-
Леди Гага “Wednesday” киноны 2-р ангид тоглоно

Леди Гага “Лхагва гараг” киноны 2-р ангид тоглохоор болсон гэж Variety эх сурвалжаас мэдээллээ. Шинэ ангид Гагагийн дүрийн мөн чанарыг нууцалж байгаа ч дуучин, жүжигчин Леди Гага “Netflix”-ийн шоунд оролцож байх үеэрээ тус киноны зураг авалтад аль хэдийн орчихсон хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Тэрээр хамгийн сүүлд “Joker: Folie à Deux” кинонд тоглосон. Өмнө…
-
Дональд Трамп, Жо Байден нар Цагаан ордонд уулзлаа

Дональд Трамп, Жо Байден нар лхагва гаригт Цагаан ордонд уулзаж, АНУ-ын төр засгийн эрх мэдлийг тайван, зөөлөн замаар шилжүүлэх үйл явцын талаар ярилцсан байна. “Ерөнхийлөгч төрийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх тогтсон дэг, ёс журамд итгэдэг учраас түүнийг Цагаан ордонд урьсан” хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан Пьер уулзалтын өмнөх өдөр сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа…
-
Б.Дүвжид ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Бүгд найрамдах Исланд улсад болж буй пауэрлифтингийн шахалт, суулт, таталтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэйчүүдийн 83 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Б.Дүвжид суултын төрөлд 347.5 кг-ыг өргөж хүрэл медаль хүртлээ. Энэ нь түүний ДАШТ-ий хоёр дахь хүрэл медаль бөгөөд өмнө нь 2014 оны тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв. Тэрээр Дэлхийн клубуудын аварга, 2014…
-
“Говь” брэнд Барселона клубийн логотой ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

Алдарт “FC Barcelona” клубийн Ерөнхийлөгч ноён Жоан Лапорта Монгол Улсад айлчлал хийх үеэрээ “Говь” брэндтэй хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр “Говь” брэнд анх удаа Дэлхийн нэр хүндтэй спортын клубтэй албан ёсоор хамтарч, ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд сурталчилж, Монгол ноолуурын үнэ цэнийг олон улсын хэрэглэгчдэд хүргэх боломжтой болов. Тун удахгүй хөл бөмбөг…
-
Volkswagen, Rivian компаниуд $5.8 тэрбумын хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Германы автомашин үйлдвэрлэлийн Volkswagen групп Америкийн цахилгаан автомашины Rivian компанитай 5.8 тэрбум ам.долларын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Одоогоос 15 жилийн өмнө байгуулагдаж байсан, Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэлийн Rivian компани нь дотооддоо Tesla-гийн хамгийн гол өрсөлдөгчөөр нэрлэгддэг юм. Байгаль хамгаалал, цэвэр эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор дэлхийн автомашин үйлдвэрлэлийн салбарын ирээдүй цахилгаан автомашин болоод байгаа энэ…
-
2024 оны Букерын шагналыг Их Британийн зохиолч Саманта Харви хүртжээ

Их Британийн зохиолч Саманта Харви энэ жилийн Букерын шагналыг “Орбитал” хэмээх номоороо хүртсэн байна. Шүүгчид түүний бүтээлийг “уншигчдад дэлхий ертөнцийг сонин содон, цоо шинээр мэдрүүлэх гайхалтай зохиол” болсон хэмээн үнэлжээ. Зохиолч Саманта Харви-гийн “Орбитал” хэмээх энэхүү богино хэмжээний зохиолд Олон улсын сансрын станцид ажиллаж байгаа зургаан сансрын нисгэгчийн тухай өгүүлдэг ажээ. Ковид-19 вирусийн цар тахлын…
-
Говьсүмбэр аймагт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

Монгол Улсын Шадар сайдын баталсан бодлого, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Говьсүмбэр, Хэнтий аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, сумын мэргэжлийн анги, хуулийн этгээдэд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг энэ сарын 14-26-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймгийн Шивээговь, Баянтал суманд ажиллаж байна. Энэ…
-
Ш.Энхийн-Од гялалзаж байна

Арваннэгдүгээр сарын 4-нд АНУ-ын NCAA (National Collegiate Athletic Association буюу Оюутны спортын үндэсний холбоо)-ны дээд буюу I дивизионы сагсанбөмбөгийн 2024-2025 оны шинэ улирал эхэлсэн. Уг лигт монгол хүү тоглож, олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Энэ дуулианы эзэн бол Шаравжамцын Энхийн-Од билээ. Тэрээр гурав дахь жилдээ Ютагийн Их сургуулийн “Utah utes” багт хүчин зүтгэж байгаа…


