-
Яг үнэнийг хэлье. Багш нар айж байна

Х.Болормаа Багш нар бусад мэргэжилтнүүдийг хажиглаад сүйд. Багш болох гэж бүхэл бүтэн 4 жил сурдаг л гэнэ. Багшийн ажлыг үнэгүйдүүллээ л гэнэ. Дуртай нь багшийн ажлыг хийдэггүй л гэнэ. Дуртайгаар нь багшийн ажил хийлгэж болохгүй л гэнэ. Ажлын байрыг нь булаачих вий, арчаагүй нэр зүүчих вий гэж айж байна, тэд. Аргагүй дээ. Мал хүртэл сүрэгт…
-
Б.Мөнхзаяа Хөх хотын марафонд түрүүллээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болсон марафонд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдлөө. Тэмцээний хагас марафон буюу 21 км-ийн зайг Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа 1:16.38 цагийн амжилтаар туулж, алтан медаль хүртлээ. Тэрээр “Улаанбаатар марафон”-ны зургаан удаагийн аварга, УАШТ-ий 5000, 10000, хагас марафоны дээд амжилтыг эзэмшигч Б.Мөнхзаяа нь “Рио-2016”, “Токио-2020”, Парис-2024” зуны олимпын наадамд тоосоо өргөсөн Монголын шилдэг…
-
Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгчөөр Д.Түвшинжаргалыг сонголоо

Өчигдөр Монголын Волейболын Холбооны 2024 оны ээлжит чуулган боллоо. Чуулганаар тус холбооны шинэ удирдлага буюу 10 дахь Ерөнхийлөгчөөр Багануур ХК-ий Ерөнхий захирал, Хэнтий аймгийн волейболын холбооны тэргүүн, Дашдаваагийн Түвшинжаргалыг сонголоо. Мөн волейболын холбооны хөгжлийг ахиулах, хамтарсан удирдлага хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, аймаг дүүргийн салбар холбоодыг чадавхжуулах чиглэлээр холбоодын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан байна. 1957 онд…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: “Эрхэм хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Ирээдүйн асуудлаарх энэхүү дээд түвшний уулзалт нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн…
-
Дарханы замд ачааны машин осолджээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамд энэ сарын 20-ны өдөр ачааны машин осолджээ. Их хэмжээний ачаа ачиж явсан уг машин 53-ын даваан дээр хажуугаараа унасан байна.
-
БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул мод тарив

Энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юүшэн болон Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөллүүд Өмнөговь аймагт айлчилж, албаны уулзалт, арга хэмжээнд оролцож байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд цөлжилт, шар шороон шуургатай хамтран тэмцэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум…
-
Ойн 105.980 мянган га талбайн хөнөөлт шавжийг устгажээ

Архангай аймгийн Байгаль аялал жуулчлалын газар ойн хөнөөлт шавж, өвчний хаврын судалгаагаар нийт 15 сумын 132 мянган га талбайд Якобсоны төөлүүрч эрвээхэй, эгэл бийрэн сүүлт эрвээхэй голомт үүсгэн тархаж, ой модонд сөргөөр нөлөөлж байгааг тогтоожээ. Энэ онд ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлах, зонхилон тархсан хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд микробиологийн бэлдмэлээр агаарын хөлөг, үүргийн шүршигч багаж, ашиглан, нийт 14 сумын…
-
Завь хөмөрч хүн осолджээ

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн Дангийн тархи гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 290 км, сумын төвөөс хойд зүгт 80 км/ тус сумын харьяат, иргэн М нь Чулуут голыг завиар гарч байтал завь нь хөмөрч живсэн байна. Уг ослын дуудлагыг 9-р сарын 21-ний 21:50 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар хүлээн авчээ. Ингээд Цагдаагийн хэсгийн албан хаагч, орон нутгийн…
-
2 хүн гүүрнээс машинтайгаа голд унан живжээ

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн Өгөөмөр гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 218 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/. 9-р сарын 17-ны өдрийн 17:00 цагийн орчимд Батширээт сумаас Өгөөмөр гэдэг газрын чиглэлд зорчиж явсан “Юнимог-400” загварын бага оврын ачааны автомашины жолооч Б/66 настай, эрэгтэй/, зорчигч И/58 настай, эрэгтэй/ нар Онон голын дээд гүүрээр гарч явахдаа голын ус руу унаж, автомашинтайгаа…

