-
О.Цогтгэрэл: Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл АН-ын бүлэг чуулганы хуралд оролцохгүй

УИХ-ын чуулганы нээлтийн дараа АН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудал гаргасан шийдвэрээ сэтгүүлчдэд танилцууллаа. Тус бүлгийн 42 гишүүний 41 нь хуралдаа сууж, Н.Учралыг УИХ-ын даргын албан тушаалаас огцруулахаар 100% санал нэгджээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: -Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл АН-ын бүлэг чуулганы хуралд оролцохгүй. Энэ бол УИХ-ыг гацаах үйл ажиллагаа биш. Дэд дарга…
-
“Түүний буруу”-г үзэгчдийн хүсэлтээр 3 удаа тоглоно

“Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг 3 дугаар сарын 5-наас РЦНК буюу Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тайзнаа тоглов. Тэгвэл энэ жүжгийг үзэгчдийн хүсэлтээр 3 дугаар…
-
Э.Болормаа: Буруутай нь тогтоогдоогүй байхад яллана гэдэг бол аймаар

УИХ-ын гишүүн Э.Болормаад шүүх хилийн хориг тавиад буй. Тэрээр энэ талаар ийн тайлбарлалаа. УИХ-ын гишүүн Э.Болормаа: -Шүүхийнхэн намайг байхгүй хойгуур хилийн хориг тавьсан гэсэн мэдээллийг авсан. Хилийн хориг бол хувь хүн надад бол эмзэглээд байх асуудал биш. Ах нарын хувьд магадгүй эмзэглэдэг зүйл байх. Юм үзээгүй, төрийн мөнгөөр гадагшаа явах дон тусчихсан улсуудад бол энэ…
-
Жирэмсэн эмэгтэйг охинтой нь онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн II хороонд 8 сартай жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хамт онц хэрцгийгээр хөнөөж, 3 настай охиныг нь хүнд гэмтээсэн хэрэг 2026.01.04-нд гарсан юм. Уг хэрэгт хөрш айлынх нь 48 настай М.Батчулууныг сэжиглэн баривчилсан юм. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дуусаад, 2026.02.08-нд прокурорт шилжүүлжээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газар уг хэрэгт яллах…
-
Б.Чойжилсүрэн: Би чөлөөлөгдөх өргөдлөө урд нь өгчихсөн

Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар өөрийн хүсэлтээр сайдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгнө. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс өнөөдөр энэ талаар лавлахад “Би чөлөөлөгдөх өргөдлөө урд нь өгчихсөн. Шалтгаанаа би ордны коридорт зогсоод тайлбарлахад хэцүү байна. Ойрын хугацанд би яагаад өгч буй шалтгаанаа удахгүй ярина. Ямар салбарыг ямар байдалтай хүлээж аваад ямар…
-
Машины дугаартай холбоотой маргааныг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болов

Нийслэлийн ИТХ 2024 оны 2-р сард “Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай” тогтоол гаргаж, нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар хязгаарласан юм. Үүний дагуу нийслэлийн засаг дарга 2024 онд захирамж гаргаж, “Нийслэл хотод авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлт”-ийг баталжээ. Үүнийг…
-
МҮБХ, НЗДТГ хүүхэд, залуучуудад үндэсний бөхийг таниулах, сурталчлах чиглэлээр санамж бичиг байгууллаа

Монголын үндэсний Бөхийн холбоо 2026 оныг соён гэгээрүүлэх, үндэсний бөхийг сурталчлах, бөхчүүдийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд хүүхэд, залуучуудад үндэсний бөхөөр дамжуулан монгол ёс заншлаа дээдлэх үзлийг төлөвшүүлэх, уламжлалт спортоо танин мэдүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт монголын үндэсний Бөхийн холбооны тэргүүн…



