-
Улсын төсвийн 15 тэрбум төгрөгөөр малын сэг зэм устгав

Х.Болормаа Өнгөрсөн өвөл манай улсад 6.6 сая мал зүй бусаар хорогджээ. 2023 оны эцэст улсын хэмжээнд 64.7 сая мал тоолсон. Үүний 10.2 хувийг алдсан байна. Байгалийн аюулт үзэгдлийн улмаас хорогдсон, өвчнөөр үхсэн, зэрлэг амьтанд бариулсан малыг зүй бусаар хорогдсонд тооцдог. Малчид хорогдсон малаа өөрсдөө нэг газар цуглуулан, хавар газар гэсэхээр булж, ариутгах учиртай. Гэвч тэгсэнгүй. “Портер”-т…
-
Леброн Жеймс тэргүүтэй АНУ-ын баг эхний хожлоо авлаа

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны супер од, өдгөө 4 дэх олимпын наадамдаа оролцож буй 39 настай Леброн Жеймс АНУ-ын шигшээ багийн тугчаар сонгогдон түүхэнд нэрээ үлдээсэн. Тэгвэл тэрээр өнгөрсөн шөнө багийнхаа хамтаар олимпын наадмын эхний тоглолтоо хийж анхны хожлоо авлаа. Сербийн эсрэг хийсэн тоглолтод Леброн нийт 21 оноо, 7 самбар, 8 оновчтой дамжуулалт өгч 110-84 харьцаагаар…
-
Дэд Ерөнхийлөгч Камала Харрис долоо хоногт 200 сая долларын хандив цуглуулжээ

Дэд Ерөнхийлөгч Камала Харрис ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших магадлал өндөр байгаа нь АНУ-ын улс төрд шуугиан тарьсаар байна. Камала Харрисын сонгуулийн кампанит ажлын багаас ням гарагт мэдээлснээр, Ерөнхийлөгч Жо Байден өрсөлдөөнийг орхиж, Камала Харрис намын хүрээнд өргөн дэмжлэг авснаас хойших эхний долоо хоногт тэрбээр 200 сая ам.долларын хандив цуглуулжээ. “Долоо хоногийн дотор 200 сая ам.долларын хандив цугларсан. Үүний 66 хувь нь шинэ хандивлагчдаас ирсэн. Мөн 170 мянган сайн…
-
Хөшигийнхөндийн авто зам усанд автсан байна

Улаанбаатар хотод өчигдөр орой орсон борооны үеэр А40 дугаартай Улаанбаатар-Хөшигийнхөндий чиглэлийн тууш авто замын 4-5 дахь км-ийн хооронд 20:00 цагийн үед орчим үeр буужээ. Үүний улмаас тухайн замын зорчих хэсэг усанд автсан байна. Уг замыг хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК газар дээр нь шуурхай арга хэмжээ авч, зорчих хэсэгт тогтсон лаг, шаврыг бүрэн цэвэрлэлээ.
-
Олимпын наадмын зохион байгуулагчид уучлалт гуйжээ

Олимпын наадмыг зохион байгуулагчид баасан гаригт болсон нээлтийн ёслолын үеэрх үйл явдал хүмүүсийн дургүйцлийг хүргэсэнд харамсаж байгаагаа мэдэгдэв. Ялангуяа драг зураачдыг оролцуулсан үзүүлбэр нь Леонардо да Винчигийн “Сүүлчийн зоог” зургийг элэглэн шоолсон гэж үзсэн Христийн шашны бүлгүүдийн хатуухан шүүмжлэлд өртжээ. 15-р зууны тэрхүү алдартай бүтээл нь Библийн гол дүр зургийг дүрсэлсэн байдаг бөгөөд Франц дахь Католик сүм…
-
“Ногоон автобус”-ны гэх хэргийг шүүх хурал хойшлогдлоо

Шүүгдэгч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох “Ногоон автобусны” гэх хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэх байсан ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын хүсэлтээр хойшлууллаа. Дараагийн шүүх хурлыг 8 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагт товлов. Эрүүгийн 2302006440349 дугаартай энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлсэн юм. Шүүгдэгч Ж.Эрдэмбатын өмгөөлөгч Д.Батсүх, Б.Дөлгөөний өмгөөлөгч…
-
Олимпын медалийн хүснэгтийг Япон тэргүүлж байна

Зуны 33 дугаар Парисын олимп 4 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Дэлхийн 205 орноос 22 улс медаль авснаас Япон улс 7 медальтайгаар хүснэгтийг тэргүүлж, Австрали улс удаалж байна. Япон улс Туялзуур сэлэм- Алт Усанд сэлэлт /эрэгтэйчүүдийн 400 метрийн төрөл/- Мөнгө Скэйтборд- Нэг алт, нэг мөнгө Жүдо- 2 Алт, нэг хүрэл нийт 7 медальтайгаар бусад…
-
Ахуйн үйлчилгээний төвөөс “Өргөө” хүртэлх замыг бямба, нямд засна

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр энэ онд зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж, шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 16-г нь шинэчлээд байна. “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэл, 22-ын товчооны авто замын засвар шинэчлэл үргэлжилж байна. III, IV хорооллын эцсээс Ахуйн үйлчилгээний төв хүртэлх авто замыг гурван хэсэгт хуваан…
-
Япон охин Коко Ёшизава 14 насандаа олимпын аварга боллоо

7-р сарын 28-ны Ням гарагт Парис хотын “Пла де ла Конкорд” цэнгэлдэх хүрээлэнд скейтбордын шилдэг эмэгтэй тамирчид олимпын аваргын төлөө өрсөлдлөө. Энэхүү төрөлд Японы 14 настай Коко Ёшизава алтан медаль хүртэж, олимпын аварга боллоо. Тэрээр шилдэг гурван гулгалтаасаа 272.75 оноо авчээ. Харин Ёшизаватай нутаг нэгт 15 настай Акама 265.95 оноогоор мөнгө, 16 настай Бразилын Райсса Леал…

