time.mn

Illustration of a bird flying.
  • Монгол хэл, бичгийн дахин шалгалтын дүн гарлаа

    Монгол хэл, бичгийн дахин шалгалтын дүн гарлаа

    Монгол хэл, бичгийн шалгалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд зохион байгуулсан ч нийт шалгуулагчдын 16.2% буюу 5389 сурагч тэнцээгүй гэх хариу гарсан. Сурагчид шалгалтын дүнгээ шалгуулах, дахин шалгалт өгөх хүсэлтээ өгөхөөр Боловсролын үнэлгээний төвийн байранд дугаарлаж байсан билээ.  Тиймээс Боловсролын үнэлгээний төв Монгол хэл, бичгийн дахин шалгалтыг 8 дугаар сарын 17-нд зохион байгуулж, өнөөдөр шалгалтын дүн, оноог гаргав.…

    August 20, 2024
  • Аварга тосон, Хяргас, Өгий нуурын жорлонгуудыг буулгажээ

    Аварга тосон, Хяргас, Өгий нуурын жорлонгуудыг буулгажээ

    Архангай аймгийн Өгий нуур, Хэнтий аймгийн Аваргатосон нуур, Увс аймгийн Хяргас нуур орчимд амралт, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч 49 аж ахуйн нэгж, 152 эко гэрийг иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу эдгээр аймгийн Байгаль орчны газар хянан шалгалаа. Эдгээр нуурын орчимд эко гэр ажиллуулж буй иргэдийн ашиглаж байсан модон жорлонгуудыг өнгөрсөн жил буулгажээ. Иргэд оронд нь соруулдаг…

    August 20, 2024
  • ЦАГ АГААР: Өдөртөө 25 хэм дулаан байна

    ЦАГ АГААР: Өдөртөө 25 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос,…

    August 19, 2024
  • ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн

    ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн

    2024.08.19 / Даваа гараг / Билгийн тооллын 15 НАМРЫН ТЭРГҮҮН ХАР БИЧ САРЫН ДӨРВӨН НОГООН ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР Үс засуулвал: Өлзийтэй сайн Наран ургах, шингэх: 05.53-19.58 Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Хий Аргын тооллын 8 сарын 19, Сумъяа гараг. Билгийн тооллын 15, Тооно одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:53-19:58. Тухайн өдөр хонь,…

    August 19, 2024
  • “Монкон групп” ХХК-ийн барилгын талбайн хөрсний усны холболтыг салгалаа

    “Монкон групп” ХХК-ийн барилгын талбайн хөрсний усны холболтыг салгалаа

    “Монкон групп” ХХК барилгын талбайн хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахаж байсан зөрчлийг зогсоолоо. Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд “Монкон групп” ХХК орон сууцны төсөл хэрэгжүүлж буй. Тус төслийн барилгын талбайн хөрсний усыг авто замын борооны ус зайлуулах шугам руу шахах хүсэлтийг ГУББГ-т ирүүлж, өнгөрсөн сарын 23-ны өдөр гэрээ байгуулжээ. Улмаар тухайн хэсэгт авто замын…

    August 19, 2024
  • Хүүхдүүдийн 73.2 хувь нь цэцэрлэгт бүртгүүлжээ

    Хүүхдүүдийн 73.2 хувь нь цэцэрлэгт бүртгүүлжээ

    Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142,150 хүүхэд байна. Үүнээс 2 настай хүүхэд- 20,995, 3 настай хүүхэд-25,867, 4 настай-28,133, 5 наcтай хүүхэд-29,416 нийт 104,415 хүүхэд буюу 73.2 хувь нь цэцэрлэгт хамрагдах хүсэлт илгээсэн байна. 2024 оны 8 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд хүүхдүүдийг хуваарилан цэцэрлэгийн мэдээллийг эцэг эхчүүдийн Имонголиад бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр илгээнэ. 

    August 19, 2024
  • 12 хүний гадаадад зорчих эрхийг сэргээв

    12 хүний гадаадад зорчих эрхийг сэргээв

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газар гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн иргэдийн улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн үндэслэлийг сүүлийн 3 жилийн байдлаар судалж, холбогдох арга хэмжээг авсан байна. Тодруулбал, шүүхээс оногдуулсан хорихоос өөр төрлийн ял болон тэнсэх, албадлагын арга хэмжээ авсан хугацаа нь дуусгавар болсон 12 иргэний гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлснийг сэргээгээгүй байсан зөрчлийг илрүүлжээ.…

    August 19, 2024
  • Машинд хүн хавчуулагдсан осол гарчээ

    Машинд хүн хавчуулагдсан осол гарчээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 36 дугаар  хорооны Задгайд /Шинэ зуун айл төвийн хажууд/ 2 суудлын автомашин мөргөлдөж, 1 хүн хавчуулагдсан осол  өчигдөр 16:07 цагт гарлаа. Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид очиж, хавчуулагдсан хүнийг гаргаж авав. Иргэн Т-ийн  “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн Н-ийн  “Ланд крузер-78” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Приус-20” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн 30 настай, эмэгтэй машинд хавчуулагдсан байна. Аврагчид түүнийг эсэн мэнд…

    August 19, 2024
  • Агнасан тарвагаа нуугаад, зугтжээ

    Агнасан тарвагаа нуугаад, зугтжээ

    Богдхан уулын дархан цаазат газрын Зүүндэлгэр, Өгөөмөрийн амны байгаль хамгаалагчид 2024.08.16-ны өдөр ууланд хяналт шалгалт хийх явцад 2378УАК улсын дугаартай сэжиг бүхий автомашинд шаардлага тавьжээ. Уг машины жолооч шаардлага биелүүлэхгүй зугтсан байна. Уг машин байсан газрын ойр орчимд үзлэг хийхэд, тарвага буудаж хадан завсар нуусан байв.  Байгаль хамгаалагчид энэ тухай Төв аймгийн Цагдаагийн газарт мэдэгдэн, хулгайгаар ан хийсэн иргэнийг тогтоон…

    August 19, 2024
  • Худал мэдээллээс болгоомжил

    Худал мэдээллээс болгоомжил

    Нэр нь тодорхой бус фэйсбүүк хаягаас “Та тэтгэврийн мэдээллээ эндээс харна уу? Наймдугаар сараас тэтгэврийг насаар нь нэмнэ” гэх мэт ташаа мэдээлэл сошиал сүлжээгээр цацагдаад байна. Энэ мэдээлэл үндэслэлгүй, худал бөгөөд нэвтрэн орсноор таны хувийн мэдээллийг авч, өөр зүйлд ашиглах, “хакердах” эрсдэлтэй болохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар сэрэмжлүүлж байна.

    August 19, 2024
←Previous Page
1 … 1,642 1,643 1,644 1,645 1,646 … 2,263
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress