-
Нийслэлийн ЗДТГ өнөөдөр Яармаг руу нүүлээ

Нийслэлийн Засаг даргын тамгын газар өнөөдөр Яармагт байрлах шинэ “Хангарди” буюу Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор луу нүүлээ. Эрүүл мэндийн болон Байгаль орчны газраас бусад нь шинэ байрандаа нүүн оржээ. Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын “А” хэсэгт нийслэлийн ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба төвхнөнө. Нийслэлийн засаг даргын дэргэдэх агентлагууд уг цогцолборын “Б” хэсэгт байрлаж байна. Улаанбаатар хотын түгжрэлийг…
-
Халдлага болохоос болгоомжилж Тейлор Свифтийн тоглолтыг цуцалжээ

Алдарт дуучин Тейлор Свифт Европын орнуудаар аялан тоглолтоо эхлүүлсэн. Түүний “Эрас” аялан тоглолтыг нэг хэсэг болох шоунууд Австри улсын Вена хотод Пүрэв, Баасан, Бямба гарагт болох байсан ч учирч болзошгүй аюулын улмаас тоглолтыг цуцалжээ. Учир нь Лхагва гарагт Австрийн нийслэл орчимд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хоёр хүнийг сэжиглэн баривчилжээ. Австрийн Олон нийтийн аюулгүй байдлын ерөнхий…
-
Улаанбаатар хотын ерөнхий архитектораар Ч.Төгсдэлгэрийг томиллоо

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотын ерөнхий архитектораар Ч.Төгсдэлгэрийг томиллоо. Ч.Төгсдэлгэрийн хот байгуулалт, нийтийн тээврийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай аж. Тэрээр Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батлуулахад, гадаадын компаниудад хэрэгжүүлж байсан туршлагаа ашиглахаар нийслэлийн засаг даргад санал тавьжээ. Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, төрөлх хотоо өөрчлөхөд, буруу төлөвлөлтийн алдааг засахад…
-
Олимп, Дэлхийн дээд амжилтыг эвдсэн “Мондо” Дуплантистай Шведийн хаан уулзан, баяр хүргэжээ

Шведийн хаан XVI Карл Густав, хатан хаан Силвиа нар Шведийн тулгууртай харайлтын тамирчин, олимпиын алтан медальт Арманд Густав “Мондо” Дуплантис нарт баяр хүргэн хүлээн авч уулзжээ. Арманд Дуплантис нь Парисын олимпын наадмын тулгууртай харайлтын төрөлд 6.25 метр дээгүүр дүүлж олимп болон дэлхийн дээд амжилтыг эвдсэн билээ. Түүний хувьд Швед улсад хоёр дахь удаагаа олимпын алтан…
-
Францын гүйлтийн тамирчин олимпын үеэр найз залуудаа гэрлэх санал тавьжээ

Олимпын наадмын эмэгтэйчүүдийн 3000 метрийн саадтай гүйлтийн финал болж шилдгүүдээ тодрууллаа. Энэ төрөлд дөрөвдүгээр байрт орж, Европын дээд амжилтыг шинэчилсэн Франц улсын гүйлтийн тамирчин Алис Финот өөрийн найз залууд гэрлэх санал тавьжээ. Тэрээр барианд орсныхоо дараа найз залуу Испанийн триатлонч Бруно Мартинес Баргиелад олны өмнө өвдөглөн сууж гэрлэх санал тавьжээ. Ингэхдээ уламжлал болсон сүйн бөгжний оронд…
-
Баян-Өлгийн тарваган тахлын голомт маш өндөр идэвхтэй байна

Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур, Бугат сум, Цагааннуур тосгоны хил орчмын бүсэд орших Сийлхэмийн нуруунд тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил, хүн амд халдварлах эрсдэлийг тогтоох зорилгоор Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын ТТЭСЭШХ, Горный-Алтай мужийн ТТЭСС-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг 7 дугаар сарын 15-наас эхлэн 21 хоногийн турш тандалт судалгаа хийлээ. Сийлхэмийн нуруу бол тарваган…
-
Нийслэлийн хүүхдүүдийн 59 хувь нь цэцэрлэгт бүртгүүлээд байна

Нийслэлд 2024-2025 оны хичээлийн жилд 142.150 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаас 59% нь хүсэлтээ цахимаар илгээжээ. Хүүхдүүдийг 8 дугаар сарын 18 хүртэл бүртгэнэ. Нийслэл дэх цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахаар Засгийн газар ажлын хэсэг гаргаж, 2023-2024 оны хичээлийн жилд 33.925 хүүхдээр цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хамран сургалтыг 92.9%-д хүргэсэн юм. Урьдчилан тооцоолж байгаагаар 2024-2025 оны хичээлийн…
-
Зорчигчидтой зүй бус харьцсан жолоочийн цалинг бууруулжээ

“Эрдэм транс” компанийн жолооч Б нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 7-сарын 30-ны өдөр иргэдтэй зүй бусаар харилцан, ёс зүйгүй үйлдэл гаргасан байна. Түүнди сахилгын шийтгэл оноож, нэг сарын цалинг нь 20 хувиар бууруулжээ. Жолооч нарын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлж, ёс зүйтэй ажиллахыг Нийтийн тээврийн бодлогын газар байнга сануулж, олон ажил зохион байгуулдаг юм байна.


