-
43 жил хилсээр хоригдсон эмэгтэй суллагджээ

Өнгөрсөн баасан гарагт үйлдээгүй хэргийнхээ төлөө 43 жил шоронд хоригдсон Сандра Хемме гэдэг эмэгтэй АНУ-ын Миссури мужийн эмэгтэйчүүдийн хорих ангиас суллагджээ. Эмэгтэй хүн хилс хэргээр ийм удаан хугацаанд хоригдсон тохиолдол Америкийн түүхэнд байхгүй. Миссури муж улсын гурван шатны шүүхээс эмэгтэйг суллах шийдвэр гаргасан боловч прокурорын зүгээс түүнийг суллахыг хойшлуулсаар байв. Харин шүүхийг хүндэтгээгүй гэх шалтгаанаар прокурорыг эрүүгийн…
-
Булган аймгийн Хангал сумыг Алтангадас одонгоор шагнав

Булган аймгийн Хангал сумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одонгоор шагналаа. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тус сумын 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үеэр уг шагналыг гардуулав. Түшээт хан аймгийн Эрдэнэ Дайчин вангийн хошууг 1924 онд Хангал сум болгосон байна. Одоо энэ сум Сөрт, Урт, Хонгор-Өндөр, Хялганат гэсэн 4 багтай, 1493 өрхтэй, 4543 хүн амьдардаг. Булган аймгийн…
-
Зараар охидыг хуурч авчран, биеийг нь үнэлүүлжээ

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт (7 дугаар сарын 15-22) хэрэг бүртгэлтийн 32.360, мөрдөн байцаалтын 2.585 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 65 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Үүнийг ангилбал: Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 73, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 5, Өмчлөх эрхийн эсрэг 48,…
-
“Чингис хаан: Монголчууд Дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг 5000 гаруй хүн үзээд байна

Чингис хаан үндэсний музейд гарч байгаа “Чингис хаан: Монголчууд Дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг 5000 гаруй хүн үзээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй энэ үзэсгэлэнг 7 дугаар сарын 3-наас 8 дугаар сарын 25 хүртэл олон нийтэд үзүүлж байгаа юм. Монголын эзэнт гүрэн, Ил хаант улс, Юань улс, Кидан улстай холбоотой дурсгалуудыг энэ үзэсгэлэнгээс харж болно.…
-
Олимпын наадмаас хамгийн олон медаль хүртсэн шилдэг 10 тамирчин

Хурд, хүч, тэсвэр тэвчээр, сахилга бат, уян хатан тууштай байдлаараа залуу насаа бүхэлд нь спортод зориулж тэр хэрээрээ олимпын наадмаас хамгийн олон медаль хүртсэн шилдэг 10 тамирчныг та бүхэнд танилцуулъя. 4 жилд нэг удаа болдог олимпоос 10 гаруй медаль авна гэдэг хэр их хугацааг зарцуулж, бас ямар золиос гарган уг амжилтыг бүтээснийг тэдний амжилт бидэнд ойлгуулах биз…
-
7 байршилд борооны ус зайлуулах шугам угсраад байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, үерийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ талаарх мэдээлэлтэй танилцав. Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтайгаас 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй. Их хэмжээний бороо ороход ус зайлуулах шугам хоолойгүй зарим байршилд ус ихээр тогтдог. Энэ талаар Геодез, усны…
-
Манай уран нугараачид хүрэл цом хүртлээ

ОХУ-ын Москва хотод болсон “Идол 2024” олон улсын циркчдийн тэмцээнээс манай улсын “Икс Роузис” уран нугаралтын компани хүрэл цом хүртлээ. Энэ сарын 19-21-нд болсон тус тэмцээнд ОХУ, Казахстан, Гватемал, Перу, Филиппин, Хятад, Болгар, Монгол, Вьетнам, Этиоп, Хойд Солонгос, Польш, АНУ, Итали, Испани, Португал, Герман зэрэг 17 орны 200 гаруй жүжигчин өрсөлдсөн байна. Уралдааны оролцогчдыг мэргэжлийн урлагийн зүтгэлтнүүд болон…
-
Монголын багийн тугчдаар П.Сэр-Од, О.Есүгэн нар томилогдлоо

Хүн төрөлхтний их цэнгэл наадам Зуны олимпын XXXIII наадам “хөшиг”- өө нээхэд 4 хоног үлдлээ. Монгол Улсын шигшээ баг тамирчид 1964 оноос өвөл, зуны олимпын наадамд алтан соёмбот далбаагаа мандуулсан цагаас хойш 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль хүртээд байна. Энэ удаагийн олимпын наадамд ч өндөр амжилт үзүүлнэ гэж Монголчууд итгэл тээсээр, баг тамирчид…
-
Авлигын 3 хэргийг шалгаж дуусжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 7 дугаар сарын 8-21-нд гэмт хэргийн шинжтэй 118 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 33-ыг нь хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорын хяналтад шилжүүлжээ. Одоо 77 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 916 хэрэг мөрдөн байцааснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг шүүхэд шилжүүлэн, 12 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн…
-
Өнөөдрөөс 8-р сарын 2 хүртэл халуун ус таслах хуваарь

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК өнөөдрөөс буюу 7 дугаар сарын 22-ноос 8 дугаар сарын 2 хүртэл дараах газруудын халуун усыг тасалж, дулааны шугам засаж байна. Үүнд: Төмөр замын удирдах газрын орчим, 2, 3, 4, 6-р бичил хороолол орчим, “Гандантэгчэнлин” хийд, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, МҮОНРТ орчим “Түндэмүн” саун, “Гурван билэг” их дэлгүүрийн урд тал
