time.mn

Illustration of a bird flying.
  • Т.Чинхүслэн тэжээдэг амьтдынхаа хоолны мөнгийг олох зорилгоор шүрээр цүнх, нэхмэлийн утсаар чихмэл хийж борлуулдаг

    Т.Чинхүслэн тэжээдэг амьтдынхаа хоолны мөнгийг олох зорилгоор шүрээр цүнх, нэхмэлийн утсаар чихмэл хийж борлуулдаг. Тэр ирээдүйд эмч болохын зэрэгцээ гар урлалын бүтээлээ брэнд болгож, дэлгүүртэй болох зорилготой.

    January 21, 2026
  • С.Бямбацогт: Шатахууны үнэ нэмэгдсэн гэх мэдээлэл худал

    С.Бямбацогт: Шатахууны үнэ нэмэгдсэн гэх мэдээлэл худал

    ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоос сэтгүүлчид шатахууны асуудалтай холбоотой асуулт тавилаа. Үүнд “АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням гадаад томилолтоос хараахан ирээгүй байгаа. БНХАУ-д томилолтоор ажиллаж байгаад тэндээсээ ОХУ-руу ажиллахаар явсан. Хөрш улсуудад томилолтоор ажиллаж байгаа шалтгаан бол шатахууны асуудалтай шууд холбоотой. Шатахууны хомсдол үүсгэхгүй байх, нөөц хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлаар айлчлал хийж ажилласан. Одоогоор шатахууны нөөц хангамж хэвийн, үнэ…

    January 21, 2026
  • Галт тэрэг осолдсоны улмаас жолооч нь амиа алдаж, 37 хүн гэмтжээ

    Галт тэрэг осолдсоны улмаас жолооч нь амиа алдаж, 37 хүн гэмтжээ

    Испанийн Барселона хотын ойролцоо өчигдөр галт тэрэг осолдсоны улмаас жолооч нь амиа алдаж, 37 хүн гэмтжээ. Тэднээс 5 хүн ноцтой гэмтсэн бол бусад хүний биеийн байдал хэвийн байгаа аж. Үүнээс хоёрхон хоногийн өмнө буюу ням гарагт Испанийн өмнөд хэсэгт орших Адамус хотын ойролцоо хурдны галт тэрэг осолдож, 41 хүн амиа алдсан юм. Улмаар даваа гарагт…

    January 21, 2026
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг орон даяар тэмдэглэнэ

    Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг орон даяар тэмдэглэнэ

    Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өглөө. Тэрбээр “Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг энэ жил орон даяар тэмдэглэх шийдвэр гарсан. Нэрт зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг мэдэхгүй хүн байхгүй. Тиймээс энэ хүнийг алдаршуулж, утга зохиол, соёл урлагаа олон нийтэд сурталчлах ажлыг жилийн…

    January 21, 2026
  • Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно

    Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно

    Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы  2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. 2020-2024 оны хугацаанд малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байгаагийн шалтгаан нь малын хорогдлын босго үзүүлэлт өндөр учраас малчид малаа даатгуулсан ч нөхөн…

    January 21, 2026
  • Битүүний өдөр амрахаар боллоо

    Битүүний өдөр амрахаар боллоо

    Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болголоо. Мөн энэ өдрийн ажлыг хоёрдугаар сарын 28-ны өдөр шилжүүлнэ. Битүүний өдөр ажил хийх хэцүү байдаг, маш олон ажил давхацдаг. Түүнээс гадна 12-р сарын 31, 7-р сарын 10-ны өдрүүд ихэвчлэн ажлын өдөр тохиодог.…

    January 21, 2026
  • Нийслэлд үерээс хамгаалах 102.7 км урт далан, суваг байгуулна

    Нийслэлд үерээс хамгаалах 102.7 км урт далан, суваг байгуулна

    Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, ус, үерийн давтамж өссөний улмаас хамгаалалтын дэд бүтцийг шинэчлэх зайлшгүй хэрэгцээ үүсээд буй. Тиймээс “Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн хүрээнд нийт 22 байрлалд далан, суваг байгуулна. Эхний ээлжинд Дэлхийн банкны санхүүжилтээр есөн байрлалд далан, суваг барих юм. Энэ хүрээнд үерийн хамгаалалтын 102.72 км урт далан, суваг…

    January 21, 2026
  • Хүннү хот төслийн цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 10 хувьтай үргэлжилж байна

    Хүннү хот төслийн цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 10 хувьтай үргэлжилж байна

    Хүннү хот төслийн бүтээн байгуулалтын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй эхний ээлжийн 3000 м³/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг “Комфорт Импэкс” ХХК гүйцэтгэж байна. Төслийн барилгын ажил 10 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.  Цэвэрлэх байгууламжийн зураг төслийг “Наран рашаан” ХХК боловсруулсан бөгөөд барилга угсралтын хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэж байна. Үүнд:

    January 21, 2026
  • Тусгай зөвшөөрөлтэй компаниудын нэрсийг ил болгож, иргэдэд сэрэмжлүүллээ

    Тусгай зөвшөөрөлтэй компаниудын нэрсийг ил болгож, иргэдэд сэрэмжлүүллээ

    Монгол Улсын хэмжээнд 2025 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.638 буюу 30.8 хувь нь цахим орчинд үйлдэгджээ. Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 12.233 буюу 83.6 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байгаа юм. Түүнчлэн 2025 онд залилах гэмт хэргээс үүдэлтэй 694 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол үүний 50.6 тэрбум нь цахим орчинд үйлдэгдсэн залилах гэмт…

    January 21, 2026
  • Хол замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаарай

    Хол замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаарай

    Хүйтний эрч чангарсан эдгээр өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдалд тохируулан хувцаслаж, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж, удаан хугацаагаар гадаа зогсохгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалахыг ОБЕГ-аас анхаарууллаа.

    January 21, 2026
←Previous Page
1 … 165 166 167 168 169 … 2,270
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress