time.mn

Illustration of a bird flying.
  • 1 айл, 200 орчим бог мал усанд автжээ

    1 айл, 200 орчим бог мал усанд автжээ

    Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үйзэн багийн Хонгор уул гэдэг газар өнгөрсөн шөнө 23:25 цагийн орчимд усархаг бороо оржээ. Энэ үеэр 1 айл, 200 орчим бог мал усанд автсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн албан хаагчид, сумын Мэргэжлийн ангийн албан хаагчид 8-р сарын 9-ний шөнийн 02:25 цагт очиж, малчин У-ын гэр болон 200…

    August 9, 2024
  • Моторт завь хөмөрч, осолдсон залуугийн цогцсыг оллоо

    Моторт завь хөмөрч, осолдсон залуугийн цогцсыг оллоо

    Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн нутгаар урсах Тэнгис голд 8 дугаар сарын 3-нд моторт завиар зугаалж явсан 3 хүн осолдож, 2 нь эсэн мэнд гарч, 1 нь осолдсон. Тухайн үед завь нь хөмөрч, уг осол гарчээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригад, ар гэрийнхэнтэй нь хамт тэрхүү 36 настай, эрэгтэйг 8-р сарын 4-ний…

    August 9, 2024
  • Айлын хашаан дээр аянга буун, түймэр гарчээ

    Айлын хашаан дээр аянга буун, түймэр гарчээ

    Увс аймгийн Улаангом сумын Хөндлөн багийн Шаргэсэн гэдэг газар өнгөрсөн шөнө айлын хашаан дээр аянга буужээ. Үүний улмаас тухайн айлын хашаа шатсан байна. Энэ галын дуудлага 8 дугаар сарын 9-ний шөнийн 00:15 цагт онцгой байдлын албанд иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн албан хаагчдыг 00:31 цагт очиход, жимсний талбайн 50 метр урт хашаа, өвс шатаж…

    August 9, 2024
  • Ноа Лайлс ковидын халдвартай ч олимпын хүрэл медаль хүртэв

    Ноа Лайлс ковидын халдвартай ч олимпын хүрэл медаль хүртэв

    “Парис 2024” олимпын наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанд АНУ-ын спринтер Ноа Лайлс 9,784 секундээр алтан медаль хүртэж дэлхийн хамгийн хурдан гэдгээ харуулсан. Тэгвэл тэрээр “Ковид-19”-ийн халдвар авсан ч эрэгтэйчүүдийн 200 метрийн уралдаанд өрсөлдөж хүрэл медаль хүртлээ. Лайлс Мягмар гарагийн өглөө ковидын халдвар авчээ. Түүнийг халдвар авсан гэдгийг эмнэлгийн ажилтнууд, дасгалжуулагч, ээж нь мэдсэн…

    August 9, 2024
  • “НБА”-ийн супер одууд олимпын финалд шалгарлаа

    “НБА”-ийн супер одууд олимпын финалд шалгарлаа

    Урд шөнө зуны 33 дугаар олимпын наадмын сагсан бөмбөгийн хагас шигшээ тоглолт болж өндөрлөлөө. 5 дахь удаагаа дараалан олимпын алтан медаль авах зорилготой ирсэн Леброн Жеймс тэргүүтэй НБА супер одууд хүчирхэг Сербийн шигшээ багтай ширүүн өрсөлдөж 95:91 харьцаагаар ялж, аваргын төлөө шалгарлаа. Тоглолтын эхнээс Сербийн баг онооны тэргүүллийг авсан. Гуравдугаар үед 76-63 буюу 13 оноогоор…

    August 9, 2024
  • Волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг маргааш Хонг Конгийг зорино

    Волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг маргааш Хонг Конгийг зорино

    Хонг Конг улсад 8 дугаар сарын 13-18-ны хооронд “Зүүн азийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн” болно. Энэ тэмцээнд оролцох Монгол Улсын эмэгтэй шигшээ баг бэлтгэл, сургуулилтаа хангаж, маргааш Хонг Конгийг зориход бэлэн боллоо. Тус тэмцээнд Зүүн Азийн бүсийн Хятад, Япон, БНСУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонг-Конг улсын баг тамирчид 2 хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Манай шигшээ баг БНСУ,…

    August 9, 2024
  • Тасарсан хуванцар хоолойг ган хоолойгоор солилоо

    Тасарсан хуванцар хоолойг ган хоолойгоор солилоо

    Улсын их дэлгүүрийн зүүн талын явган хүний гарцны ус зайлуулах хуванцар хоолой тасарчээ. Үүний улмаас лаг дүүрч, явган хүний гарцан дээр ус тогтон, хүн явахад хүндрэлтэй болсон байна. Геодез, усны барилга, байгууламжийн газар тэрхүү тасарсан хуванцар хоолойг ган хоолойгоор солилоо. 

    August 9, 2024
  • “Дахүрээ” захын дэргэдэх замыг засаж байна

    “Дахүрээ” захын дэргэдэх замыг засаж байна

    Улаанбаатарт энэ зун бороо их орсны улмаас 65 дугаар цэргийн ангийн ойролцоох 3 байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар “Дахүрээ” захын дэргэдэх Эрдэнэтолгой гудамжны уулзвараас “Монбет” авто засварын төв хүртэлх зам дагуу ус байнга тогтож байна. Үүний уршгаар уг зам эвдэрч, том том нүх үүсээд байна. Тиймээс ундарч буй усны голдирлыг өөр тийш залж, уг замыг засаар боллоо. 

    August 9, 2024
  • МҮОХ: Монгол Улсын шигшээ багт 3 эмч, нэг хөдөлгөөн засалч ажиллаж буй

    МҮОХ: Монгол Улсын шигшээ багт 3 эмч, нэг хөдөлгөөн засалч ажиллаж буй

    Олон нийтийн сүлжээнд Парис 2024 олимпын наадамд оролцож буй Монгол Улсын шигшээ баг эмч, сэтгэл зүйчгүй олимпыг зорьсон гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл тус асуудлаар МҮОХ-оос мэдэгдэл гаргалаа. МҮОХ нь олимпын наадамд үндэсний шигшээ багийг зохион байгуулж оролцуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг төрийн бус байгууллага юм. “Парис 2024” наадмын хүрээнд 2023 оны 9-р сард Спортын…

    August 9, 2024
  • Залилуулахаас сэргийлээрэй

    Залилуулахаас сэргийлээрэй

    Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиал, нийгмийн сүлжээнд сүүлийн үед Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэрийг барьж, цагийн ажилд бүртгэх, зуучлах болон гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, мөнгө авах, залилах шинжтэй зар олон гарч байна. Цагийн ажилд бүртгэх, ажилд зуучлах үйлчилгээг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын албан ёсны “ажил зуучлалын онлайн портал”…

    August 9, 2024
←Previous Page
1 … 1,663 1,664 1,665 1,666 1,667 … 2,261
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress