time.mn

Illustration of a bird flying.
  • Шивээхүрэн-Даланзадгадын зам үерт эвдэрлээ

    Шивээхүрэн-Даланзадгадын зам үерт эвдэрлээ

    Улсын чанартай А33 дугаартай Даланзадгад-Шивээхүрэн чиглэлийн авто замд өнөөдөр 14:00 цаг орчимд орсон аадар борооны улмаас 23-30 км -ийн хоорондох 5 цэгт хөвөө угаагдсан, 30 дахь км-т байрлах дөрвөлжин хоолой угаагджээ. Уг замыг хариуцагч “АЗММ” ХХК замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хохирлын хэмжээг тогтоох, сэргээн засах ажлуудыг шуурхай эхлүүлээд байна. Жолооч та бүхэн авто замыг сэргээн…

    July 29, 2024
  • ЦЕГ: Х платформд тавьсан бичлэг Монголд болоогүй

    ЦЕГ: Х платформд тавьсан бичлэг Монголд болоогүй

    Өнөөдөр /2024.07.29/ 12 цаг 30 минутад “X” платформд тавьсан видео бичлэгт гарч буй үйл явдал нь Монгол Улсад болсон үйл явдал биш гэж ЦЕГ-аас мэдээллээ.

    July 29, 2024
  • Б.Баасанхүү Олимпын наадмын мөнгөн медальтан боллоо

    Б.Баасанхүү Олимпын наадмын мөнгөн медальтан боллоо

    “Парис-2024”  зуны олимпын наадмын Эмэгтэйчүүдийн 48 кгд  2024 оны Ази тивийн аварга, Душанбе Их дуулга тэмцээний аварга, Абу-Даби-2024 Дэлхийн  аварга шалгаруулах тэмцээний алтан медальт,  ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн  тамирчин Б.Баасанхүү өрсөлдлөө. Манай тамирчин C зоонд Мальтийн  Е.Катринатай учраа таарч цэвэр, хоёр дахь барилдаандаа Австрийн Кетрингийг цэвэр,  хэсгийн аваргын төлөө Парагвайн  Нарваез Габриелатай…

    July 28, 2024
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олимпын нээлтэд ирлээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олимпын нээлтэд ирлээ

    ПАРИС ХОТООС МЭДЭЭЛЖ БАЙНА  “Парис-2024” зуны олимпын наадмын нээлтэд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамтаар хүрэлцэн ирлээ. Парис хот бороотой байна. Гэрэл зургийг Ч.Ганбат

    July 27, 2024
  • МУГТ, Мафаронч Б.Сэр-Од Гиннесийн амжилт тогтоолоо

    МУГТ, Мафаронч Б.Сэр-Од Гиннесийн амжилт тогтоолоо

    “Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын нээлтийн ёслолын завьт парадад Монгол Улсын Төрийн далбааг Гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од, боксын ОУХМ О.Есүгэн нар Сена мөрнөө намирууллаа. Монгол Улсын тугч Б.Сэр-Одын хувьд зургаа дахь олимпдоо оролцож байгаа бөгөөд ийнхүү Монголын төдийгүй Олимпын наадамд хөнгөн атлетикийн төрлөөр хамгийн олон удаа оролцож буй тамирчин болж, гиннесийн амжилтыг тогтоож байна.…

    July 27, 2024
  • Монгол Улсын Төрийн далбаа Парисын тэнгэрт намирлаа

    Монгол Улсын Төрийн далбаа Парисын тэнгэрт намирлаа

    Миний Монголын бахархлууд Зуны 33 дугаар Парисын олимпын нээлтэд Монгол Улсын баг, тамирчид Сена мөрний эргээр ёслол төгөлдөр орж ирлээ. Олимпын наадмын нээлтийн ёслолын завьт парадад Монгол Улсын Алтан Соёмбот Төрийн далбааг Гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од, боксын ОУХМ О.Есүгэн нар Парисын тэнгэрийн дор намирууллаа. Дэлхийн 206 орны 10,500 тамирчин хүчээ сорьж буй Олимпын наадмын нээлтийн…

    July 27, 2024
  • Буудлагын холимог багийн төрөлд манай улс 16-р байр эзэллээ

    Буудлагын холимог багийн төрөлд манай улс 16-р байр эзэллээ

    Парис хотоос мэдээлж байна Буудлагын 10 метрийн хийн урт бууны холимог багийн дасгалын төрөлд ОУХМ Н.Баяраа, О.Есүгэн нар цэц сорилоо. Тус төрөлд нийт 28 улсын баг тамирчид оролцсоноос манай баг тамирчид 625.4 оноогоор 16-р байр эзэллээ. ОУХМ Н.Баяраа 311.3, ОУХМ О.Есүгэн 314.1 оноо авчээ.   

    July 27, 2024
  • Б.Баасанхүү шөвгийн 16-д шалгарлаа

    Б.Баасанхүү шөвгийн 16-д шалгарлаа

    “Парис-2024” Зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн эхэллээ. Эмэгтэйчүүдийн 48 кгд  энэ оны Душанбе их дуулга, Ази тив болон Абу Даби-2024 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дарааллан түрүүлсэн “Сүлд” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Баасанхүү хүч үзэж байна. Манай тамирчин C хэсэгт Мальтийн  Е.Катринатай учраа таарч цэвэр яллаа. Түүний дараагийн учраа Хятадын Хонгконгийн Вонг Ка Ли,…

    July 27, 2024
  • Э.Ариунболд өрсөлдөгчөө ялж, шөвгийн 16-д шалгарлаа

    Э.Ариунболд өрсөлдөгчөө ялж, шөвгийн 16-д шалгарлаа

    “Парис-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний Эрэгтэйчүүдийн 60 кгд дэлхийн аваргын мөнгөн медальт,  Алдар спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Э.Ариунболд эхний барилдаанаа Египетийн бөх Сэми Юссритэй барилдаж цэвэр яллаа. Манай бөх шөвгийн 8-д үлдэх хариуцлагатай барилдаанд эзэн орны бөх Лука Мхайдзетэй хүч үзнэ. Манай тамирчны жинд 25 бөх бий.

    July 27, 2024
  • ОУХМ Э.Даваахүү финалд шалгарлаа

    ОУХМ Э.Даваахүү финалд шалгарлаа

    Буудлагын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд Э.Даваахүү 578 оноогоор 7-р байрт шалгаран, шилдэг наймын нэг болж дараагийн шатанд өрсөлдөхөөр боллоо. Энэ төрөлд нийт 33 тамирчин цэц, мэргэнээ сорьсон юм.  Маргааш Монголын цагаар 15:30-аас  финалд өрсөлдөнө.

    July 27, 2024
←Previous Page
1 … 1,694 1,695 1,696 1,697 1,698 … 2,253
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress