time.mn

Illustration of a bird flying.
  • Аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

    Аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 8-р сарын 8-9-нд шилжих шөнө Өвөрхангайн нутаг, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр, 9-ний өдөр Өвөрхангайн зүүн, Төв аймгийн өмнөд, Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн нутгаар их бороо орно.  

    August 8, 2024
  • Өнөөдөр П.Орхон, М.Лхагвагэрэл нар олимпын дэвжээнд зодоглоно

    Өнөөдөр П.Орхон, М.Лхагвагэрэл нар олимпын дэвжээнд зодоглоно

    Зуны олимпын 33 дугаар наадмын чөлөөт бөхийн тэмцээн “Champ De Mars” ордонд үргэлжилж буй. Өнөөдөр манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 62 кг жинд Дэлхийн болон Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон эхний барилдаанаа хийнэ. Тэрээр “Токио-2020” олимпын наадмын хүрэл, дэлхийн мөнгө, хүрэлтэй Украйны Ирина Колиаденкотой учраа таарсан. Өрсөлдөгчөө ялбал түүний дараагийн учраа Швед, Болгарын бөхчүүдийн…

    August 8, 2024
  • Айраг постыг бүрэн цахимжууллаа

    Айраг постыг бүрэн цахимжууллаа

    Зам, тээврийн сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Дорноговь аймгийн Айраг сумын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг бүрэн цахимжууллаа.  Иргэд, тээвэрчид та бүхэн www.ezam.mn, Emongolia, Toki, Mostmoney, Gerege, AUTOBOX аппликейшнаар цахим төлбөрөө цагт нь төлөөрэй. “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ 2024 онд орон нутгийн төлбөр авах цэгүүдийг цахимжуулахаар төлөвлөн ажиллаж байна.

    August 7, 2024
  • Монгол, орос цэргүүд Дорнодод хамтарч сургуулилна

    Монгол, орос цэргүүд Дорнодод хамтарч сургуулилна

    Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2024” хээрийн сургуулилалтыг энэ жил Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэж байна. Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааны гэрээний дагуу 2008 оноос хоёр орны нутаг дэвсгэрт ээлжлэн жил бүр зохион байгуулагдаж ирсэн уламжлалт сургуулилалт энэ жил Дорнод аймагт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн…

    August 7, 2024
  • Шарын голыг нийслэлтэй авто замаар холбоно

    Шарын голыг нийслэлтэй авто замаар холбоно

    Дархан-Уул аймгийн Шарынгол сумыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбож байна. Уг ажлын эхний багц болох 6.7 км автозамын гүйцэтгэгчээр “Анандын зам” ХХК ажиллаж байна.  Тус компани 7 дугаар сараас ажлаа эхлүүлсэн боловч, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан, ажлын гүйцэтгэл 7 хоногоор хоцорч байгаа аж. Гэсэн ч төлөвлөгөөт хуваарийн дагуу зорчих хэсгийг 11 дүгээр сарын дундуур нээхээр төлөвлөжээ.  Шарынголоос Улаанбаатар-Дархан чиглэлийн…

    August 7, 2024
  • Гадаадын цэргүүдэд зориулан, бэсрэг наадам хийжээ

    Гадаадын цэргүүдэд зориулан, бэсрэг наадам хийжээ

    “Хааны эрэлд-2024” энхийг дэмжих ажиллагааны олон сургуулилалтын хүрээнд өчигдөр бэсрэг наадам хийлээ.  Наадмын нээлтэд Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр, манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний нэгдсэн штабын дарга генерал Ёошихидэ Ёшида, ЗХЖШ-ын ЭДЦХАХ-ийн дарга, хурандаа Д.Мягмаржав, тус сургуулилалтын удирдагч, хурандаа О.Батзаяа, дэд хурандаа Шейн Лунди болон оролцогч орнуудын цэргийн багийн…

    August 7, 2024
  • Онгоцоор зорчигчдын тоо 26 хувиар нэмэгджээ

    Онгоцоор зорчигчдын тоо 26 хувиар нэмэгджээ

    2024 оны 7 дугаар сард агаарын тээврээр нийт 270,626 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар өсчээ. Үүнээс олон улсад 230,185 мянган зорчигч зорчиж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.8 хувиар өссөн байна. Он гарсаар нийт 1.2 сая зорчигч зорчсон байна. Агаарын тээврээр үйлчлүүлэх иргэд өмнөх оны мөн үеэс 30 хувиар нэмэгджээ.…

    August 7, 2024
  • Батлан хамгаалах салбар дрон ашиглахад анхаарна

    Батлан хамгаалах салбар дрон ашиглахад анхаарна

    Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өчигдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Монгол, Солонгосын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байна гэдгээ уулзалтын эхэнд онцлоод, цаашид энэхүү харилцааг агаарын цэргийн салбар тэр дундаа дрон хөгжүүлэлт, кибер…

    August 7, 2024
  • Дэлхийн Гаалийн Байгууллагын зөвлөх баг Монголд ажиллаж байна

    Дэлхийн Гаалийн Байгууллагын зөвлөх баг Монголд ажиллаж байна

    Улс хоорондын шуудан илгээмжээр хар тамхи, синтетик бодисыг хууль бусаар нэвтрүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий Дэлхийн Гаалийн Байгууллагын зөвлөх баг Монгол Улсад 8 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд ажиллаж байна. ДГБ-ын зөвлөх баг Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дэд даргатай уулзаж, ДГБ-ын Хар тамхи, синтетик бодисын хөтөлбөрийн үйл ажиллагаа, Гишүүн орнуудын чадавхыг бэхжүүлэхээр хэрэгжүүлж буй санаачилга…

    August 7, 2024
  • МУГТ Д.Отгонжаргал хагас шигшээд ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

    МУГТ Д.Отгонжаргал хагас шигшээд ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

    “Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг жинд “Осло 2021” ДАШТ-ий хүрэл,  “Белград-2022” ДАШТ-ий мөнгө, “Белград-2023” ДАШТ-ий мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгонжаргал зооны аваргын төлөө Токиогийн олимпын хүрэл, дэлхийн мөнгө, хүрэлтэй АНУ-ын Сара Анн Хилдебрандтэй барилдаж 5:0 ээр ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Медалийн төлөөх тоглолт маргааш буюу 08 дугаар сарын 08 нд…

    August 7, 2024
←Previous Page
1 … 1,669 1,670 1,671 1,672 1,673 … 2,261
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress