time.mn

Illustration of a bird flying.
  • “Парис-2024” олимпын эргэн тойронд

    “Парис-2024” олимпын эргэн тойронд

    Зуны олимпын XXXIII наадмын уралдаан тэмцээний эргэн тойронд болж буй үйл явдлуудыг базваас: ——————————————————————————————- Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгараад байсан Энэтхэгийн бөх Винеш Пхогат жиндээ орж чадалгүй тэмцээнээс хасагдан медаль ч үгүй хоцорсон харамсалтай гэхэд дэндүү харамсалтай явдал боллоо. Олон улсын тэмцээнд нэг ч удаа ялагдаж үзээгүй “босоо бөх”…

    August 8, 2024
  • Хятадын машины үйлдвэрт хүн дүрстэй робот ажиллаж байна

    Хятадын машины үйлдвэрт хүн дүрстэй робот ажиллаж байна

    Хятадын Жэжян мужийн Нинбо хотод байрлах автомашин үйлдвэрлэгч ZEEKR компанийн 5G ухаалаг үйлдвэрт 8-р сарын 5-наас хүн дүрстэй робот ажиллаж эхэллээ. Энэ нь үйлдвэрт зориулсан анхны хүн дүрст робот ажилтан юм. Түүнийг олон хоног сургаж, шалгасны дараа хүмүүстэй хамт материал зөөх ажил гүйцэтгүүлэхээр хуваарилжээ. Хүн дүрст роботууд тус үйлдвэрт автоматжуулсан төхөөрөмж болон хүмүүстэй хамтран ажиллах юм байна.

    August 8, 2024
  • Монгол эмэгтэй Бельгийн сонгуульд өрсөлдөнө

    Монгол эмэгтэй Бельгийн сонгуульд өрсөлдөнө

    Болдын Оюунтүлхүүр гэх монгол эмэгтэй Бельгийн Вант Улсын дүүргийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Түүнийг Бельгийн төрийн сонгуульд тэргүүлж яваа намаас дүүргийн сонгуульд орохыг урьсан байна. Тэрээр энэ талаар “Европын төв болсон улсын сонгуульд уригдана гэдэг нь өөрийгөө таниулахын хажуугаар төрж өссөн Монгол Улсаа сурталчлах том боломж юм. Сонгогчдоос хамгийн их санал аван, тэргүүлж яваа намаас сонгуульд оролцохыг…

    August 8, 2024
  • Балбад нисдэг тэрэг осолдож, 5 хүн амиа алджээ

    Балбад нисдэг тэрэг осолдож, 5 хүн амиа алджээ

    Балбын “Династи-Эйрлайнс” компанийн нисдэг тэрэг 8 дугаар сарын 7-нд нийслэл Катманду хотын хойд хэсгийн Нувакотод осолджээ. Тус улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын мэдэгдлээс үзвэл нисдэг тэрэг хөөрөөд, 3 минутын дараа хяналтын цамхгаас холбоо тасарсан байна. Тухайн нисдэг тэрэгний нисгэгч, 4 зорчигч амь үрэгдсэн тухай Балбын Цагдаагийн газрын төлөөлөгч Карки сэтгүүлчдэд мэдээллээ. Аврагчид ослын газраас нийт 5 цогцос олсон байна.…

    August 8, 2024
  • Үерийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхааруулж байна

    Үерийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхааруулж байна

    8 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдсэн байна. Орхон гол Сүхбаатар орчмоор, Хараа гол Дарханд, Туул гол Улаанбаатар-Алтанбулаг орчмоор, Онон, Эг, Улз гол Эрээнцавд, Хэрлэн гол Хонгон-Мөнгөнморьт-Чойбалсанд үерийн түвшинг 5-30 см даван үерлэсэн хэвээр байна. Алтайн нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэсэн…

    August 8, 2024
  • Бразилын алдарт тоглогч Бруно Мосса де Резенде зодог тайллаа

    Бразилын алдарт тоглогч Бруно Мосса де Резенде зодог тайллаа

    Олимпын наадамд 5 удаа оролцож, нэг алт, 2 мөнгөн медалийг хүртсэн Бразилын алдарт тоглогч Бруно Мосса де Резенде зодог тайлж буйгаа мэдэгдлээ. Бразилийн домогт дасгалжуулагч Бернардо Резэндэгийн хүү тэрээр 2016 оны Риогийн олимпын аварга, “Бээжин 2008”, “Лондон 2012” олимпын наадмуудын хошой мөнгөн медальтай, 18 жилийн турш шигшээ багийнхаа төлөө зүтгэсэн гайхалтай тоглогч юм. Энэ удаагийн олимпын…

    August 8, 2024
  • Малын эмч, мэргэжилтнүүдийг мэдлэгийг сорьж, сургаж байна

    Малын эмч, мэргэжилтнүүдийг мэдлэгийг сорьж, сургаж байна

    Мал, амьтны гоц халдварт өвчний болзошгүй тохиолдол илэрсэн үед сумын Мал эмнэлгийн тасгийн албан хаагчид хэрхэн хууль, дүрэм, заавруудыг дагаж мөрдөж буйг тодорхойлох, цаашид үйл ажиллагаандаа анхаарч, сайжруулах зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газар, МААЭЗЭН төсөл хамтран, Хэнтий аймагт энэ сарын 7-9-ны хооронд үзүүлэх дадлага, сургалт зохион байгуулж байна. Үүнд Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий, Төв, Говьсүмбэр аймгийн Мал…

    August 8, 2024
  • Азид анх удаа шамбарамын мэс заслын салбарт эмчилгээний шинэ технологийг Монголд нутагшуулна

    Азид анх удаа шамбарамын мэс заслын салбарт эмчилгээний шинэ технологийг Монголд нутагшуулна

    Улсын нэгдүгээр төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэг, “Korea Pharma” ХХК-ийн хамтарсан өндөр давтамжит радио долгионоор шамбарам түлэх эмчилгээний эмнэлзүйн судалгааны “Pro-Gen” төслийн нээлт өнөөдөр /2024.08.08/ АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэг дээр боллоо. Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, инновац хариуцсан дэд захирал П.Анхтуяа, АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор М.Адилсайхан, “Korea…

    August 8, 2024
  • Гавьяат тамирчин Д.Отгонжаргалын тухай О.Насанбурмаа ингэж бичжээ

    Гавьяат тамирчин Д.Отгонжаргалын тухай О.Насанбурмаа ингэж бичжээ

    “Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг жинд ДАШТ-ий нэг хүрэл, хошой мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө Хятадын бөхөд ялагдсанаар анхны олимпдоо шагналт 5 дугаар байр эзэлсэн. Тэгвэл түүний талаар МУГТ О.Насанбурмаа нүүр номдоо нийтлэл оруулжээ. Тэрээр “Бид бүгдээрээ л дүүгээ медаль авчаасай гээд мөн ч их залбирч…

    August 8, 2024
  • Оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна

    Оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна

    Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй, хагас болон бүтэн өнчин, ялгаатай хэрэгцээт 998 оюутныг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үзлэгт хамруулж байна. Одоогоор 236 оюутан хамрагджээ.  Их, дээд сургууль, коллежид ялгаатай хэрэгцээт нийт 1126 оюутан сурч байгаагаас 104 нь сонсголын бэрхшээлтэй ажээ. Сонсголын бэрхшээлтэй оюутанд дэмжлэг үзүүлэх “Тэмдэглэл хөтлөгч”-ийн үйлчилгээ нэвтрүүлсэн байна. …

    August 8, 2024
←Previous Page
1 … 1,667 1,668 1,669 1,670 1,671 … 2,261
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress