-
Хугацаа нь дууссан 6 тонн хүнсний бүтээгдэхүүн устгажээ

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар энэ онд нийт 4406 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийж, нийт 3327 зөрчил илрүүлэн, холбогдох арга хэмжээ авлаа. Хадгалах хугацаа дууссан 43 нэр төрлийн 6 тонн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгуулан, хаяг шошгын зөрчилтэй 5 сая 600 мянган төгрөгийн үнэ бүхий барааг буцаан татуулжээ.
-
Чух нуур орчмын гардалавчтаныг судалж эхэлжээ

Монголын гардалавчтан судлах төв, Монголын шувуу хамгаалах төв хамтран, Монгол Дагуурын дархан цаазат газрын орчны бүсэд орших Чух нуур, түүний орчмын гардалавчтаныг судалж байна. Судлаачид Чух нуур орчмын гардалавчтаныг энэ жилээс судалж эхэлжээ. Хээрийн судалгааг Монголын гар далавчтан судлах төвийн судлаач Н.Нандин-Эрдэнэ, МУБИС-ийн Биологийн тэнхимийн оюутан Б.Дэлгэрмөрөн нар зохион байгуулсан байна. Судалгаагаар Дорнын сармаахай (Vespertilio sinensis), Буурал…
-
Хачганд хазуулсан хүмүүсээс аюултай вирүс илрүүлжээ

БНХАУ-ын ӨМӨЗО, Хар мөрөн, Жилин, Ляонин мужийн 17 хүнээс эмч нар WELV (wetland virus) буюу намгархаг газрын вирүс гэж нэрлэсэн цочмог халдвар илрүүлсэн байна. Эдгээр өвчтөнд халуурах, толгой эргэх, толгой өвдөх, бие сулрах, үе мөч үрэвсэх, нуруу өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрчээ. Нэг өвчтөнд мэдрэлийн өвчний шинж тэмдэг илэрсэн бол 8 өвчтөнийг эдгэх үед…
-
Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сантай боллоо

Манай улс Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сантай боллоо. АШУҮИС энэ номын сангаа Монгол-Японы эмнэлгийг түшиглэн, Ботаникийн цэцэрлэгийн хажууд байгуулжээ. 3000 ам метр талбайтай, уншлагын 2 танхимтай энэ номын санг 4 давхар, орчин үеийн загвараар барьсан байна. Үүгээр нэг дор 480 уншигч үйлчлүүлэх боломжтой. Уншигч амрах хэсэг, цайны өрөө, ариун цэврийн өрөөтэй учир 24 цагаар ажиллах боломжтой…
-
Стефан Худет: Сул тал бүр давуу талтай

Парисын Паралимпын наадам 12 хоногийн турш болж өндөрлөлөө. Итгэл найдвар, хүсэл мөрөөдлөөр дүүрэн Пара спортын тамирчид Дэлхийн дахинааа өөрсдийгөө батлан харуулав. Тэд спортод дөт зам байдаггүйг өөрсдийн биеэр харуулж, тэсвэр тэвчээр, хичээл зүтгэл, тууштай байдал, итгэл найдвараараа олон хүнд урам зориг төрүүлэв. Тэгвэл бид тэрхүү тамирчдаас Франц улсын тамирчинг онцолж байна. Бяцхан охинтойгоо баяраа тэмдэглэж…
-
Э.Содномпилжээ Паралимпын иж бүрэн медальтай анхны тамирчин боллоо

Пауэрлифтингийн +107 кг жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 255 кг-ийг өргөж мөнгөн медалийн эзэн боллоо. Ийнхүү тэрээр Паралимпын наадмаас алт, мөнгө, хүрэл гээд 3 медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо Тэрээр эхний оролтоороо 243 кг, хоёр дахь оролтоороо 248 кг-ийг амжилттай өргөсөн юм. “Рио 2016” Хүрэл “Токио 2020” Алт “Парис 2024” Мөнгө
-
Х.Нямбаатар: Ирэх жил бродюр солих ажилд төсөв тавихгүй

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон автозамын компанийн төлөөлүүдтэй СХД-ийн 33- хороо Тахилт орчимд ажиллаа. Энэ үеэр “Нийслэлийн гол автозамуудыг шинэчлэх ажилд 400 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Ирэх жил бродюр солих ажилд төсөв тавихгүй. Харин хуучирч муудсан бродюрыг Морингийн даваанд байрлах дахин боловсруулах үйлдвэрт хүргэдэг болно.Харин элэгдэлгүй бродюруудыг Замын хөгжлийн…



