-
Аврагч гудамж байгуулжээ

Онцгой байдлын алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд сурталчлан таниулах, үйл хэргийг мөнхжүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар Өлгий сумын 13 дугаар багт Аврагч гудамж байгууллаа. 120 метр урт энэ гудамжинд Аврагчийн хөшөө босгож, явган хүний зам дагуу ногоон байгууламж бий болгон, орчныг нь тохижуулжээ.
-
Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд МАН, АН, ХҮН намын удирдлагууд гарын үсэг зурлаа

Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд өнөөдөр Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд нар гарын үсэг зурлаа. Талууд Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч байгаа сорилтыг илүү хурдан, үр дүнтэйгээр хамтран шийдвэрлэхээ илэрхийлж, 2024 оны сонгуулиар Улсын Их Хуралд суудал…
-
Азийн ахмад шатарчдын аварга шалгаруулах тэмцээний медаль

13 дахь удаагийн Ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний медалийг “Дуут урлан” ХХК -ийн дархан Д.Баярхуяг бүтээж байна. ”Гэрэгэ” загвартай энэхүү медаль Их Монгол Улсын үеэс хэрэглэж ирсэн, олон улсын дипломат болон гавьяа байгуулсан хүмүүнд олгодог их утга учир агуулсан шагнал юм. Алтан медалийг гуулиар цутгаж, 999 сорьцтой алтаар бүржээ. Мөнгөн медалийг мөн адил урлан, 990 сорьцтой мөнгөөр бүрсэн байна. Хүрэл медалийг гууль,…
-
Б.Сэр-Од, М. Анхцэцэг нарын гавьяатуудтай 3 тамирчин олимпын дэвжээнд гарна

“Парис 2024” зуны 33 дугаар олимпын наадам шувтрахад нэг хоног үлдлээ. Өнөөдөр олимпын дэвжээнээ манай 5 тамирчин өрсөлдөнө. Өдгөө 42 настай Монголын марафон гүйлтийн домог тамирчин Б.Сэр-Од зургаа дахь олимпын наадамдаа уралдана. Тэрээр анх 2004 оны Афины олимпод эх орноо төлөөлөн өрсөлдөж, үүнээс хойш тасралтгүй 6 дахь удаагаа олимпод өрсөлдөх гэж байна. Түүний хувьд 13:50 минутаас…
-
Б.Хулан хүрэл медалийн төлөө ялагдаж, 5-р байрт орлоо

ДАШТ-ий мөнгөн медальт, ОБЕГ-ын Аврагч спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Батхуягийн Хулан чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг жинд “Парис 2024” олимпын хүрэл медалийн төлөө БНХАУ-ын бөх “Токио-2020” олимпын мөнгөн медальт, дэлхийн АШТ-ий хошой хүрэл медальт Пань Цяньютай барилдаж ялагдсанаар олимпын наадмын 5 дугаар байрт орлоо. Түүний хувьд хэсгийн эхний тойрогтоо Нигерийн Кристиана Огунсаньяг цэвэр…
-
НОК-ын Шуурхай штаб 24 цагаар ажиллаж байна

Нийслэлийн хэмжээнд 2024.08.08-ны өдрийн 21:00 цагийн байдлаар Сүхбаатар дүүрэгт байшин, хашаа усанд автсан гэх 2 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж алба хаагчид шалгаж, заавар, зөвлөмж өгч, нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас үер усны аюулаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлэл: 2024 оны 08-р сарын 09-ний өдрийн 02:00 цагаас 08-р…
-
2 өрхийн 510 гаруй бог мал дээр аянга буужээ

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Тахилга багийн Хөндийборхошуу гэдэг газар 8 дугаар сарын 8-ны шөнийн 01:00 цагийн орчим 2 өрхийн 510 гаруй бог мал дээр аянга буужээ. Есөнзүйл сумын засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд өчигдөр 10:30 цагт очиход, малчин Г, Т нарын 510 бог мал аянгад цохиулж, хорогдсон байсан аж. Тэдгээр малын сэгийг устгахаар ажиллаж байна. Сэг устгах ажилд тус аймгийн…



