-
Хувийн 22 их, 24 дээд сургуульд Монголд байна

Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр тэрбээр дээд боловсролын салбарт баримталж байгаа болон цаашид хэрэгжүүлэх бодлогоо танилцуулахын зэрэгцээ хувийн их, дээд сургуулиудад тулгамдаж буй асуудлуудыг сонсож, шийдлийн талаар санал солилцлоо. Яамны зүгээс их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, Дээд боловсролын хуульд заасны дагуу дотоод асуудлуудад…
-
Тяньжин боомт Монголын чингэлгүүдийг 95-120 хонуулж байна

Зам, тээврийн яамны мэдээллээр 8-р сарын 1-26-ны хооронд Хятадын Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд нийт 36 галт тэрэг гарсан байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 9700 TEU буюу 4850 орчим чингэлэг байна. Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 95-120 хонож гарч байна. Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1331 чингэлэг байгаагаас: Ачаатай: 780 Хоосон: 551 чингэлэг байна…
-
Сав баглаа, боодлын хаягдлыг үүсгэгч нь хариуцдаг болгоно

“Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах нь” төсөл хэрэгжиж буй. Төслийн хүрээнд “Сав баглаа, боодлын хаягдлыг үүсгэгч нь хариуцах, бохирдуулагч нь төлөх зарчим хэрэгжих эрх зүйн орчин бий болгох нь” сэдэвт өглөөний уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга албан тушаалтнууд,…
-
Гадаад иргэний монгол хэлний түвшинг тогтоох шалгалтыг өргөжүүлэн, албажуулна

Боловсролын сайд П.Наранбаяр Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Ардын багш Ц.Өнөрбаян, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахлах багш Б.Баяртуул нарыг хүлээн авч уулзан, гадаад иргэний монгол хэлний түвшинг тогтоох шалгалтыг илүү өргөжүүлэн, албажуулах талаар ярилцав. МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс “TOMFL”, МУБИС-иас “ToPMON” гэсэн хоёр төрлийн шалгалтыг гадаад иргэний…
-
“Чингис хаан” банкийг яагаад дампууруулахгүй байгаа вэ

Х.Болормаа Монголбанк 2019 оны 4 дүгээр сарын 8-нд мэдэгдэл хийж, “Капитал” банкийг албадан татан буулгахаар болсноо зарласан юм. Тэр үед “Капитал”-ын араас “Чингис хаан банк дампуурах тухай яриа санхүүгийн салбарт гарч байлаа. 2018 оноос дэнжигнэж эхэлсэн тус банк дампуураагүй л байна. Үүнд олон нийт төдийгүй УИХ-ын зарим гишүүн ч гайхаж явдаг ажээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн…
-
У.Сүрэнжав Паралимпын Монголын анхны эмэгтэй аварга боллоо

“Парис 2024” Паралимпын наадмын таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг жингийн K44 ангилалд ОУХМ У.Сүрэнжав алтан медаль хүртэж, Паралимпын наадамд түрүүлж аварга болсон Монголын анхны эмэгтэй тамирчин боллоо. Тэрээр эхний шатанд тулаан хийхгүйгээр гоц мөргөж, шөвгийн наймын шатанд шалгарч, энэ шатанд Египетийн тамирчин Салма Хассаныг ялж, шөвгийн дөрөвт шалгарсан юм. Ийн хэсгийн аваргын төлөө Мексикийн тамирчин Жессика Гарсиа…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар баярын захидал солилцов

Халх голын байлдааны түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар баярын захидал солилцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч захидалдаа, Халхын голын байлдааны хамтын ялалтын түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмний нэрийн өмнөөс ОХУ-ын Ерөнхийлөгч болон Оросын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэв. Энэхүү түүхэн ойг…



