time.mn

Illustration of a bird flying.
  • 10-р сард олон жилийн дунджаас хүйтэн байна

    10-р сард олон жилийн дунджаас хүйтэн байна

    Цаг уурын байгууллагаас ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. 10 дугаар сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй. Харин 11 дүгээр сард агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджийн орчим, 12 дугаар сард агаарын температур,…

    September 4, 2024
  • ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлал өндөрлөлөө

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлал өндөрлөлөө

    Монгол Улсад хүрэлцэн ирсэн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины албан ёсны айлчлал өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Ерөнхийлөгч В.В.Путинд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхлаа. Айлчлалын хүрээнд талууд эрчим хүч,…

    September 4, 2024
  • Хүний амь нас хохироон хэргийн газраас зугтаж, орон нутагт орогнож байсан этгээдийг олж тогтоолоо​​​​​​​

    Хүний амь нас хохироон хэргийн газраас зугтаж, орон нутагт орогнож байсан этгээдийг олж тогтоолоо​​​​​​​

    Энэ оны есдүгээр сарын 01-ний шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Машин дотор эрэгтэй хүн шатаж нас барсан” гэх хэрэгт цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явууллаа. Шалгалтаар 48 настай, эрэгтэй “Б” нь тус хэргийг үйлдэж, хэргийг газраас зугтаасныг эрэн сурвалжилж, Булган аймгийн Гурванбулаг суманд орогнож байсныг олж тогтоолоо. Цагдаагийн байгууллагаас уг…

    September 4, 2024
  • Шүүгч бус гишүүн Н.Отгончимэгийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар боллоо

    Шүүгч бус гишүүн Н.Отгончимэгийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар боллоо

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэгийн өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсныг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.1 дэх заалтын дагуу олон нийтэд мэдээлж байна.

    September 4, 2024
  • “Парис-2024”: Өнөөдөр П.Энхманлай паралимпын замд тоосоо өргөнө

    “Парис-2024”: Өнөөдөр П.Энхманлай паралимпын замд тоосоо өргөнө

    “Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам долоо дахь өдрөө болж байна. Өнөөдөр 17:30 цагт тус наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн Т53 ангилалд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Батдоржийн удирдлага дор П.Энхманлай өрсөлдөнө. П.Энхманлай нь 2016 оны Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Бээжингийн гранпри тэмцээний алт, хүрэл медальт, 2019 оны Польшийн гранпри…

    September 4, 2024
  • Монгол Улсын таеквондогийн баг Паралимпын шилдэг 10 багийн дөрөвт жагслаа

    Монгол Улсын таеквондогийн баг Паралимпын шилдэг 10 багийн дөрөвт жагслаа

    “Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам 7 дахь өдрөө үргэлжилж байна. Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор эмэгтэйчүүдийн 52 кг жингийн K44 ангилалд ОУХМ У.Сүрэнжав алт, эрэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд МУГТ Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн. Ингэснээр тэд паралимпын наадмын таеквондогийн төрөлд Монгол Улсаас медаль хүртсэн анхдагч амжилтын эзэд болсон юм. Тэгвэл уг амжилтаар Монголын таеквондогийн…

    September 4, 2024
  • Жоди Гринхэм 7 сартай жирэмсэн байхдаа Паралимпын медаль хүртсэн анхны тамирчин боллоо

    Жоди Гринхэм 7 сартай жирэмсэн байхдаа Паралимпын медаль хүртсэн анхны тамирчин боллоо

    Их Британийн пара харваач Жоди Гринхэм “Парис 2024” Паралимпын наадамд алтан медаль хүртэж, жирэмсэн байхдаа паралимпын медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болж түүхэнд нэрээ үлдээлээ. Тэрээр долоон сартай жирэмсэн юм. 31 настай тэрбээр Бямба гарагт байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэн. Тэгвэл өчигдөр холимог багийн төрөлд хамтрагч Натан Маккуинтай хамт алтан медаль хүртэж,…

    September 4, 2024
  • Сагсан бөмбөгийн U18 насны шигшээ баг Тайваний багт хожигдов

    Сагсан бөмбөгийн U18 насны шигшээ баг Тайваний багт хожигдов

    Сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Йордан улсад болж буй. Тэмцээний “А” хэсэгт багтсан Монголын улсын U18 насны шигшээ баг Тайваний багтай тоглож, 46:91 харьцаагаар хожигдлоо. Энэ тоглолтод Монголын багаас Э.Тэмүүжин, Г.Түвшинжаргал нар тус бүр 10 оноо, С.Очир 8 оноо 10 самбараас бөмбөг авч багаа тэргүүллээ. Манай баг хэсгийн эхний тоглолтоо Австрали улсын…

    September 4, 2024
  • Баруун бүсийн ахлагч нарын чуулга уулзалтад 200 орчим алба хаагч оролцож байна

    Баруун бүсийн ахлагч нарын чуулга уулзалтад 200 орчим алба хаагч оролцож байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт энэ сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа баруун бүсийн ахлагч нарын чуулга уулзалт өнөөдөр Завхан аймагт эхэллээ. Чуулга уулзалтад Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгуудын төрийн цэргийн болон…

    September 4, 2024
  • 12 машин мөргөж, 2 хүн гэмтээсэн жолоочийг гэмт хэрэг хийгээгүй гэж үзжээ

    12 машин мөргөж, 2 хүн гэмтээсэн жолоочийг гэмт хэрэг хийгээгүй гэж үзжээ

    Мэдүүштэй юм хэмээн, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022.07.06-ны өдрийн №126 дугаар тогтоолыг танилцуулъя. Иргэн Б.Г том оврын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа осол гаргаж, 12 машин мөргөж, 2 хүнийг хөнгөн гэмтээжээ. Уг ослын улмаас нийт 100 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна. Прокурор түүний энэ үйлдлийг хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж үзэж,…

    September 4, 2024
←Previous Page
1 … 1,606 1,607 1,608 1,609 1,610 … 2,267
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress