-
“Эрдэнэс Монгол” 3.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа

“Эрдэнэс Монгол” нэгдэл 2024 оны эхний хагас жилд 3.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Тус нэгдэл энэ оны эхний хагас жилд үйлдвэрлэл, санхүүгийн үзүүлэлтээрээ төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Тус нэгдлийн харьяа компани, үйлдвэрийн газрууд хагас жилийн гүйцэтгэлээр олборлолт 100%, баяжмал үйлдвэрлэл 106%, хөрс хуулалт 88%-тай байна. Тус нэгдэл улсын төсөвт 8.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэхээр төлөвлөж,…
-
Н.Учрал сайд Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформоо танилцуулав

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглал, үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, улс орон, ард иргэдэд хүртээх эрдэс баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх “Монголын баялаг Монгол хүндээ” уриатай Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформыг танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхээ олон нийтэд зарлалаа. Үндэсний баялгийн санг бүрдүүлэх цогц…
-
АТГ 926 хэрэг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 8 дугаар сарын 19-25-нд гэмт хэргийн шинжтэй 62 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 43 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 950 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг…
-
“Халх гол 85” цэргийн ёслолын жагсаал боллоо

Халх голын байлдаанд ялсны 85 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал өнөөдөр Дорнод аймгийн төвд боллоо. Ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буяндэлгэр командалж, “Сэлэнгэ 2024” хээрийн сургуулилалтад оролцсон хоёр орны цэргийн алба хаагчид зэвсэглэл техниктэйгээ, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, ахмад дайчдын төлөөлөл ёслолын жагсаалаар алхсан юм. Энэ…
-
Монголын парламентын бүлгэмийг байгуулж, даргаар нь УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг сонголоо

Монголын парламентын бүлгэмийн анхдугаар хурлыг өнөөдрийн (2024.08.26) чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд хийлээ. Анхдугаар хурлаар Улсын Их Хурлын гишүүдийг Монголын парламентын бүлгэмийн гишүүдээр батлан, бүлгэмийг шинэчлэн байгуулсан тогтоолыг гаргах, Бүлгэмийн дүрмийг батлах, Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдийг сонгох болон Гүйцэтгэх хороог байгуулж тогтоол гаргах зэрэг асуудлыг хэлэлцэв. Хурлын эхэнд, 2024 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их…
-
84 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

Сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинээр цэцэрлэг барих, өргөтгөх ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны 84 дүгээр цэцэрлэгийн 240 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиолол, талбайн тохижилтын ажил дуусаж, хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн боллоо. Тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нь нийт 2.552 м.кв талбайтай…
-
Ахмад дайчин Ц.Чимэдцэрэн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан боллоо

Энэ өдрүүдэд Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ой тохиож байна. “Суман дундуур гүйж явлаа” хэмээн дурсах Ц.Чимэдцэрэн гуай өдгөө 100 гаруй нас зооглож байна. Ялалтын ойн баярын хамгийн хүндтэй зочин тэр бээр Халхын голын байлдаанд сайн дураараа оролцсон 14-18 насны 16 охины нэг. Чөлөөлөх дайнд цэргийн сувилагчаар ажиллаж байсан ахмад дайчин юм. Ц.Чимэдцэрэн…



