time.mn

Illustration of a bird flying.
  • Дарханы айлуудын 1/3 нь цахилгаангүй боллоо

    Дарханы айлуудын 1/3 нь цахилгаангүй боллоо

    Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй нэгэн аж ахуйн нэгж газар шорооны ажил хийх явцдаа газар доорх цахилгааны кабель шугам гэмтээжээ. Үүний уршгаар тус аймгийн төв дэх “Теди” төвийн уулзвараас Хабитат, Мангирт, “Альфа таун”, Зулзагын гол, Шийрийн бригадын айлууд цахилгаангүй боллоо.  “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн засварын баг уг гэмтлийг илрүүлэн, засаж байна. 

    July 30, 2024
  • Г.Хишигбат, М.Буяндэлгэр нар уучлалт гуйлаа

    Г.Хишигбат, М.Буяндэлгэр нар уучлалт гуйлаа

    Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давж шөвгөрсөн, аймгийн арслан Г.Хишигбат, М.Буяндэлгэр, цэргийн арслан Г.Жамбалдорж нараас допингийн төрлийн хориглосон бодис илэрсэн юм. Аймгийн арслан Г.Хишигбат, М.Буяндэлгэр нар олон улсын лабораторийн хариуг эсэргүүцэхгүй гэдгээ мэдэгдэн, ард түмнээс уучлалт гуйлаа. Тэдний өмнө цэргийн арслан Г.Жамбалдорж уг шинжилгээний хариуг сөргөхгүй гэдгээ мэдэгдэн, олон нийтээс уучлалт гуйсан билээ.…

    July 30, 2024
  • Дэлхийн сонгодог урлагийн амьд домгууд Монголд тоглоно

    Дэлхийн сонгодог урлагийн амьд домгууд Монголд тоглоно

    Дэлхийн сонгодог урлагийн амьд домгууд 8 дугаар сарын 3-нд 16:00 цагаас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт хамтдаа тоглолт хийх гэж байна. АПУ компани 100 жилийн ойгоо тохиолдуулан, Дэлхийн домгуудыг Монголд чуулуулах нь. Тэд бол: Алдарт гурван тенорын нэг, удирдаач, баритон, 150 гаруй дүр бүтээсэн эклектик уран бүтээлч, Грэммигийн 12 шагналын эзэн Пласидо Доминго,  Өнөө цагийн…

    July 30, 2024
  • Шинжлэх ухааны олон улсын олимпиадуудаас 1 алт аваад байна

    Шинжлэх ухааны олон улсын олимпиадуудаас 1 алт аваад байна

    Дэлхийн улс орнууд байгалийн хязгаарлагдмал нөөцийг бусдаас өрсөж ашиглахаар далдхан тэмцэлдэж байна. Үүнд технологи хэрэгтэй. Технологийг шилдэг инженерүүд бүтээнэ. Шилдэг инженер нь шинжлэх ухааны гүнзгий мэдлэгтэй байх ёстой. Орчин үеийн гүнзгий мэдлэгийг гүнзгий мэдлэгтэй Дэлхийн шилдгүүдтэй уралдаж, туршлага, мэдлэгээ солилцож байж олж авна. Тиймээс манай улс шинжлэх ухааны уралдаанд  сурагчдаа бэлтгэн, оролцуулах замаар шилдэг, тэргүүний инженертэй болох…

    July 30, 2024
  • Египетийн туялзуур сэлэмчин Нада Хафез 7 сартай жирэмсэн үедээ олимпын анхны ялалтаа авлаа

    Египетийн туялзуур сэлэмчин Нада Хафез 7 сартай жирэмсэн үедээ олимпын анхны ялалтаа авлаа

    Өчигдөр олимпын наадмын туялзуур сэлмийн төрөлд Египетийн сэлэмчин Нада Хафез АНУ-ын тамирчин Элизабет Тартаковскийг ялж шилдэг 16-д шалгарсан. Талбай дээр хоёр тоглогч өрсөлдөж байсан хэдий ч үнэндээ гурван хүн байжээ. Учир нь 27 настай Нада Хафез нь 7 сартай жирэмсэн хэдий ч олимпын дэвжээнд эхний тулаанаа гэдсэндээ бойжиж буй хүүхдийнхээ хамт хийж, ялалт байгууллаа. Тэрээр өөрийн инстаграм…

    July 30, 2024
  • “Агапе” христийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа

    “Агапе” христийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа

    “Агапе” христийн эмнэлэг, БНСУ-ын эмч нартай хамтран Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдэд шүдний эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ хийхдээ халдвараас хамгаалах дэглэм зөрчин, иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулах үйл ажиллагаа явуулсныг тус сумын шүдний эмч Х.Хонгорзул илрүүлэн, Эрүүл мэндийн яам, Нүүр, ам судлалын салбар зөвлөлд хандсан юм. Үүний дагуу ЭМЯ шалгалт хийж, илэрсэн зөрчилд үндэслэн дараах арга хэмжээг…

    July 30, 2024
  • Багш нарыг өвөл 5, зун 43 хоног амраана

    Багш нарыг өвөл 5, зун 43 хоног амраана

    Хөдөлмөрийн болон Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу багш нар 48 хоног амардаг. Ийм урт хугацаанд амраад, багш нар 9 дүгээр сар гарахын өмнөхөн ажилдаа ордог.  Тиймээс Боловсролын яам 2025 онд багш нарын ээлжийн амралтын 5 хоногийг нь 1 дүгээр сарын эхний долоо хоногт эдлүүлэхээр боллоо. Үлдсэн 43 хоногт нь зун амраана. Ингэснээр багш нар 8 дугаар сарын 20-ноос ажилдаа…

    July 30, 2024
  • Гаалийн ажилтан хахууль авсан хэргийг шалгаж дуусжээ

    Гаалийн ажилтан хахууль авсан хэргийг шалгаж дуусжээ

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 7 дугаар сарын 22-28-нд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоо 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 938 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 2 хэргийг…

    July 30, 2024
  • АНУ-ын эрэгтэй гимнастикчид 16 жилийн дараа олимпын медаль авлаа

    АНУ-ын эрэгтэй гимнастикчид 16 жилийн дараа олимпын медаль авлаа

    АНУ-ын эрэгтэй гимнастикчид хамгийн сүүлд 2008 оны Бээжингийн олимпын наадамд хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Тэгвэл 16 жил тасарсан байсан медалийн буухиаг Фредерик Ричард тэргүүтэй Ашер Хонг, Пол Жуда, Броди Мэлоун, Стивен Недоросчик нарын эрс үргэлжлүүлж, Парисын олимпоос хүрэл медаль хүртэж шинэ түүхийн эзэд боллоо. Тэд Их Британи, Украйны багийг ялж хүрэл медаль хүртэхдээ баярлан,…

    July 30, 2024
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүнийг томилолтын хугацаа нь дуусаж, эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж, 2023 онд хоёр улсын Ерөнхийлөгч нар харилцан Төрийн…

    July 30, 2024
←Previous Page
1 … 1,689 1,690 1,691 1,692 1,693 … 2,253
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress