time.mn

Illustration of a bird flying.
  • Ерөнхий сайд 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргав

    Ерөнхий сайд 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргав

    Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөө, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний төслүүдийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр нар Засгийн газрын хуралдаанд танилцуулав. “Хурдтай хөгжлийн төлөөх…

    July 24, 2024
  • Зарим яамны бүтэц, орон тооны хязгаарыг батлав

    Зарим яамны бүтэц, орон тооны хязгаарыг батлав

    Улсын Их Хурлын 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэж баталсан. Энэ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэн батлагдаж, зарим яамны нэр, эрхлэх асуудалд өөрчлөлт орсон. Засгийн газрын тухай хуулийн…

    July 24, 2024
  • Засгийн газрын 2023 оны санхүүгийн тайланг хэлэлцэв

    Засгийн газрын 2023 оны санхүүгийн тайланг хэлэлцэв

    Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар “Хяналт үнэлгээний Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай”, “20 минутын хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай”, “Алсын хараа 2050 Салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төслүүдийг хэлэлцэж батлав.  Товч мэдээ –       Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн…

    July 24, 2024
  • Хүнд өвчтэй 14 хүнийг ялаас чөлөөлжээ

    Хүнд өвчтэй 14 хүнийг ялаас чөлөөлжээ

    Прокурорын байгууллага энэ оны эхний хагас жилд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн, 661 ялтныг хугацаанаас нь өмнө суллах, ялаас чөлөөлөх, дэглэм өөрчлөх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэжээ. Тодруулбал: -561 хүнийг гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн, нийгэмшүүлэх сургалтад хамрагдсан гэх үндэслэлээр хорих…

    July 24, 2024
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ!!

    Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ!!

    Өнөө шөнө буюу 7-р сарын 24-25-нд шилжих шөнө Төв аймгийн зүүн, Сүхбаатарын баруун хэсэг, Хэнтийн нутгаар, 25-ны өдөр Хэнтийн баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо орно. Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 25-нд нутгийн зүүн хагаст, 26-27-нд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул мөндөр, аянга цахилгаан нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй…

    July 24, 2024
  • Хөвсгөлд амарч байсан 3 хүн живжээ

    Хөвсгөлд амарч байсан 3 хүн живжээ

    Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон 2 дугаар баг, Жанхайн Дээдмодотбулан гэдэг  газар аймгийн төвөөс хойд зүгт 130 км, Хатгал тосгоны төвөөс зүүн хойд зүгт усаар 20 км-т Хөвсгөл нуурын эрэг орчмоор амарч байсан 3 иргэн өнөөдөр усанд осолдлоо. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах аврах 69 дүгээр ангийн захирагч 4 алба хаагчтайгаа…

    July 24, 2024
  • Улсын харцага Т.Бэгзсүрэн уучлалт гуйжээ

    Улсын харцага Т.Бэгзсүрэн уучлалт гуйжээ

      Завхан аймгийн Отгон сумын баяр наадамд барилдахдаа улсын харцага Т.Бэгзсүрэн 14 настай хүүг хүчтэй савж, унагаасныг үзэгчид шүүмжилж байна. Улсын харцага Т.Бэгзсүрэнд унасан хүүгийн аав нь “Нутаг орныхоо баяр наадмыг хүндлээд, хүүгээ зодоглууллаа. Гэтэл улсын харцага Т.Бэгзсүрэн хүүхдэд эр бяраа гаргаж, хүчтэй савлаа. Хөлөө хүрэх газар хүртэл нь явна. Монголын үндэсний бөхийн холбоо болон баяр наадмын комисс энэ…

    July 24, 2024
  • 2 хүний амь аварлаа

    2 хүний амь аварлаа

    Өнөөдөр Налайх дүүргийн 6-р хороо, Хөхдавааны энгэр орчимд  2 хүн машинтайгаа Туул гол гатлах гэж яваад усанд боогдсон байна. Тэдний тусламж хүссэн дуудлагыг онцгой байдлын алба 12:28 цагт авчээ. Уг дуудлагын дагуу Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид шуурхай ажиллан, уг 2 иргэнийг уснаас аюулгүй гаргаж, амь насыг нь аварчээ. Дуу цахилгаантай аадар бороотой үед үер, усны аюулаас сэрэмжтэй байх,…

    July 24, 2024
  • Үерт Сайншанд-Хамарын хийдийн зам эвдэрчээ

    Үерт Сайншанд-Хамарын хийдийн зам эвдэрчээ

    Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт өнөөдөр буюу 7-р сарын 24-ний 11:00-12:30 цагийн хооронд  орсон  хүчтэй аадар борооны улмаас Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто зам их хэмжээгээр угаагдаж, зорчих хэсэгт нүхэн эвдрэл үүссэн байна. Иймд иргэд, тээвэрчид та бүхэн анхаарал болгоомжтой зорчоорой!

    July 24, 2024
  • 23, 24-нд нутгийн төв хэсгээр аадар орно

    23, 24-нд нутгийн төв хэсгээр аадар орно

    Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 23, 24-нд нутгийн төв хэсгээр, 25, 26-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 7-р сарын 22-ны 20 цагаас 7-р сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй,…

    July 23, 2024
←Previous Page
1 … 1,706 1,707 1,708 1,709 1,710 … 2,253
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress