time.mn

Illustration of a bird flying.
  • 5-р сургуулийн өргөтгөлийг есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар тохирлоо

    5-р сургуулийн өргөтгөлийг есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар тохирлоо

    Нийслэлийн 5-р сургуульд 320 сурагч хичээллэх өргөтгөл барихаар БСШУСЯ 2018 оны 8-р сард тендер зарлаж, 2019 оны 5-р сард “ПГС” ХХК шалгарчээ. Тус компани 2020 оны 8-р сарын 30-нд уг өргөтгөлийг ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан ч өнөөдрийг болтол барьж дуусаагүй байна. Анх уг өргөтгөлийг 5-р сургуулийн арын хөлбөмбөгийн талбайд барихаар төлөвлөсөн ч Монголын хөлбөмбөгийн холбоо эсэргүүцжээ. Тиймээс…

    August 13, 2024
  • Зөвшөөрөлгүйгээр ус ашиглаж байсан уурхайг илрүүлжээ

    Зөвшөөрөлгүйгээр ус ашиглаж байсан уурхайг илрүүлжээ

    Дорноговь аймгийн Айраг сумын нутагт дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Би Ти девелопмент” ХХК ус ашиглах зөвшөөрөл аваагүй, гэрээ байгуулаагүй атлаа гүний худаг гарган, уурхайдаа ашиглаж байжээ. Тус аймгийн Байгаль орчны газар уг зөрчлийг илрүүлэн, тус компанийн уурхайн усыг түр тасалж, зөрчлөө арилгатал үйл ажиллагааг нь зогсоолоо.   

    August 13, 2024
  • Хог шатаагаад, гал команд дуудахад хүрчээ

    Хог шатаагаад, гал команд дуудахад хүрчээ

    Булган аймгийн Булган сумын засаг дарга аймгийнхаа төвлөрсөн хог хаягдлын цэгийн хогийг ландфиллын аргаар дарахаар Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Тосон бумбын орон” ХХК-тай гэрээ байгуулжээ. “Тосон бумбын орон” компани уг гэрээний дагуу 8 дугаар сарын 10-ны өдөр хог булах явцдаа зарим хэсгийг нь шатаасан байна. Үүний улмаас агаарт их хэмжээний утаа дэгдэж, гал газар аван, тус…

    August 13, 2024
  • “Драгон”-ы туслах замд ус зайлуулах хоолой угсарч байна

    “Драгон”-ы туслах замд ус зайлуулах хоолой угсарч байна

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төвийн зүүн талд “Сүлжмэл”-ийн үйлдвэрийн урд талын туслах зам ус зайлуулах шугам хоолойгүй. Бороо орох бүрт энд замын хашлага давсан ус тогтдог. Геодез, усны барилга, байгууламжийн газар өнөөдрөөс энэ замд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ. Шугам хоолойг энэ сарын 20 гэхэл угсарч дуусгахаар төлөвлөж байна.  ГУББГ-ын ерөнхий…

    August 13, 2024
  • Байлдааны буудлагатай тактикийн сургуулилалт Дорнодод болно

    Байлдааны буудлагатай тактикийн сургуулилалт Дорнодод болно

    Монгол Улс, Оросын Холбооны Улсын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ 2024” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилалт энэ сарын 16-28-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн байрлалд болно. 16 дахь удаагаа зохион байгуулж байгаа энэ сургуулилалтад ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 37 дугаар мотобуудлагын бригад оролцох юм байна. Өнөө жилийн сургуулилалт Халх голын байлдааны түүхт 85 жилийн ойн хүрээнд болохоороо онцлог…

    August 13, 2024
  • 16-р сургуулийн урдах замыг ус зайлуулах хоолойтой болгож байна

    16-р сургуулийн урдах замыг ус зайлуулах хоолойтой болгож байна

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд орших 16 дугаар сургуулийн урд талын авто замыг анх тавихдаа ус зайлуулах хоолой хийгээгүй ажээ. Энэ зам дээр дулааны улиралд цас, борооны ус тогтож, машин болон явган хүн зорчиход хүндрэл учруулдаг. Геодез, барилга, байгууламжийн газар өнөөдөр энэ замд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ.  Энэ зам хэдийгээр туслах зам боловч…

    August 13, 2024
  • “Халх голын дайн”-ы сэдэвт олон улсын хурал болно

    “Халх голын дайн”-ы сэдэвт олон улсын хурал болно

    Халх голын байлдаанд ялсны 85 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академи, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Халхын гол 85: Судалгаа, үр дүн, чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сард зохион байгуулах гэж байна. Энэ хуралд бэлтгэж, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хоёр удаа “Халхын гол 85” сэдэвт цуврал…

    August 13, 2024
  • Дарханаас машин хулгайлсан хэргийг илрүүллээ

    Дарханаас машин хулгайлсан хэргийг илрүүллээ

    Дархан-Уул аймгийн “Альфа таун” хотхоны зогсоолоос автомашин хулгайд алдагдсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад энэ оны 8 дугаар сарын 12-ны өдөр иржээ. 8 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө уг байрны гаднаас “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан аж. Үүний дагуу тус аймгийн Цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулан, 26 настай, эрэгтэй М уг машиныг хулгайлан, Улаанбаатарт авчирч, нийслэлийн…

    August 13, 2024
  • Голууд хүчтэй үерлэсэн хэвээр байна

    Голууд хүчтэй үерлэсэн хэвээр байна

    8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хэнтийн нуруунаас эхтэй Туул, Хангайн нурууны өврөөс усжих Онги, Алтайн нурууны Бодонч, Төгрөг, Чонохарайх зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдлээ. Туул гол Алтанбулагт, Балж, Хурх, Улз гол Дашбалбарт, Хэрлэн гол Багануур-Мөнгөнморьт- Чойбалсанд, Хөгшин-Орхон болон Увс нуурын савын Хархираа зэрэг гол үерийн түвшинг 5-30 см даван үерлэсэн хэвээр байна. Харин Туул…

    August 13, 2024
  • Галт тэрэг осолдуулсан 2 машинчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Галт тэрэг осолдуулсан 2 машинчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Галт тэрэгний машинч Ч.Э, туслах машинч Б.З нар хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журам зөрчсөний улмаас галт тэрэг замаас гарч осолдсон болохыг Тээврийн цагдаагийн газар тогтоожээ. Уг ослын улмаас тэд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 117 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Энэ хэрэгт Тээврийн прокурорын газар Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 (Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний…

    August 13, 2024
←Previous Page
1 … 1,656 1,657 1,658 1,659 1,660 … 2,261
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress