-
Өвөрхангайн Есөн-Зүйлд 7 см зузаан цасан бүрхүүл тогтжээ

Цаг уурын мэдээгээр өнөө өнөө өглөө 08:00 цагийн байдлаар Завхан, Баянхонгор аймгийн ихэнх, Хөвсгөл, Өвөрхангайн зарим газраар цас орж байна. 08:40 цагийн байдлаар Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий аймгийн зарим газраар салхи 15-16 метр хурдтай салхилж байна. Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын мэдээгээр Завхан, Ховд, Архангай, Өвөрхангай, Хэнтийн зарим газраар 0-7 см зузаан цас тогтсон…
-
Эмэгтэй шатарчдын шигшээ баг Германтай тэнцэн, 12-р байр луу ухарлаа

Дэлхийн 45 дахь удаагийн шатрын олимпиад Унгарын нийслэл Будапешт хотод үргэлжилж байна. Нэг өдөр завсарласан уг тэмцээний нийлбэр оноогоор 7-р байрт жагсаж байсан Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 7 дугаар өрөгт Германы шигшээ багтай тоглож, 2:2 харьцаагаар тэнцлээ. Ингээснээр тав хожиж, нэг хожигдон, нэг тэнцэж, 11 оноотойгоор 12 дугаар байр луу буулаа. Энэ өрөгт IM Даваадэмбэрэлийн…
-
Б.Нарантуяа снукер бильярдын Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 15 улааны Дэлхийн цомын тэмцээн 9-р сарын 14-19-ний өдрүүдэд болж, аваргуудаа тодруулж дууслаа. Тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд манай тамирчин ДАШТ-ий хүрэл медалт Б.Нарантуяа өрсөлдөж, хүрэл медаль хүртлээ. Хонконгийн тамирчныг 3:0-ээр хожиж, хагас шигшээд шалгарсан тэрбээр Хонконгийн тамирчин, снукер бильярдын Дэлхийн зургаан удаагийн аварга, Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт…
-
Эмч Э.Батбаяр Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний 3 төрөлд түрүүллээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн эмч Э.Батбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Жэжү хотод зохион байгуулагдсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцлоо. Тэрээр men’s physique 179 cm over, mens fit model, IFBB pro card гэсэн 3 ангилалд түрүүлж, алтан медаль хүртэн, Монгол Улсынхаа Төрийн дууллыг 3 удаа эгшиглүүлэв. Ц.Ананд
-
Олон Улсын Олимпын хорооны шинэ Ерөнхийлөгчөөр хэн сонгогдох вэ

Олон Улсын Олимпын хорооны 143 дахь удаагийн чуулган 2025 оны гуравдугаар сарын 18-21-ний өдрүүдэд Грек улсад болно. Энэ чуулганаар Олон Улсын Олимпын хорооны Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах юм. Тэгвэл ОУОХ-оос одоогийн Ерөнхийлөгч Томас Бахын дараагийн залгамжлагч болж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон долоон нэр дэвшигчдийг танилцууллаа. Зөвхөн Олон Улсын Олимпын Хорооны гишүүн сонгуульд нэр дэвших эрхтэй байдаг.…
-
Ариана Гранде, Билли Эйлиш, Чаппелл Роан нар инээдмийн шоунд оролцоно

АНУ-ын NBC телевиз “Saturday Night Live” инээдмийн шоуныхаа 50 дахь цувралыг энэ сарын сүүлчээр эхлүүлнэ. Тус шоуны хөгжмийн зочноор оролцох, уг шоуг хөтлөх оддын тоонд Ариана Гранде, Билли Эйлиш, Чаппелл Роан нар багтжээ. Америкийн орчин үеийн соёл, улс төрийг элэглэдэг энэ шоуны анги бүрийг алдарт зочид хөтөлдөг. Саяхан “Эмми” шагналын эзэн болсон Жан Смарт уг…
-
Б.Буджаргал Дэлхийн хамгийн холын зайн гүйлтийн тэмцээнд оролцож байна

АНУ-ын Нью-Иорк хотод 1997 оноос хойш жил бүр зохиогдож буй USATF-аар баталгаажсан Дэлхийн хамгийн холын зайн гүйлтийн 5.000 км буюу 3.100 милийн 28 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсын тамирчин, 6 болон 10 хоногийн хэт холын зайн гүйлтийн олон улсын тэмцээний 20 удаагийн аварга Бямбаагийн Буджаргал хурд, тэвчээрээ сорьж байгаа билээ. 2024.08.30-ны өглөөний 6:00 цагт эхэлсэн…
-
Б.Баасанхүү Дэлхийн чансааг тэргүүлж, Олимпын чансааны хоёрдугаар байрт жагсаж байна

“Парис 2024” олимпын наадам дууссанаар Олон улсын жүдо бөхийн холбоо тамирчдын олимпын оноог нэмж, чансааны жагсаалтыг шинэчилсэн. Манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга Б.Баасанхүү Дэлхийн чансаанд 7286 оноотойгоор нэгдүгээрт, олимпын чансаанд 6502 оноогоор 2-рт бичигдлээ. Олимпын чансааны тэргүүн байрт Италийн тамирчин Ассунта Скутто оржээ. Манай улсын эрэгтэй тамирчдын хувьд -66…
-
Ким Ву Бин: Зургаан сар амьдрах хугацаатай гэдгээ сонсоод шоконд орсон

Өмнөд Солонгосын алдартай жүжигчин Ким Ву Бин “Salty Brother” шоуны тусгай дугаарт зочноор оролцлоо. Энэ үеэрээ тэрээр хорт хавдартай тэмцсэн тухайгаа эргэн дурсаж, хүнд хэцүү үе нь түүний хувьд ямар байсныг хуваалцжээ. Жүжигчин 2017 онд хамар, залгиурын хорт хавдартай хэмээн оношлогдож, 2019 онд бүрэн эдгэрч, эргэн ирсэн билээ. Тэрээр “Би өөдрөг хүн. Бүх зүйлээс эерэг…
-
“Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ

NTV телевизийн бэлтгэн хүргэдэг “Эхнэрийн заавраар” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын бүртгэл эхэллээ. Энэхүү шоу нь гэр бүлийн нандин харилцаагаа дурсамж болгон дэлгэцэд мөнхлөх, оролцох хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй. Нэвтрүүлэгт оролцох хүсэлтэй хосууд дараах холбоос болон зурагт харагдаж буй QR кодоор орж бүртгүүлнэ үү. Нэвтрүүлгийн тухай: Тус нэвтрүүлэг нь хөгжөөнт, цэнгээнт хэлбэрийн олон улсын формат юм.…
