-
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалт эхэллээ

6.6 га газарт баригдах музейн барилга 45 мянга орчим хавтгай дөрвөлжин талбайтай, талбайн хэмжээгээрээ Ази тивийн улс орнуудын байгалийн музейн дунд долоодугаарт эрэмбэлэгдэх юм. Өөрөөр хэлбэл Байгалийн түүхийн музей одоо түр байрлаж байгаа Лениний музейн барилгаас 13 дахин том гэсэн үг. 2019 онд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Их тэнгэрийн аманд баригдаж байгаад ажил нь зогссон…
-
Монголын ногоон намын шинэ даргыг УДШ бүртгэсэнгүй

Монголын ногоон нам шинэ даргаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр 8 дугаар сарын 20-нд Улсын дээд шүүхэд ханджээ. Тус намын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өргөдлийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгч 9 дүгээр сарын 3-нд хэлэлцээд, буцаажээ. Улс төрийн намын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу тус нам эхлээд, дүрмээ хуульд нийцүүлж, шинэчлэн бүртгүүлэх…
-
15 настай хүү барилга дээр ажиллаж байгаад, амиа алджээ

Дархан-Уул аймагт энэ оны 1 дүгээр сараас хойш хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн 16 осол гарч, 2 хүний амь эрсэджээ. Түүний нэг нь 15 настай хүү байна. Үндэсний бөхийн спортоор хичээллэдэг 15 настай, 182 см өндөр, биерхүү хүү барилга дээр туслах ажил хийж байгаад, 8 дугаар сарын 10-нд осолдон, амиа алджээ. Тэрээр ажил хийж олсон мөнгөө…
-
Гадаадаас 2777 цахилгаан дугуй оруулж иржээ

Энэ оны 8 дугаар сарын 31-ний байдлаар манай улс 3.2 сая.ам доллароор 7142 мотоцикл, моторт дугуй, мопед, унадаг дугуй гадаадаас оруулж ирснийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Үүний 2777 нь цахилгаан дугуй байна. Үүнд 1 сая.ам доллар зарцуулсан байна.
-
“Чанартай боловсролыг дэмжих” зорилтыг сурталчлах аян эхэллээ

Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Тогтвортой хөгжлийн зорилт 4-ийн төлөө бид хамтдаа” аяныг 2024 оны 9-р сарыг дуустал зохион байгуулж байна. Тогтвортой хөгжлийн зорилт 4 буюу “Чанартай боловсролыг дэмжих” зорилтын талаарх мэдлэг ойлголт, мэдээллийг сурагч, эцэг эх, асран хамгаалагч, багш ажилтнуудад сурталчилж, энэ зорилтыг биелүүлэхэд хүн бүрийн идэвх чармайлт, олон талын хамтын ажиллагаа чухал…
-
“Бэлтэс мөрөн”-гийн шүүх хурлыг хойшлууллаа

“Бэлтэс мөрөн” ХХК-ийг үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагт Хөвсгөл аймгийн шүүхийн байранд боллоо. Шүүх хуралд оролцсон улсын яллагч нар шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хийж дуусаагүй байна. Үүнтэйгээ холбогдуулан, улсын яллагч нар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргав. Шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хүлээн авч, шүүхийн тогтоолд заасан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэхийг хяналтын прокурор нарт даалган, шүүх…
-
Спортын мастер Т.Сувд-Эрдэнэ дагаж барилдана

Паралимпын наадмын найм дахь өдөр манай улсаас жүдо бөхийн J1 ангиллын 48 кг-ийн жинд Спортын мастер Т.Сувд-Эрдэнэ паралимпын дэвжээнд зодоглолоо. Тэрээр эхний даваандаа Бразилын тамирчин Розиклейд Силва де Андрадед учраа таарч вазари үнэлгээгээр ялагдсанаар, дагаж барилдахаар боллоо. Тэрээр дагах барилдаанд Европын аваргын мөнгө, хүрэл медальт Грекийн тамирчин Эмманоуэла Масурутай барилдана. J1 ангилалд харааны бэрхшээлтэй тамирчид…
-
Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг эхний тоглолтдоо хожигдлоо

2027 онд Саудын Араб улсад зохиогдох Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх Плэй-Оффын эхний тоглолтод Монголын Үндэсний шигшээ баг Зүүн Тиморын багт 4:1 харьцаатай хожигдлоо. Хариу тоглолт 09 дүгээр сарын 10-ны өдрийн 16:00 цагт Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд болно. Зүүн Тиморын эсрэг Монголын Үндэсний шигшээ багийн гарааны бүрэлдэхүүнд Э.Мөнх-Эрдэнэ, Г.Бат-Оргил, О.Мөнх-Оргил, Д.Төрбат, Б.Амгаланбат,…
-
Хуримтлалын сангаар залуучууд, орлого багатай иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд УИХ-аар батлагдсан Үндэсний баялгийн сан нь “Хуримтлалын сан”, “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан” гэсэн 3 төрөлжсөн сантай. “Хуримтлалын сан” нь иргэдэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлж, амьдралын чанарыг сайжруулах зориулалттай юм. Эхний ээлжинд “Хуримтлалын сан”-гийн эх үүсвэрээс ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулахаар төлөвлөж байна. Өнөөдөр Монголбанк, Монголын…

