time.mn

Illustration of a bird flying.
  • Голын саваар нутаглаж буй малчид, аялагчдын анхааралд

    Голын саваар нутаглаж буй малчид, аялагчдын анхааралд

    8 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар Хангайн нурууны өврөөс эхтэй Түй, Шаргалжуут, Онги, Цагаантуруут, арын Орхон гол Сэлэнгэ аймгийн Орхон сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдлээ. Орхон гол Сэлэнгийн төвд, Хараа гол Дарханд, Туул гол Улаанбаатар-Алтанбулаг орчимд, Онон, Эг, Улз гол Дашбалбар-Эрээнцав хавьд, Хэрлэн гол Хонгон- Чойбалсанд үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна. Увс нуурын савын…

    August 9, 2024
  • Хашаагаа зориулалтын бусаар ашиглаж буй иргэдэд шаардлага хүргүүлэв

    Хашаагаа зориулалтын бусаар ашиглаж буй иргэдэд шаардлага хүргүүлэв

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд орон сууцны хороолол дунд болон өрхийн хэрэглээний 0,07 га газраа зориулалтын бусаар ашиглаж, хоёрдогч түүхий эд цуглуулан, машины сэлбэг борлуулж буй иргэдэд шаардлага хүргүүлэн, зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхантай хамт тухайн байршилд ажиллалаа. орон сууцны хороолол дунд иргэн Д.Батсайхан худалдаа, нийтийн үйлчилгээний…

    August 9, 2024
  • 162-р сургуулийн багш, ажилчдын орон сууцыг 2025 оноос барина

    162-р сургуулийн багш, ажилчдын орон сууцыг 2025 оноос барина

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Монгол-Оросын хамтарсан 162 дугаар сургуулийн баруун талд багш, ажилчдын орон сууц, орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай цэцэрлэг, усан бассейн барихаар төлөвлөж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа. Тэрбээр “Багш, ажилчид сургуультайгаа ойр байранд байснаар түгжрэлээс ангид байж цагийн менежмент, ажил төлөвлөлт нь илүү…

    August 9, 2024
  • “Нүүдэлчин” наадмаар иргэдэд автобусаар үнэгүй үйлчилнэ

    “Нүүдэлчин” наадмаар иргэдэд автобусаар үнэгүй үйлчилнэ

    ”Нүүдэлчин” Дэлхийн соёлын наадмыг зорих иргэдэд нийтийн тээврийн автобусаар үйлчилнэ. Уг наадам 8 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд зохион байгуулагдах юм.  Тус наадмыг зорих иргэдэд нийтийн тээврийн автобус өглөө 08:30 цагаас 22.00 цагийн хооронд  “Сүхбаатарын талбайн зогсоолоос Налайх дүүргийн Тайж хайрхны бэл” гэсэн чиглэлд үнэгүй үйлчлэхээр Нийтийн тээврийн бодлогын газар…

    August 9, 2024
  • Чөлөөт бөхийн багт 1 эмч, 1 сэтгэл зүйч, 2 массажист ажиллаж байна

    Чөлөөт бөхийн багт 1 эмч, 1 сэтгэл зүйч, 2 массажист ажиллаж байна

    Монголын чөлөөт бөхийн баг тамирчид энэ удаагийн олимпод өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Тодруулбал 2024.07.29-ний өдөр 32 хүний бүрэлдэхүүнтэй баг Парист ирж, тамирчдын дасан зохицох бэлтгэл сургуулилт төлөвлөгөөний дагуу үргэлжилсэн.  Одоогийн байдлаар манай 9  тамирчнаас хоёр тамирчин  V байрт орж, 5 нь тэмцээнээ өндөрлүүллээ.  Парист ирсэн багийн бүрэлдэхүүнд 9 тамирчин, 6 бэлтгэл хангагч, 11 багш, эмч 1,…

    August 9, 2024
  • Мандалговь-Даланзадгадын зам үерт автлаа

    Мандалговь-Даланзадгадын зам үерт автлаа

    А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 271-272 дахь км-т өнөөдөр хүчтэй аадар бороо орлоо. Үүний улмаас уг замын зорчих хэсэг дээгүүр үерийн ус давсан байна.  Онцын шаардлагагүй бол тус чиглэлд түр хугацаанд зорчихгүй байхыг Зам, тээврийн хөгжлийн төв анхааруулж байна.

    August 9, 2024
  • Ботсвана улсын гүйгч таамаг эвдэж Олимпын аварга боллоо

    Ботсвана улсын гүйгч таамаг эвдэж Олимпын аварга боллоо

    Олимпын наадмын хамгийн сонирхолтой өрсөлдөөнтэй төрөл болох хөнгөн атлетикийн 200 метрийн гүйлтийн финалын уралдаан боллоо. Олон сая хөгжөөн дэмжигчид энэ зайд АНУ, Ямайкийн алдартай гүйгчид түрүүлэх байх хэмээн бодож байсан ч Ботсвана улсын тамирчин Летсиле Тебого 19,46 секундээр олимпын аварга боллоо. Энэ алтан медаль нь тус улсын хувьд анхных гэдгээрээ түүхэн үйл явдал боллоо. Өнгөрсөн 5 сард…

    August 9, 2024
  • “Парис-2024” олимпын эргэн тойронд

    “Парис-2024” олимпын эргэн тойронд

    Зуны олимпийн XXXIII наадмын уралдаан тэмцээний эргэн тойронд болж буй үйл явдлуудыг базваас: ————————————————————————————————– Хөнгөнатлетикийн эрэгтэйчүүдийн 100 м-т түрүүлсэн АНУ-ын Ноа Лайлз 200 м-т хүрэл медаль хүртэхдээ ковид туссан байжээ. Үүнийгээ Лайлз барианд орсны дараа л хэлжээ. Тэрбээр ханиалгаж, амьсгалахад хэцүү байсан тул гүйлтийн зам дээр эмнэлгийн ажилтнуудыг дуудаж , тэргэнцэр дээр сууж эмнэлгийн цэгт…

    August 9, 2024
  • Хэнтий аймгийн Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

    Хэнтий аймгийн Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

    Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Бэрх хот үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, уул уурхайн салбар, аймаг, орон нутгийн хөгжил, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Ерөнхийлөгч…

    August 9, 2024
  • Сайншанд-Хангийн зам усанд автлаа

    Сайншанд-Хангийн зам усанд автлаа

    А39 дугаартай Сайншанд-Ханги боомт чиглэлийн авто замын 18-23 дахь км-ийн хооронд 5 цэгт ус давлаа. Уг замаар жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган, анхаарал болгоомжтой зорчино уу! гэж уг замыг хариуцагч “Дорноговь АЗЗА” ТӨХК мэдээллээ.

    August 9, 2024
←Previous Page
1 … 1,664 1,665 1,666 1,667 1,668 … 2,261
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress