-
“Чингис хаан: “Монголчууд Дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг ганцхан өдөр сунгалаа

“Чингис хаан: “Монголчууд Дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэнг үзэгчдийн хүсэлтээр ганцхан (2024.08.26) өдөр сунгалаа. Чингис хаан үндэсний музейн 8 дугаар давхрын тусгай үзүүллэгийн танхимд 7 дугаар сарын 2-нд дэлгэсэн энэ үзэсгэлэнг үзэх сүүлчийн боломж өнөөдөр гарч байна. Уг үзэсгэлэнг өнөөдөр 09:00-20:00 цагийн хооронд үзүүлээд, хураах юм. Монголын эзэнт гүрэн, Ил хант, Юань, Кидан улстай…
-
Мансууруулах үйлчилгээтэй байж болзошгүй ургамал тээвэрлэж явсан 3 хэргийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагын албан хаагчид өнгөрсөн 7 хоногт сэтгэцэт нөлөөт, мансууруулах үйлчилгээтэй төрлийнх байж болзошгүй ургамал тээвэрлэж явсан 3 хэрэг илрүүлэн шалгаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7-д заасан гэмт хэргийн шинжтэй эдгээр үйлдлийг мөрдөн шалгаж байна. Үүнд: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XIX хороооны нутагт Гүнтийн постоор Улаанбаатар хот руу орж ирсэн нийслэлийн харьяат 19-24 насны 3 иргэн суудлын…
-
Хөлөөрөө харвагч Энэтхэг охин параолимпод өрсөлдөнө

Энэтхэг улсын Жамму дүүргийн 17 настай Шитал Деви гэх охин фокомели хэмээх (гар, хөлний гажигтай холбоотой төрөлхийн ховор төрлийн эмгэг) эмгэгтэй төржээ. Тэрээр жижиг тосгонд тариачны гэр бүлд төрсөн бөгөөд 15 нас хүртлээ нум сум үзээгүй өсчээ. 2022 онд танилынхаа зөвлөснөөр гэрээсээ 200 км-ийн зайд орших Жаммугийн Катра дахь сүмийн спорт цогцолборт зочилсон байна. Тэнд…
-
Байлдааны зориулалттай 1500 ширхэг сум авч явжээ

Байлдааны зориулалттай их хэмжээний сум авч явсан иргэн Д-Г цагдаагийн байгууллага ирүүллээ. Түүнийг энэ сарын 21-ний өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XIV хороонд байрлах нэгэн орон сууцны гаднаас саатуулжээ. Түүний унаж явсан, өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй суудлын машинаас байлдааны зориулалттай, 7.62 мм-ийн голчтой 1500 ширхэг сум олдсон байна. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4-д заасны…
-
Буу нь эвдэрсний улмаас шархадсан гэх хэргийг шалгаж байна

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт 8 дугаар сарын 19-ний өдөр нэг хүн шархаджээ. Иргэн Э-г ангийн зориулалттай “Карбин”-аараа буудах үед буу нь эвдэрч, тухайн иргэн гэмтсэн гэж цагдаад мэдүүлсэн байна. Үнэхээр түүний буу эвдэрч осолдсон уу, хөндлөнгийн хэн нэгэн түүнийг шархдуулсан уу гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
-
“Урт цагаан”-ы гудамжинд далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нураах шийдвэр гарсан. Улмаар иргэдээс санал авч, санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн. Улмаар бүтээн байгуулалтын тендерийг гуравдугаар сард зарлаж, “Бодь пропертийз” компани гүйцэтгэгчээр шалгарч, өнгөрсөн баасан…
-
Гийр өргөлтийн ДАШТ-ээс 5 алтан медаль хүртлээ

Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагдсан гийр өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын тамирчид 5 алтан медаль хүртлээ. Дэлхийн 13 орны 700 гаруй тамирчин өрсөлдөж, ОХУ-ын Костома хотын Цацраг, хими, биологиос хамгаалах цэргийн академийн 4 дүгээр дамжааны сонсогч, дэд ахлагч Э.Буджав 68 кг жинд огцом, түлхэлттэй өргөлтөөр хос алтан медаль, мэргэжлийн төрлөөр хүрэл медалийн эзэн болов.…
-
Байлдааны буудлагатай сургуулилалтад 600 гаруй алба хаагч оролцлоо

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ 2024” байлдааны буудлагатай хээрийн сургуулилалт Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүрээнд Дорнодын их талд боллоо. Уг сургуулилалтыг Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Сургалтын төвд 8 дугаар сарын 18-26-нд зохион байгуулж байна. Хоёр үе шаттайгаар зохион байгуулсан энэ сургуулилалтад хоёр орны нийт 600 гаруй цэргийн алба хаагч 120 нэгж техниктэйгээр…
-
Б.Баасанхүүг “Макс групп”-ийн ерөнхийлөгч Д.Ганбаатар 50.000 ам.доллароор урамшуулав

Хөдөлмөрийн баатар, Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, “Макс групп”-ийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Макс групп”-ийн ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд нар “Парис 2024” олимпод амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүүг 50.000 ам.доллар, түүний дасгалжуулагч нарыг 30 сая төгрөгөөр урамшууллаа. Тэдэнд урамшууллын мөнгийг бэлнээр олгожээ. Б.Баасанхүү “Миний өнөөдрийн гаргасан амжилт “Макс групп”-тэй салшгүй холбоотой. Миний спортын гараа “Макс групп”-ийн…
-
Шонхор барьж яваад онхолдсон арабуудыг 100 мянган төгрөгөөр торгожээ

Цахим орчинд нэр бүхий хаягаас 8 дугаар сарын 17-ны өдөр “Барьсан шонхор шувуунуудаа тавь. Арабуудын унаж явсан тээврийн хэрэгсэл осолдчихлоо” гэх видео мэдээлэл нийтлэгдсэн. Уг асуудлыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар хуулийн дагуу шалгаад, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн Катар улсын иргэн С.Х, Бүгд Найрамдах Ирак Улсын иргэн Д.Д нарыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх…
