-
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа

Төмөр зам, авто замын нэг түвшний огтлолцлоос үүдэлтэй хөдөлгөөний саатал, ослын эрсдэлийг бууруулах, авто замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дөрвөн байршилд нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж буй. Тодруулбал, Таван шар, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарц, Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарц гэсэн төслүүдийг үе шаттай барьж байна.…
-
П.Дэлгэрнаранг ГЕГ-ын даргаар тавина

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг албан тушаалаас нь чөлөөлсөн. 2020 оноос СЕХ-ны даргаар ажилласан тэрээр өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Түүнийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлаар томилох тухай санал гарч байв. Тэгвэл түүнийг Гаалийн ерөнхий газрын дарга болгохоор тогтсон ажээ. Засгийн газар өнөөдөр уг томилгоог албажуулах юм байна.
-
Зүрх, судасны үндэсний төв байгуулах төслийг ЗГ хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл 2. Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл 3.“Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах,…
-
Говь, зүүн аймгууд руу зорчигч тээвэрлэх үнээ нэмлээ

Өмнөговь, Дорноговь, Дундговь, Дорнод, Сүхбаатар аймаг руу Улаанбаатар хотоос том оврын автобусаар зорчигч тээвэрлэх үнэ 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн нэмэгдэж байна. Тасалбарын үнийг Авто тээврийн үндэсний төв шинэчлэн тогтоожээ.
-
Өнөөдөр 18 дэд сайд томилно

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 09:00 цагаас хуралдаж, дэд сайд томилох асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа уг томилгоог Засгийн газраар хэлэлцүүлэхээр товложээ. Үүний дагуу ЗГ өнөөдөр 17 дэд сайд томилно. Хяналтын менежер, бүтээмжийн менежерүүдийн орон тоог цомхотгож, дэд сайдын орон тоо бий болгохоор Г.Занданшатарын Засгийн газар эртнээс төлөвлөсөн ч одоо л уг ажлаа хийх боломж гарч ирж…
-
“Щелкунчик” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ

“Pro” театр Дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол болон нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хөгжмөөр бүтээсэн “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгээ үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулахаар боллоо. Энэхүү уран бүтээл нь театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” олон улсын наадмаас шилдэг зураач, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг…
-
Латин бүжгийн ДАШТ-нд монголчууд 4-р байр эзэллээ

2025 оны “Latin Formation” бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12 дугаар сарын 13-нд Австри улсад зохион байгуулагдлаа. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монголын “Star” хамтлаг өөрсдийн дэглэсэн бүжгээрээ 4 дүгээр байрт шалгарав. Герман, Австри, Голландын дэглээчдийн дараа эрэмбэлэгдсэн нь монгол хүний оюуны бүтээлийн дэлхийн үнэлгээ боллоо. Уг бүжиг нь “Agape – When Love Dances” нэртэй бөгөөд…



