-
3 бөхөөс сэргээш, 1 бөхөөс хэвийн бус бодис илэрчээ

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давж шөвгөрсөн 32 бөхөөс Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр допингийн шинжилгээ авч, 13-ны өдөр Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лаборатори болох Дрездены Спортын анализ болон спортын биохимийн институтэд хүргэн өгч, шинжлүүлсэн юм. Үндэсний бөхийн…
-
2024-07-22, Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 16
Аргын тооллын: 2024-07-22, Даваа гараг Наран ургах шингэх: 05:17-20:41 Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин ирнэ. Барилдлага: Идэрийн барилдлагатай өдөрБилгийн тооллын 16, Сумьяа гараг, зуны адаг цагаагчин хонь сарын 5 шар мэнгэтэй, огторгуй суудалтай, идэрийн барилдлагатай, булаагч одтой, улаагчин гахай өдөр. Их халуун болох улирал 16:35 цагт эхэлнэ.-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:17-20:41-Өдрийн сайн…
-
Жүдочид Парис руу хүлгийн жолоо заллаа

Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид зуны 33 дахь олимпын наадамдаа оролцохоор өнөөдөр эх орноосоо мордов. Ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлаган дор дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа, эмч Масатоши Нишикидо болон шигшээ багийн -60, -66, -73, -48, -52, -57кг /жин/-гийн тамирчид Парисыг зорилоо. Жүдо бөхийн төрөл 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд болно. …
-
Адуу хураахаар яваад, сураггүй болжээ

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн Төвийн хойд булан гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 177 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 3 км, Галт сумын төвөөс баруун хойд зүгт 60 км/ тус сумын харьяат малчин М 7-р сарын 16-ны өдрийн 15:00 цагт мотоциклоор адуугаа хураахаар гэрээсээ гараад сураггүй болсон байнх. Ар гэрийнхэн нь 19-ний өдрийн 13:50 цагт аврагчдад ханджээ.…
-
Олимпын хотхон тамирчдаа хүлээн авч эхэллээ

Дэлхийн өнцөг булан бүрээс шилдгийн шилдэг тамирчид Парис Олимпын тэнгэр дор хуран цуглаж байна. 7 дугаар сарын 26-ны өдөр нээлтээ хийх зуны XXXIII Олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн 32 тамирчин спортын 9 төрөлд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд бэлэн болоод байна. 16 өдрийн туршид спорт сонирхогч, хөгжөөн дэмжигчдийг уйдах завгүй байлгах шударга өрсөлдөөн, эв…
-
Хүдрийн түймэрт 15 га талбай шатаад байна

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Цагаан зүрийн голд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ энэ сарын 14-нд гарсан ой, хээрийн түймэрт 15 га талбай шатаад байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, орон…
-
Галт тэргээр тээвэрлэж явсан нүүрс уугьжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн Сүлд гэдэг газар галт тэргээр тээвэрлэж явсан нүүрс шатах дөхсөн байна. Уг галт тэрэгний 34 дүгээр вагонд нүүрс уугьж байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд 7-р сарын 22-ны 01:55 цагт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн албан хаагчид 02:12 цагт очиход, БНХАУ руу нүүрс тээвэрлэж…



