time.mn

Illustration of a bird flying.
  • Үхэхийн барилдлагатай өдөр

    Үхэхийн барилдлагатай өдөр

    Аргын тооллын 2024.07.23, мягмар гараг. Билгийн тооллын 17. Наран ургах шингэх: 05:18 – 20:39. Үс засуулбал: Өнгө зүс доройтох муу тул цээрлэвэл зохилтой. Барилдлага: Үхэхийн барилдлагатай өдөр. Билгийн тооллын зуны сүүл цагаагчин хонь сарын 17-ны өдөр. Дөрвөн ногоон мэнгэтэй, усан суудалтай, дүвзий 21, 6 жэдзий 22 одтой, шар хулгана өдөр. Шүтэн барилдлага хүрэлцэхүй. Өдрийн сайн…

    July 23, 2024
  • Таванбогд уулын тэнгэрийг тайлаа

    Таванбогд уулын тэнгэрийг тайлаа

    Төрийн тахилгат Алтайн Таванбогд уулын тэнгэрийг тайх ёслол өчигдөр буюу XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг Цагаагчин хонь сарын Улаагчин гахай өдөр Тахилгат овоонд боллоо. Тахилгад бэлтгэж 7-р сарын 21-ний орой лам нар “Итгэл”, “Ганданлажаа”, “Өлзийхутаг буулгах сан”, “Долоон бурхан од”-ны тахилгын ном хурав. Таванбогдын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, “Найман…

    July 23, 2024
  • Скаутууд Толбо нуурын эрэгт майхантайгаа цуглажээ

    Скаутууд Толбо нуурын эрэгт майхантайгаа цуглажээ

    Монголын үндэсний VII жембори буюу скаутуудын майхант цугларалт Баян-Өлгий аймагт өчигдөр эхэллээ. Дөрвөн жилд нэг удаа болдог энэ үйл ажиллагаанд 21 аймаг, 9 дүүрэг, гадаадын 13 улсын скаутууд оролцож байна. Монголын скаутын холбоо энэ удаагийн цугларалтаа анх удаа хөдөө хийж байгаа аж. Хүүхдүүд энэ сарын 22-27-ны өдрүүдэд Толбо нуурын эрэг дээр тухалж, казах, тува, урианхай, дөрвөд угсаатны урлаг соёл, хоол,…

    July 23, 2024
  • 40 хуванцар сав тушаавал зайрмаг өгнө

    40 хуванцар сав тушаавал зайрмаг өгнө

    Буриад түмний соёлын өв уламжлал, зан заншлыг хадгалах, өвлүүлэн уламжлуулах “Алтаргана 2024” их наадам 7 дугаар сарын 26-28-нд Булган аймагт болно. Дэлхий даяар тархан суурьшсан 30.000 гаруй буриад түмэн энэ наадамд ирнэ гэж зохион байгуулагчид тооцож байна.  Энэ жилийн наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам,…

    July 23, 2024
  • Хогны саванд мэдрэгч төхөөрөмж суурилуулж байна

    Хогны саванд мэдрэгч төхөөрөмж суурилуулж байна

    Дархан-Уул аймгийн төв дэх орон сууцны хорооллын гаднах хогны 200 саванд мэдрэгч төхөөрөмж суурилуулж байна. Хогны сав дүүрвэл энэ төхөөрөмж дохио өгнө.  Уг дохио тохижилт, үйлчилгээний компанийн машинд ирэх юм. Жолооч уг дохионы дагуу очиж, хогийг ачих үүрэгтэй.  Мөн хог дүүрэх дөхсөн эсвэл дүүрсэн байвал иргэд тухайн хогны саванд байрлуулсан товчлуурыг дарж, ТҮК-д мэдээлэх боломжтой аж. Ингэснээр савны гадуур хог…

    July 23, 2024
  • АНУ-ын Дэд Ерөнхийлөгчид өрсөлдөх магадлалтай хүмүүсийн нэрс гаржээ

