-
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд ахиулав

Олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд ахиулав. Олон улсын Фитч агентлагийн энэ шийдвэр манай эдийн засаг 2012 онд хүрч байсан түвшиндээ ойртож байгааг илтгэж байна. Зээлжих зэрэглэл дээшилснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, зээлийн хүү буурах суурь нөхцөлийг бүрдүүлдэг. Засгийн газраас өрийн удирдлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлж, гадаад өрийн дарамтыг…
-
Blackpink-ийн Женни “Got7” хамтлагийн Бэмбэмтэй болзож байгаа эсэхэд хариулт өгөв

Саяхан алдарт Blackpink хамтлагийн дуучин Женни Got7 хамтлагийн Бэмбэмтэй хамт буй зураг цахим сүлжээнд шуугиан тарьсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр болон олон нийтийн дунд тэднийг болзож байгаа гэсэн цуу яриа гараад байсан билээ. Тэгвэл Женнигийн талын албаны хүмүүс уг цуурхлыг үгүйсгэсэн мэдэгдэл хийжээ. Женни Бэмбэмтэй болзож байгаа гэсэн цуу яриа үнэн биш. Тэр хоёр хэсэг хугацаанд найзууд…
-
Гэр бүлээ хүчирхийлсэн зөрчлийн 35 хувьд нь хүүхэд хохирчээ

Нийслэлийн хэмжээнд энэ оны 8 сарын байдлаар Гэр бүлийн хүчирхийллийн 5043 зөрчил бүртгэгджээ. Үүний 87 буюу 1.7 хувь нь Багануур дүүрэгт гарсан байна. Тус дүүрэгт бүртгэгдсэн гэр бүлээ хүчирхийлсэн зөрчлийн 35 хувьд нь хүүхэд хохирчээ. Ялангуяа бие махбодид нь халдсан, үл хайхарсан, дэргэд нь архидан согтуурсан зөрчил дийлэнх хувийг эзэлж байна. Ийм зөрчил өмнөх оны мөн үеэс 1.8…
-
Жүжигчин Нам Жү Хёг цэргийн албанаас халагдлаа

БНСУ-ын жүжигчин Нам Жү Хёг өнөөдөр цэргийн албанаас халагдлаа. Тэрээр өнгөрсөн оны гуравдугаар сард цэрэгт татагдсан. Жил зургаан сарын дараа буюу өнөөдөр 9 сарын 19-нд цэргийн албанаас халагдлаа. Нам Жү Хёг өнгөрсөн оны гуравдугаар сарын 20-нд Солонгосын Чуннам дахь Нонсан армийн сургалтын төвд элсэж, таван долоо хоногийн цэргийн анхан шатны сургалтад хамрагдсан байна. Тэнд байх хугацаандаа ангийн…
-
20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн бэлтгэл ажилтай танилцлаа. “Сэлбэ дэд төв” 20 минутын хот бодлогын жишиг хот болох юм. Нийтдээ 158 га газрыг хамрах бөгөөд 12 мянган айлын орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг нийгэм, соёлын барилга байгууламж цогцоор баригдана. Энэ хотын 40 хувь нь ногоон…
-
Монголын эрэгтэй баг хожиж, эмэгтэй баг тэнцлээ

Унгар улсын нийслэл Будапешт хотод болж буй Дэлхийн шатрын Олимпиад үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний долоо дахь өрөгт Монгол Улсын эрэгтэй баг Лебанон улсын багийг 3:1-ээр хожиж, дараагийн өрөгт Панама улсын багтай өрсөлдөх бол манай улсын эмэгтэй шатарчид долоо дахь өрөгт ХБНГУ-ын багтай тэнцэж, найм дахь өрөгт Армен улсын багтай тоглохоор боллоо. 45 дахь удаагийн тэмцээнийн…
-
Яамдаа нүүлгэсний ач холбогдол гарах уу

С.Энхжин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг харьяа байгууллагынх нь хамтаар Дархан-Уул аймаг руу нүүлгэх шийдвэрийг Засгийн газар энэ сарын 11-нд гаргав. Үүнтэй зэрэгцээд олон асуулт, асуудал босож ирлээ. Нийслэл хотын хүн амын төвлөрлийг бууруулахын тулд “Шинэ Зуунмод” хот бий болгож, суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулан хөгжүүлнэ хэмээн Засгийн газар…
-
“Big show” бол хамтарсан тоглолт биш

“Big show” бол “Татар”, “Мөнхийн рэп”, “Флаш”, “Noname”, “4 зүг” хамтлагийн хамтарсан тоглолт биш. Уг тоглолтын хүрээнд 5 хамтлаг 5 тусдаа үзүүлбэр үзүүлэх ба нэг хамтлаг 10-12 дуу дуулах юм байна. Тоглолт маргааш буюу 9 дүгээр сарын 20-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. 16:00 цагт Төв цэнгэлдэхийн хаалгыг нээн, 17:00 цагаас DJ сэт тоглох бол…
-
Эмэгтэй энхийг сахиулагчийн тоогоор 26-рт бичигдэж байна

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 1957 онд анх удаа эмэгтэй хүн үүрэг гүйцэтгэжээ. 2021 оны 9 дүгээр сарын байдлаар НҮБ-ын энхийг сахиулах 12 ажиллагаанд 76 мянга гаруй цэрэг, цагдаа үүрэг гүйцэтгэсний 7 хувь нь эмэгтэйчүүд байна. Монгол Улсаас 2005 онд анх удаа ахмад Н.Нямжаргал цэргийн ажиглагч офицероор энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ. Тэр Баруун Сахарт явагдаж буй НҮБ-ын…

