-
Б.Энххүслэн усанд сэлэлтээр АНУ-д тэтгэлэгтэй сурна

ОУХМ Батбаярын Энххүслэн “Парис 2024” олимпын усанд сэлэлтийн эмэгтэй 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд уралдсан. Тэрээр 1:59.94 хугацаанд зайгаа туулж, бариандаа орсноор гараандаа 6-р байр, нийт тамирчдаас 18-р байрыг эзэлсэн билээ. Тэгвэл түүнтэй АНУ-ын Невадагийн их сургуулиас холбогдож, тус сургуульд тэтгэлэгтэй суралцахыг санал болгосон байна. Б.Энххүслэн нь Тайланд дахь Дэлхийн усан спортын Таняпура сургалтын төвд…
-
ТАНИЛЦ: “Даншиг” наадмын хөтөлбөр

“Даншиг наадам- Хүрээ цам 2024” наадмыг 8 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Хүйдолоонхудагт зохион байгуулах гэж байна.
-
15 байршилд хичээлийн хэрэгсэл худалдана

2024-2025 оны хичээлийн шинэ жилийг угтан, 8 дугаар сарын 1-нээс нийслэлийн дараах 15 байршилд хичээлийн хэрэгслийн худалдаа зохион байгуулна. Уг худалдаанаас иргэд сурагчийн дүрэмт хувцас, цүнх, дэвтэр, хичээлийн бусад хэрэгсэл худалдан авах боломжтой. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгээс бусдыг нь энд борлуулах юм байна.
-
“Намрын ногоон өдрүүд” маргааш эхэлнэ

“Намрын ногоон өдрүүд” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 8 дугаар сарын 1-нээс есөн дүүргийн 21 байршилд гарна. Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан хямд ногоогоор хангах, ногоочдыг ченжийн гар дамжуулалгүйгээр ногоогоо шууд зарах боломж олгох зорилгоор энэ худалдааг жил бүр зохион байгуулдаг. ногоо.jpeg
-
16 настай тамирчин буудлагын спортын хамгийн залуу олимпын аварга боллоо

“Парис 2024” олимпын наадмын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд БНСУ-ын тамирчин 16 настай Бан Хёжин алтан медаль хүртлээ. Түүнчлэн тэрээр олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэрээр шигшээ тоглолтод БНХАУ-ын тамирчин 17 настай Хуан Ютинтэй учраа таарч, хоёр тамирчин 251.8 оноогоор тэнцсэн байна. Ингээд сүүлийн сумаа тавихад Бан 10,4 оноо, Хуан 10,3 оноо авчээ.…
-
Согтуу жолоочийн эрхийг 3 жилээр хасаж, 5 саяар торгов

Иргэн Г 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундаа уусан үедээ машин жолоодож яваад, цагдаад баригдан, жолоодох эрхээ 1 жилээр хасуулжээ. Гэсэн ч 2024 оны 5 дугаар сарын 18-нд дахиад согтуудаа машин унан, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуарангийн замд цагдаад баригдсан байна. Тэр “Би согтуугаар автомашин жолоодсондоо харамсан, гэмшиж байгаа” гэж цагдаад мэдүүлсэн байна.…
-
“Даншиг”-аар нийтийн тээврийн 10 автобус үйлчилнэ

“Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадмаар 8 дугаар сарын 3, 4-нд МУБИС, Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хүйдолоохудаг руу нийтийн тээврийн 10 автобус үйлчилнэ. Автобус уг наадмын өдрүүдэд 08:00-22:00 цагийн хооронд доорх чиглэлээр явна. Иймд наадамчид доорх зураглалын дагуу зорчино уу! МУБИС- Хүйдолоонхудаг Төв цэнгэлдэх-Яармаг-Хүйдолоонхудаг
-
Олимпын ялагчдад өгч буй нууцлаг хайрцаг дотор юу байгаа вэ?

Парисын Олимпын наадамд медаль хүртсэн тамирчдад медалиас гадна цаасан хайрцагтай нууцлаг бэлэг, дурсгалын зүйлийг гардуулан өгч буй. Тэгвэл энэхүү нууцлаг хайрцагт юу байна вэ? Урд, урьдын олимпын наадмуудаар медаль авч буй тамирчдад зөөлөн тоглоом эсвэл цэцгийн баглаа гардуулдаг байсан бол Франц улс уг нийтлэг жишгийг эвдэж, өвөрмөц бэлгийг тамирчдад гардуулж байна. Тэгвэл уг хайрцаг дотор Парисын олимпын…


