимнастикчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорилоо

Итали улсын Песора хотноо Аэробик, гимнастикийн 18 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ сарын 23-30-ны өдрүүдэд болох уг тэмцээнд Монголын гимнастикийн холбооны 17 тамирчин, 2 дасгалжуулагч, 2 шүүгч, 1 эмч, массажистийн бүрэлдэхүүнтэй баг оролцоно. Манай багийн тамирчид 5 төрөлд өрсөлдөх юм. …
-
Найзууд нэгнийхээ аминд хүрчээ

Орхон аймгийн нутагт 5 дугаар сарын 19-ний 20:00 цагийн орчим иргэн О, М нар хамт архи уугаад хоорондоо маргаж, нэгнийгээ зодон, амь насанд нь хүрчээ. Тэд найзууд байсан аж. “Чанга дуугарлаа” гэснээс энэ хэрэг үүдэлтэй гэнэ. Тус аймгийн Цагдаагийн газар энэ хэргийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
-
Дэлхийн шатрын олимпиадад манай улс 16, 62-р байр эзэллээ

Дэлхийн шатрын холбооноос хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг шатрын олимпиад Унгар улсын нийслэл Будапешт хотноо 11 хоног үргэлжилж, аваргуудаа тодруулав. 45 дахь удаагийн шатрын олимпиадад Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг 182 орноос 16 дугаар байр, харин эрэгтэй шигшээ баг 197 орноос 62-р байр эзэллээ. Манай баг, тамирчид нийт 11 өрөг тоглож, ур чадвар оюун ухаанаа…
