time.mn

Illustration of a bird flying.
  • Өнөөдөр Усанд живэхээс сэргийлэх Дэлхийн өдөр

    Өнөөдөр Усанд живэхээс сэргийлэх Дэлхийн өдөр

    Усанд живэхээс сэргийлэх Дэлхийн өдрийг жил бүрийн 7-р сарын 25-ны өдөр тэмдэглэж байхаар Нэгдсэн Үндэсний Байгууллага шийдвэрлэсэн юм. Усанд живсний улмаас Дэлхийн хэмжээнд 6 минут тутамд 1, өдөрт 224, сард 6810 хүн, жилд 81720 хүн амиа алдаж байна. Монгол Улсад жилд дунджаар 17 хүн усны ослоор амь насаа алдаж байгааг Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ.

    July 25, 2024
  • Түр хаасан авто замууд

    Түр хаасан авто замууд

    Дулааны шугам сүлжээ татах, шинэчлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын 3 дүүргийн 9 байршилд авто зам хаагаад байна.

    July 25, 2024
  • О.Алтангэрэл: Цагдан хорьсон хүн нас барсанд буруутай албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэнэ

    О.Алтангэрэл: Цагдан хорьсон хүн нас барсанд буруутай албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэнэ

    Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан иргэн нас барсан хэрэг гарсан юм. Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан 21 настай залуугийн бие муудаж, Улсын гуравдугаар төв эмнэлэгт энэ сарын 22-ны өдөр хүргэгдэн ирээд, 23-ны өдөр нас барсан байна. Ар гэрийнхнийх нь зүгээс түүнийг цагдаагийн албан хаагчдад зодуулсны улмаас амь насаа алдсан гэж үзэж…

    July 25, 2024
  • Алтай суманд газар хөдөллөө

    Алтай суманд газар хөдөллөө

    Ховд аймгийн Алтай сумын нутагт өнөөдөр Улаанбаатарын цагаар 09:45 цагт газар 3.5 магнитудын хүчтэй хөдөллөө. Газар хөдлөлтийн төв нь тус аймгийн Алтай сумын төвөөс зүүн урд зүгт 112 км, Үенч сумын төвөөс зүүн урд зүгт 137 км, Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс баруун урд зүгт 115 км зайд байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

    July 25, 2024
  • 260 айлын ногоон орон сууц барьж байна

    260 айлын ногоон орон сууц барьж байна

    Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд найман блок нийт 260 айлын ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж буй. Тус төсөл нь Баянхошуу дэд төвийн төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа бөгөөд эхний ээлжийн барилгуудын каркас…

    July 25, 2024
  • Санзайн замд ус зайлуулах шугам угсарч байна

    Санзайн замд ус зайлуулах шугам угсарч байна

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Санзайн зам, Арсогоотын автобусны буудал орчимд бороо, цасны ус зайлуулах хуванцар болон ган хоолой угсарч байна. Үүнтэй холбогдуулан, 7 дугаар сарын 25-ны 00:00-05:00 цагийн хооронд уг замын хөдөлгөөнийг хаажээ. 

    July 25, 2024
  • 2030, 2034 оны өвлийн олимп зохион байгуулах хотуудыг зарлав

    2030, 2034 оны өвлийн олимп зохион байгуулах хотуудыг зарлав

    Ирэх 2026 онд өвлийн 25 дугаар олимп, паралимпын наадам Италийн Милан болон Кортина хотод зэрэг явагдах бол 2030 оны өвлийн олимпын наадам Францын Альпинд, 2034 оны өвлийн 27 дугаар олимпын наадам АНУ-ын Солт-Лейк хотод тус тус зохион байгуулагдахаар боллоо.

    July 25, 2024
  • О.Оюунчимэг: Улаанбаатарт орж буй бороо маргааш зогсоно

    О.Оюунчимэг: Улаанбаатарт орж буй бороо маргааш зогсоно

    Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа.  Өнөөдөр буюу 7 дугаар сарын 25-ны 08:00 цагийн байдлаар Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар аадар орж байна. Улаанбаатар хот орчмоор аадар бороо өнөө шөнөдөө үргэлжилж ороод, маргааш 7 дугаар сарын 26-ны үдээс хойш зогсох төлөвтэй байна. 7 дугаар сарын 27-ноос агаарын…

    July 25, 2024
  • Гэрэл зурагчин Ч.Ганбатын зураг шилдгээр шалгарчээ

    Гэрэл зурагчин Ч.Ганбатын зураг шилдгээр шалгарчээ

    Парисын олимпын наадмыг сурвалжлахаар Спортын сэтгүүлчдийн холбооноос 2 сэтгүүлч, 2 зурагчин нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй хэвлэл, мэдээллийн баг Франц улсыг зорьсон. Тэгвэл гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганбатын авсан зураг “Парис-2024” олимпын нэгэн өдрийн /Canon Olympic One Day/ шилдэг зургаар тодорчээ. Олимпын наадамд нийт 45,000 сайн дурынхан ажиллаж буй. Тэдгээрээс нэгэн хосын дөрөө харшуулан үнсэлцэх ховор агшныг тэрээр камертаа…

    July 25, 2024
  • “Парис-2024”: Испанийн шигшээ баг эхний хожлоо авлаа

    “Парис-2024”: Испанийн шигшээ баг эхний хожлоо авлаа

    Парисын олимпын наадмын хөлбөмбөгийн төрөл өчигдөр эхэлсэн билээ. Токиогийн олимпын наадамд мөнгөн медаль хүртэж байсан амжилттай Испаний шигшээ баг тэмцээний “С” хэсэгт өрсөлдөж буй. 1992 оны Барселонагийн олимпын наадамд түрүүлж цор ганц алтан медалиа хадгалсаар яваа Испаний шигшээ энэ жил Европын аваргын цом дээр нэмээд олон жил хүлээсэн Олимпын алтан медалиар хөгжөөн дэмжигч нартаа  бэлэг…

    July 25, 2024
←Previous Page
1 … 1,700 1,701 1,702 1,703 1,704 … 2,253
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress