-
Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх шугамд гэмтэл гарчээ

Өнгөрсөн шөнө буюу 11-р сарын 26-ны 22:00 цагт Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх кабель шугамд гэмтэл гарч, Дархан-Уул аймгийн Шинэ болон Хуучин хорооллууд, Их сургуулийн гудамж, Оргил хотхонуудын хэрэглэгчдийн хүчдэл тасарчээ. Гарсан гэмтлийг ДСЦТС ХК-ийн бригад засан, эхний ээлжийг 23:43 цагт хүчдэлд залгасан байна. Тус бригад кабель шугамын гэмтлийг засаж, 02:51 цагт үндсэн шугамыг хүчдэлд бүрэн залгасан…
-
3 аймгийн ИТХ эмэгтэй даргатай боллоо

Орон нутгийн сонгуулиар аймгуудын 9 дэх ИТХ-ын төлөөлөгч нар тодорч, үнэмлэхээ аван, ажилдаа орлоо. Тэднийг аймгийнхаа 2025 оны төсөв батлах том ажил хүлээж байна. Булган, Дархан-Уул, Өвөрхангай аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллага түүхэндээ анх удаа эмэгтэй даргатай болов. Архангай аймгийн ИТХ 10 дугаар сарын 21-нд 100 хувийн ирцтэй хуралджээ. Тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 6 дахь…
-
Битүү шөл

Улс тунхагласны ой бол баяр юм гэдгийг битүү шөл л бидэнд ойлгууллаа. Амралтын өдөр л гэж ойлгодог байснаас биш, баяр гэж бодож явсангүй, үнэндээ энэ өдрийг. Жил бүрийн мал тооллого эхлэхээс 4 хоногийн өмнө Улс тунхагласны ой тохионо. Монголчуудын олонх нь энэ өдөр идшээ хийчихсэн, хийж таардаг учир гол хоол нь чанасан мах. Идшээ хийгээгүй…
-
Амттанг орлодог байсан ааруул минь

Амттан чихрээр дутмаг ч ааруул ээзгийгээр элбэг бидний бага нас. Хонинд явахаасаа өмнө гэр өөдөө авирч, дөрвөлжин бор тавиур дээрх эмээгийн хатаасан ааруулаас хэдийг өвөртлөөд, мориндоо морддог байлаа. Тос даасан бор ааруул өег ч гэж янзын. Өдөржин өлсөхийн зовлонгүй хонио хариулна даа. Энэ үеийнхэн эрүүл шүдтэй, бие бялдрын хувьд ч эрүүл чийрэг. Надаар хэлүүлэлтгүй ааруулын…
-
Кембрижийн толь бичиг “manifest” хэмээх үгийг 2024 оны үгээр сонгожээ

Англи хэлний томоохон толь бичгийн нэгд тооцогддог Кембрижийн толь бичиг 2024 оны үгээр “manifest” хэмээх үгийг сонгон тодруулснаа зарлажээ. Энэхүү үгийн утгыг “хүссэн зүйлдээ хүрэхийн тулд аливаа зүйлийг ургуулан төсөөлж бодох, биелэгдэж байгаа мэтээр төсөөлөх зэрэг аргыг хэрэглэн, хүссэн зүйлдээ хүрэх итгэл үнэмшил” хэмээн тус толь бичгийн газраас тайлбарлажээ. Нэг үгээр хэлбэл эерэг сэтгэлгээний хүчээр…
-
Францад үйлдвэрлэсэн алсын тусгалт пуужинг Орос руу харвахыг Украинд зөвшөөрчээ

Өнгөрсөн бямба гаригт Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро BBC агентлагт өгсөн ярилцлагадаа Франц улсад үйлдвэрлэсэн алсын тусгалтай пуужингуудыг Украин Орос руу харваж болно гэжээ. Тодруулбал, Жан-Ноэль Барро BBC агентлагт өгсөн ярилцлагадаа барууны орнууд Украиныг дэмжихдээ ямарваа нэгэн давж болохгүй гэсэн улаан шугам тавих ёсгүй гэж хэлсэн байна. Түүнээс “энэ нь Орос, Украины мөргөлдөөнд Франц…




