-
Хилийн цэргийн 0220-р салбарыг хурандаа Г.Сонжавын нэрэмжит болгов

Говь-Алтай аймгийн Бугат суман дахь Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн 0220 дугаар салбар (Элгэн-Ус)-ыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Гомбын Сонжавын нэрэмжит болгосон юм. Энэ ёслолыг 9 дүгээр сарын 19-нд зохион байгууллаа. Ёслолд ХХЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Амарсанаа, Хилийн цэргийн…
-
Олимпод оролцсон 5 тамирчнаас сэргээш илэрчээ

Парисын олимпод оролцсон тамирчдын дундаас сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн тамирчдын нэрсийг Олон улсын допингийн агентлаг албан ёсоор зарлав. 4.154 тамирчнаас шээс болон цусны шинжилгээ авчээ. Энэ нь бүх тамирчны 38.7 хувь юм. Тэднээс одоогийн байдлаар 5 тамирчнаас хориотой бодис илэрсэн байна. Конго улсын гүйгч Доминик Ласкони Муламба, Боливын усанд сэлэгч Мария Хосе Рибера Пинто Иракийн жүдоч…
-
Хуурай хээрийн судалгааны сууринг сэргээн засав

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хуурай хээрийн судалгааны мониторингийн сууринг сэргээн заслаа. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас зүүн хойш 12 км-т Талыншандын хөндийд алаг өвс-нангиад түнгэ-том хялганат хуурай хээрийн судалгааны мониторингийн сууринг анх 1981 оны 7 дугаар сарын 20-нд Монгол-Зөвлөлтийн хамтарсан Биологийн иж бүрэн экспедиц (МОХБИБЭ)-ийн зөвлөл анх байгуулжээ. Дорнод Монголын хээрт суурин судалгааны суурин байгуулах шийдвэрийн дагуу үүнийг байгуулсан юм.…
-
Дэлхийн ур чадварын уралдаанд Монголын 7 оролцогч өрсөлдлөө

Дэлхийн ур чадварын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 7 суралцагч ур чадвараа сорилоо. Гагнуурын мэргэжлийн төрөлд оролцогч Өмнөговь политехник коллежийн суралцагч Б.Чухал 704 оноо (Medallion for Excellence), CNC Токарь мэргэжлийн төрөлд Барилгын политехник коллежийн суралцагч А.Нямбаяр 701 оноо (Medallion for Excellence), Тогооч мэргэжлийн төрөлд Техник технологийн политехник коллежийн суралцагч Г.Азбаяр…
-
Уран хатгамалчдын уралдаан, үзэсгэлэн гарч байна

Төрийн уран хатгамалч, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын харьяат Авирмэдийн Цэрэнхүү агсны нэрэмжит “Алтан утас” уран хатгамалчдын уралдаан “ГОВИЙН БАЙГАЛЬ ТҮҮХИЙН МУЗЕЙ”-н үзэсгэлэнгийн танхимд өчигдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэн 19-ний орой хүртэл гарна.