    АНУ-ын Дэд Ерөнхийлөгчид өрсөлдөх магадлалтай хүмүүсийн нэрс гаржээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өрсөлдөөнөөс гарч, өөрийг нь дэмжсэний дараа Ардчилсан намын нэр нөлөө бүхий олон гишүүний дэмжлэгийг аваад буй Камала Харрис намаасаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал өндөр байна. Тэрбээр Ардчилсан намын олон удирдагчийн дэмжлэгийг авч, Байдены кампанит ажлын хандивыг авчээ. Сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулагчдын зүгээс үндсэн хорооныхоо нэрийг өөрчилж, Камала Харрисыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр зарлахын тулд Холбооны сонгуулийн…

    July 23, 2024
  • “Парис 2024”: 8.8 сая тасалбар зарагджээ

    “Парис 2024”: 8.8 сая тасалбар зарагджээ

    Парисын 33 дугаар олимпын наадам 3 хоногийн дараа 7 сарын 26-нд ёслол төгөлдөр хөшгөө нээнэ. Нээлтийн ёслол болохоос өмнө олимпын 8.8 сая тасалбар зарагдаж дууссан байна. Нээлтийн тасалбарын үнэ 900-2730 еврогийн хооронд байгаа аж. Одоо 500-600 мянган тасалбар үлдсэн талаар Олимпын наадмын зохион байгуулах хорооноос мэдээллээ. Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах “ Бэлтгэл…

    July 23, 2024
  • Хүн бүр 3 үгт хаягтай болох хэрэгтэй байна

    Хүн бүр 3 үгт хаягтай болох хэрэгтэй байна

    Их Британи улсад амжилттай нэвтрүүлээд байгаа хаяг байршлыг нарийвчлалтай, шуурхай тогтоох “what3words” буюу 3 үгт хаягжилтын системийг 2020 онд Онцгой байдлын ерөнхий газар гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. Монголын өргөн уудам нутагт аюул, осолд орсон хүний байршлыг цаг алдалгүй тогтоох нь чухал. Тодорхой хаяггүйгээр хүн олох нь хэцүү. Байгаль, цаг агаарын дулаарлаас шалтгаалаад гамшиг аюулт үзэгдэл, ослын…

    July 23, 2024
  • Ерөнхийлөгч Э.Макрон: Франц улс Олимп зохион байгуулахад бэлэн

    Ерөнхийлөгч Э.Макрон: Франц улс Олимп зохион байгуулахад бэлэн

    Франц улс Парисын олимпийг зохион байгуулахад бэлэн байна гэж Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдэв. Тэрээр нээлтийн ёслол болохоос өмнө олимпын тосгонд айлчлах үеэрээ уг мэдэгдлийг хийсэн байна. Тэрээр “Бид бэлэн байна. Наадмын туршид ч бэлэн байна. Бид олимпын наадмыг зохион байгуулахын тулд олон жил ажилласан. 100 жилийн дараа олимпын нээлтийн ёслол Баасан гарагт болох гэж байна…

    July 23, 2024
  • Олимпын нээлт анх удаа цэнгэлдэх хүрээлэнд болохгүй

    Олимпын нээлт анх удаа цэнгэлдэх хүрээлэнд болохгүй

    Цар тахлын улмаас нэг жил хойшилж 2021 онд зохион байгуулагдсан Токиогийн олимпоос 3 жилийн дараа зуны 33 дугаар олимпын наадам Францын Парис хотноо нээлтээ хийхэд 3 хоног үлдээд байна. Ковидын улмаас Токиод болсон зуны олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүд үзэгч, хөгжөөн дэмжигчгүй хоосон уур амьсгалд олимпын шилдгүүдээ тодруулсан. Тэгвэл энэ удаагийн олимпын наадмын нээлтийн хэв маягийг зохион байгуулагч Франц…

    July 23, 2024
←Previous Page
1 … 1,708 1,709 1,710 1,711 1,712 … 2,253
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress