time.mn

Illustration of a bird flying.
  • Их-Уулд тарвага сэргээн нутагшуулж байна

    Их-Уулд тарвага сэргээн нутагшуулж байна

    Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу Их-Уул суманд 50 монгол тарвага сэргээн нутагшууллаа. Энэ ажлыг “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-тай хамтран зохион байгуулав. Ноднин эдгээр байгууллага тус аймгийн Цагаан-Уул сумаас 50 бодгаль тарвага барьж, Жаргалант суманд сэргээн нутагшуулсан байна.  Тарвага цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэгт чухал үр нөлөөтэй…

    July 23, 2024
  • Леброн Жеймс АНУ-ын олимпын багийн тугчаар сонгогдлоо

    Леброн Жеймс АНУ-ын олимпын багийн тугчаар сонгогдлоо

    Парис хотоос мэдээлж байна.  Үндэсний сагсан бөмбөгийн холбооны супер од Леброн Жэймс АНУ-ын шигшээ багийн тугчаар сонгогдлоо. Ингэснээр Нэгдсэн улсаас түүхэндээ анх удаа мэргэжлийн сагсан бөмбөгч тугчаар сонгогдсон тохиолдол боллоо. Ирэх 12 сард 40 нас хүрэх Леброн Жэймс 4 дэх олимпын наадамдаа оролцох гэж байгаа юм.

    July 23, 2024
  • 3 улсын сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

    3 улсын сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

    БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймгаас зохион байгуулсан Монгол, Орос, Хятад гурван улсын дундах сагсан бөмбөгийн цомын спортын наадамд “Хурдатгал” баг Дорнод аймгаа төлөөлөн оролцож, аваргын алтан цомын эзэд болсон байна. Дорнод аймаг нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймагтай 7, 8, 9-р сарыг “Алтан улирал” болгож, энэ саруудад хамтын үйл ажиллагааг зохион байгуулахаар санамж бичиг байгуулан ажиллаж буй. Энэ хүрээнд спорт, соёл урлаг, худалдаа…

    July 23, 2024
  • 8 компани дүрэмт хувцас үйлдвэрлэж байна

    8 компани дүрэмт хувцас үйлдвэрлэж байна

    Монгол Улс 2012 оноос эхлэн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн загварын дүрэмт хувцастай болгох шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлсэн юм. “Бүтээлч-Үйл”, “Шилмэл загвар”, “Өүлэнменч”, “Торгон хийц”, “Төмөр трейд”, “Эрдсүлж”, “Шүтэн-Уул” ХХК гэсэн үндэсний үйлдвэрлэгч 8 компани сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж байна.  2024-2025 оны хичээлийн жилд дээрх үйлдвэрүүд хариуцсан аймгуудын гэрээт борлуулалтын цэгүүдээр дүрэмт хувцасыг хэрэглэгчдэд хүргэхээр бэлтгээд байна. Чанаргүй, СУРАГЧИЙН ДҮРЭМТ…

    July 23, 2024
  • Тамхи зарах тусгай зөвшөөрөл олгосон хэргийг шүүхэд шилжүүлэв

    Тамхи зарах тусгай зөвшөөрөл олгосон хэргийг шүүхэд шилжүүлэв

    Прокурорын байгууллага 7 дугаар сарын 16-19-ний өдрийг хүртэл 170 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүллээ. Тодруулбал: Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 65, Өмчлөх эрхийн эсрэг 53, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 34, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Авлига, албан тушаалын…

    July 23, 2024
  • Татмын ойг нөхөн сэргээж байна

    Татмын ойг нөхөн сэргээж байна

    Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дахь татмын ой нөхөн сэргэж байна. Усны нөөц, экосистемийн үйлчилгээг тэтгэх зорилгоор хэрэгжүүлж буй татмын ойжуулалт, татмын ойн нөхөн сэргээлт, хатаж ширгэх эрсдэлд өртсөн булгийн эхийг хамгаалах ажлыг “Адапт” төслөөс үе шаттай хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд 2023 онд Баянтүмэн сумын Хэрлэн гол дагуух татмын ойн 2 га талбайг нөхөн сэргээж, хашин хамгаалсан байна. Нэг жилийн дотор өвсний ургац сайжирч, тариалсан…

    July 23, 2024
  • Шар нуурын түймрийг 19 хоногийн дараа цурманд оруулав

    Шар нуурын түймрийг 19 хоногийн дараа цурманд оруулав

    Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн Шар нуур гэдэг газар 7-р сарын 3-ны өдрийн 14:32 цагт гарсан ойн түймрийг 19 хоногийн дараа цурманд оруулжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбар, Улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчид хамтран, 7-р сарын 22-ны өдрийн 17:00 цагт уг түймрийг унтрааж…

    July 23, 2024
  • Волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг чансаагаа ахиулахаар Хонконгийг зорино

    Волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг чансаагаа ахиулахаар Хонконгийг зорино

    Монгол Улсын Волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг ирэх наймдугаар сарын 10-нд Хонконгийг зорино. Тэд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнгөрөгч тавдугаар сарын сүүлээр бэлтгэл, сургуулилтдаа гарсан байна. Залуу тоглогчдоор багаа бүрдүүлсэн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Иран улсын иргэн Азим Жазидех, дасгалжуулагч ОУХМ Б.Хэрлэн нар ажиллаж байгаа юм. Тэд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Хонконг, БНАСАУ,…

    July 23, 2024
  • Хэрлэн голд осолдсон хүний цогцсыг олжээ

    Хэрлэн голд осолдсон хүний цогцсыг олжээ

    Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар багийн Баян-Уул гэдэг газар 7-р сарын 12-ны өдөр осолдсон иргэн У -гийн цогцсыг өчигдөр олжээ. Тэрээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хэрлэн голын усанд осолдсон аж. Түүнийг ар гэрийнхэн нь хайгаад олоогүй тул 7-р сарын 21-ний өдрийн 18:00 цагт онцгой байдалд хандсан байна. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги тэрхүү 45 настай, эрэгтэйн цогцсыг Хэрлэн голын усанд эрэн хайх…

    July 23, 2024
  • БНАСАУ-ын тамирчид 8 жилийн дараа олимпод оролцоно

    БНАСАУ-ын тамирчид 8 жилийн дараа олимпод оролцоно

    Хойд Солонгос улсын тамирчид өнгөрсөн Бямба гарагт Парисын олимпод оролцохоор Парисыг зорьжээ. Ийн БНАСАУ-ын тамирчид найман жилийн дараа зуны олимпын наадамд оролцох гэж байна. Тус улсаас нийт 16 тамирчин бокс, ширээний теннис, xөнгөн атлетик, усанд сэлэлт, гимнастик, жүдо, чөлөөт бөx гэсэн 7 төрөлд өрсөлдөх аж. Тамирчид Пхеньяны нисэх онгоцны буудалд төрийн далбаагаар чимэглэсэн цагаан пиджак,…

    July 23, 2024
←Previous Page
1 … 1,707 1,708 1,709 1,710 1,711 … 2,253
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress