-
Хүүхдүүдийг 8-р сарын 18 хүртэл цэцэрлэгт бүртгэнэ

Нийслэлийн цэцэрлэгүүдэд 2024-2025 оны хичээлийн жилд авах хүүхдүүдийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аар дамжуулан, 8-р сарын 1-нээс бүртгэж байна. Үүнтэй холбогдуулан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын яам, “И-Монгол академи” УТҮГ хамтран, өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн цэцэрлэгүүдэд нийт 68.929 хүүхэд бүртгүүлээд байна. Үүнээс: 5 настай 19056, 4 настай 18355, 3 настай 17014,…
-
Филиппин улсаас ажиллах хүч авахаар тохиролцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике Манало нар 8 дугаар сарын 5-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр Филиппин улсын Засгийн газраас гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулахад зориулж манай улсад буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэв. Үүний хариуд Монголын тал талархал илэрхийлж, цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, гамшгийн эрсдэлийг…
-
Ерөнхий сайдад Филиппин улсын Гадаад хэргийн сайд бараалхав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало 2024 оны наймдугаар сарын 05-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн орон болох Бүгд Найрамдах Филиппин Улстай харилцаа,…
-
Ихэнх гол үертэй байна

8 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон гол нийт уртын дагуудаа, Хангайн нурууны араас усжих Хануй, өврийн Завхан, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул гол Төв аймгийн Алтанбулаг-Лүн сум орчмоор, зүүн хажуугийн Балж, Хэрлэн гол Төв аймгийн Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан хавьцаа усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдлээ. Хараа гол Дархан-Уул аймгийн төвд, Ерөө, Туул гол Босгын гүүр- Алтанбулаг сум…
-
Хүн зодож, хөнөөгөөд зугтсан сэжигтнүүдийг олж тогтоолоо

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ оны 8 дугаар сарын 2-ны 23:00 цагийн орчимд 39 настай, эрэгтэй М-ыг үл таних хүмүүс зодож, аминд нь хүрсэн байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаад, уг хэргийг үйлдсэн байж болох Д, Г, Б, Ж нарын 4 этгээдийг Өвөрхангай аймгаас олж тогтоожээ. Тэд Улаанбаатарт гэмт хэрэг үйлдээд, орон нутаг…
-
Онлайнаар бараа захиалсан 1131 хүн залилуулжээ

2024 он гарснаас хойших 7 сарын хугацаанд цагдаагийн байгууллагад залилах гэмт хэрэг 5910 бүртгэгджээ. Үүний 3674 буюу 62.2% нь цахимаар залилсан гэмт хэрэг байна. Цахим залилангийн 1131 нь онлайнаар бараа захиалах үйлчилгээтэй холбоотой байгаа аж. Ийм гэмт хэрэг гардаг шалтгаан: Хүний хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хямд үнээр санал болгодог 50-80%-ийн өндөр хувьтай хямдрал…
-
Булганд “Айраг” бэсрэг наадамтай

ЮНЕСКО Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсын хөхүүрийн айргийг бүртгэж авсан. Айрагны соёлоо сурталчлах “Айраг” бэсрэг наадмыг Булган, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран, өнөө жил 15 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Уг наадам Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Дондогийн булагт 8 дугаар…
-
Боксын олимпын шинэ цикл Улаанбаатараас эхэлнэ

Дэлхийн боксын холбоо (World Boxing)-ийн ерөнхийлөгч Борис ван дер Ворст тэргүүтэй төлөөлөгчид Mongolia House-д зочилж, ирэх 9 дүгээр сард Улаанбаатар хотноо болох Ulaanbaatar Cup тэмцээний бэлтгэл ажилтай холбоотой уулзалт зохион байгууллаа. Үүнээс өмнө МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг ноён Б.Ван дер Ворсттой тэмцээний талаар санал солилцож, Mongolia House-д зочлохыг урьсан билээ. Уулзалтад манай улсыг төлөөлөн…
-
1989 онд Хөвсгөл нуурт живсэн ЗИЛ-130 машиныг татан гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Агьтын хил орчимд үргэлжилж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Зил-130 загварын ЗА 70-10 улсын дугаартай ачааны автомашиныг 50 метрийн гүнээс нийт…

