-
Даланзадгад-Мандалговийн замыг хаалаа

Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Дундговь аймгийн Мандалговь чиглэлийн замд үер буусан тул аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хаалаа. Тус аймгийн Онцгой Комиссын шийдвэрээр өнөөдрийн 15:00 цагаас маргааш буюу 2024.08.10-ны өглөөний 06:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлаж, аюулгүй байдлыг хангаж ажиллана.
-
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүүд 2 өрөө байр бэлэглэв

Парисын олимпоос жүдо бөхийн төрөлд мөнгөн медальт хүртсэн Б.Баасанхүү өнөөдөр 17:00 цагт төрөлх нутаг Хөвсгөл аймагтаа хүрэлцэн ирлээ. Түүнийг хөвсгөлчүүд Мөрөн сумын хаалган дээрээ угтан авч, хүндэтгэл үзүүлэв. Тус аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд аймгийн удирдлагууд түүнийг хүлээн авч, “Хүндэт өргөмжлөл” хадгалуулж, “Мөрөн вилла” хотхонд 2 өрөө байр бэлэглэв. Б.Баасанхүүгийн анхны багш дасгалжуулагч Б.Очирбат, А.Даваадорж нарыг тус бүр 10 сая төгрөгөөр урамшуулав. Хөвсгөл аймгийн…
-
Даланзадгадаас Улаанбаатар, Баяндалай явах замыг хаажээ

Өмнөговь аймагт өнөөдөр бороо ихээр орж, тус аймгийн төв болон Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн замын 35, 45, 51 дэх км, зарим шороон зам усанд автлаа. Иймд тус аймгийн засаг даргын энэ оны 08 дугаар сарын 09-ны А/1350 дугаар Захирамжаар ДАЛАНЗАДГАД-УЛААНБААТАР, ДАЛАНЗАДГАД-БАЯНДАЛАЙ чиглэлийн хөдөлгөөнийг маргааш өглөөний 06:00 цаг хүртэл түр хязгаарлалаа. Иймд иргэд, жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган,…
-
Баруун бүсийн 70 оюутан цэргийн алба хаалаа

“Оюутан цэрэг” хөтөлбөр баруун бүс нутагт 2016 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд 6 удаагийн сургалтад баруун таван аймгийн их дээд сургуулийн 700 гаруй оюутан, залуус хамрагдаж, цэргийн эрдэмд суралцжээ. Энэ жил Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123-р ангид Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн 70 гаруй оюутан цэргийн алба хаалаа. Тэд…
-
Интерполоор эрэн сурвалж байсан сэжигтнийг авчирлаа

Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчооноос Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа Монгол Улсын иргэн “Т”-г өнөөдөр /2024.08.09/ Унгар Улсаас Монгол Улсад шилжүүлэн авлаа.
-
1013 оюутан цэргийн тангараг өргөв

Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хуулийн дагуу иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 73 их, дээд сургууль, Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс сурлага, сахилга, эрүүл мэнд, сэтгэл зүй, бие бялдраараа шалгаран ирсэн оюутан цэргүүд өнөөдөр эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ биелүүлэх баталгаа болсон “Монгол Улсын цэргийн тангараг”-аа эх орон,…
-
МУГТ Д.Отгонжаргал Олимпын шагналт 5-р байрт орлоо

“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг жинд “Осло 2021” ДАШТ-ий хүрэл, “Белград-2022” ДАШТ-ий мөнгө, “Белград-2023” ДАШТ-ий мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө Хятадын бөх Зычи Фентэй барилдаж 4:6 харьцаагаар ялагдсанаар шагналт 5-р байр эзлэн, олимпын наадмаа дуусгалаа. Анхныхаа олимпын дэвжээнд өрсөлдсөн тэрээр эхний учраандаа Италийн Эмануэла Лиуззитэй таарсан боловч өрсөлдөгч…
-
“Нүүдэлчин ззанууд” Энэтхэгт сургуулиллаа

Монгол Улс болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал бол зохион байгууллагддаг “Нүүдэлчин заан-2024” хоёр улсын тусгай хүчний хамтарсан хээрийн сургалт, дадлага 16 дахь удаагаа явагдлаа. Энэ жилийн хувьд уг сургууль БНЭУ-ын Мегхалаяа мужийн Шилун дүүрэгт орших БНЭУ-ын Зэвсэгт хүчний Цэргийн сургалтын нэгдсэн төвд 7 дугаар сарын 3-17-нд…
-
Өмнөговийн Онцгой байдлын газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн наймдугаар сарын 05-ны 128 дугаар зарлигаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнасныг өнөөдөр гардуулан өглөө. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай болон аймаг, орон нутгийн удирдлагууд, Онцгой байдлын газрын үе, үеийн алба хаагчид оролцсон юм. Өмнөговь аймгийн Онцгой…

