time.mn

Illustration of a bird flying.
  • Хонь сарын 27-ны өдөр

    Хонь сарын 27-ны өдөр

    2024-08-01. Пүрэв гараг   Наран ургах шингэх: 05:29- 20:28.  Үс засуулбал: Өлзийтэй сайн. Барилдлага: Үл зохилдохын барилдлагатай өдөр. Билгийн тооллын зуны сүүл цагаагчин хонь сарын 27-ны өдөр. Дөрвөн ногоон  мэнгэтэй, уул суудалтай, дүвзий 4, 7  жэдзий 5 одтой, улаагчин тахиа өдөр. Үл зохилдохын барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага авахуй. Өдрийн сайн цаг: Хулгана (23:40-01:40), бар (03:40-05:40),…

    August 1, 2024
  • Хүүхэд хамгаалахад 3.7 тэрбум төгрөг төсөвлөжээ

    Хүүхэд хамгаалахад 3.7 тэрбум төгрөг төсөвлөжээ

    Монгол Улсын бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудад 2023-2024 оны хичээлийн жилд 865 нийгмийн ажилтан, 395 мэргэшсэн боловсролын сэтгэлзүйч, 1320 эмч, 223 хоол зүйч, 2466 тогооч ажиллав. Ерөнхий боловсролын сургуульд хүүхэд хамгааллын баг ажиллах хүний нөөц бүрдэж, нэг хүүхдэд ногдох хувьсах зардалд хүүхэд хамгааллын зардал багтав. Энэхүү зардалд 2024 онд нийт 3.7 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ингэснээр хүүхдийг болзошгүй осол,…

    August 1, 2024
  • Уулын явган цэргүүд Мөнххайрхан ууланд дадлага хийж байна

    Уулын явган цэргүүд Мөнххайрхан ууланд дадлага хийж байна

    Монгол Улс, ХБНГУ-ын Зэвсэгт хүчин хамтран, уулын явган цэргүүдэд мөс рүү авирах сургалт явуулж байна. Энэ жилийн сургалтын нэг онцлог нь Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн байрлал болон улсын тусгай хамгаалалттай Мөнххайрхан уулын бүс Сүхбаатар оргилд далайн түвшнөөс дээш 4362 м-ийн өндөрт зохион байгуулж байгаа аж. Энэ нь уулчин дайчдын ур чадварыг дээшлүүлэх, туршлага хуримтлуулах чухал түүхэн алхам болон үлдэж байна.   …

    August 1, 2024
  • Хэл хуурчдын наадам Монголд эхэллээ

    Хэл хуурчдын наадам Монголд эхэллээ

    “Нүүдэлчдийн хэмнэл-Хэл хуурын татлага мину” хэл хуур тоглогчдын анхдугаар наадмыг  Монгол туургатан хэл хуурын нийгэмлэг 8 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү наадамд урилгаар оролцож буй Дэлхийн ард түмнүүдийн хэл хуурын төв ба музейн захирал Дмитрий Бястинов, Сахагийн алдарт хэл хуурч, Хомусист виртоуз Мира Спиридон Шишигин, Японы хэл хуурын холбооны тэргүүн Лео Тадагава болон Монгол…

    August 1, 2024
  • Увс, Архангайд аянга бууж, 48 мал ниргэжээ

    Увс, Архангайд аянга бууж, 48 мал ниргэжээ

    Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн Цагаанчулуут гэдэг газар 7-р сарын 30-ны өдрийн 14:00 цагийн үед аянга бууж, малчин Д-ийн 45 бог малыг ниргэжээ. Энэ тухай тус багийн засаг дарга аймгийнхаа Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.   Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн Их-Өвөлжөө гэдэг газар 7-р сарын 30-ны 18:20-19:20 цагийн хооронд аянга бууж, малчин Б-ийн 3 бод мал уг аянгад цохиулжээ.…

    August 1, 2024
  • Говьсүмбэр, Өмнөговь, Архангайд үер буужээ

    Говьсүмбэр, Өмнөговь, Архангайд үер буужээ

    Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт 7-р сарын 30-ны өдрийн 17:25 цагаас усархаг, аадар бороо 20 минут орсны улмаас орон сууцны зоорийн давхар, хашаа, гэр, байшин, гудамж усанд автсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, сумын Мэргэжлийн ангийн ажилтнууд аймгийн Мэдээлэл, харилцаа холбооны газар, 7 орон сууцны зоорийн давхар, 13 гэр, байшингийн усыг өчигдөр соруулж дуусгалаа.  Өмнөговь…

    August 1, 2024
  • Жимс түүж явсан 4 хүүхэд, 1 том хүн алга болжээ

    Жимс түүж явсан 4 хүүхэд, 1 том хүн алга болжээ

    Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн нутаг дахь Намнан уулын ард байдаг айлын 1 хүн 7 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагт гараад сураггүй болжээ. Тэрхүү 50 настай, эрэгтэй гэрээсээ гарч явахдаа согтуудаа байсан аж. Ар гэрийнхэн нь түүнийг хайгаад олоогүй тул энэ тухай өчигдөр 16:32 цагт онцгой байдлын албанд мэдээлж, тусламж хүссэн байна. Тус аймгийн Онцгой…

    August 1, 2024
  • МУГТ Д.Мөнхбаяр Энэтхэгийн буудлага спортод шинэ түүх бүтээлээ

    МУГТ Д.Мөнхбаяр Энэтхэгийн буудлага спортод шинэ түүх бүтээлээ

    МУГТ Д.Мөнхбаяр өдгөө Герман улсын иргэншилтэй. Тэрээр энэ удаагийн олимпын наадамд Энэтхэгийн буудлагын тамирчдыг дасгалжуулан оролцож, тус улсын спортын түүхэнд үлдэх бахархам амжилтыг бүтээгээд байна. Тодруулбал түүний дасгалжуулсан Энэтхэгийн тамирчин Ману Бэкер хийн гар бууны 10 метрийн дасгалд  хүрэл медаль хүртсэн нь Энэтхэг улс буудлага спортын төрлөөр олимпын наадмаас анхны медалиа авсан түүхэн үйл явдал болов. Үүний дараа…

    August 1, 2024
  • Туулын хурдны замаас Өөдөө тэмүүлэх гүүр эхэлнэ

    Туулын хурдны замаас Өөдөө тэмүүлэх гүүр эхэлнэ

    Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийн бууруулж, төвлөрлийг сааруулах “20 минутын хот” концепц болон томоохон төслүүдийн талаар хэлэлцэв. Хуралдаанаас гарсан шийдвэрийг нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар танилцууллаа.  -Туулын хурдны замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулах олон улсын нээлттэй тендерийг энэ 8 дугаар сард багтааж зарлахаар бэлтгэл хангаж байна. Мөн тус замаас эх авч, Ихтойрууг тойрсон…

    August 1, 2024
  • Мотоциклоор малдаа явсан малчны цогцсыг олжээ

    Мотоциклоор малдаа явсан малчны цогцсыг олжээ

    Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн Цэцүүхийн-Аманд зусаж буй малчин 65 настай, эрэгтэй 7 дугаар сарын 30-нд мотоциклоор малдаа яваад сураггүй болжээ. Өчигдөр 14:08 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн албан хаагчид уг дуудлагыг хүлээн авч,  тус сум дахь Цагдаагийн тасгийн албан хаагч, Жаргалант сумын  Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэнтэй…

    August 1, 2024
←Previous Page
1 … 1,680 1,681 1,682 1,683 1,684 … 2,254
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress