-
Ламине Ямал Эль Класикод түүх бүтээв

Бямба гарагт Реал Мадрид Эль Класикогийн сүүлийн тойрогт өөрийн талбайдаа ширүүн өрсөлдөгч Барселона клубт 4:0-ээр ялагдал хүлээлээ. Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд болсон уг тоглолтын эхний хагаст хоёр баг гоол оруулаагүй. Харин хоёрдугаар үеийн эхэнд Роберт Левандовски дубль хийснээр Барселона тоглолтыг тэргүүлж эхлэв. Улмаар хоёрдугаар хагасын дундуур Ламине Ямал тооны харьцааг 3:0 болгосноор, 17 нас 106 хоногтойдоо…
-
Боливын экс ерөнхийлөгч Эво Моралесын амь насанд халдахыг завджээ

Өнгөрсөн ням гаригт Боливын ерөнхийлөгч асан Эво Моралесын амь насанд халдахыг завдсан хэрэг гарчээ. Эво Моралесын сууж явсан автомашин руу хар хувцастай хүмүүс гал нээж, машины салхины шилэнд хоёр сумны нүх гарсныг харуулсан дүрс бичлэгийг экс-ерөнхийлөгч өөрийнхөө сошиал хуудсанд тавьсан байна. Тэрээр машины урд талын суудалд зорчиж явсан бөгөөд сум түүнээс хэдхэн см-ийн зайтай өнгөрсөн,…
-
Дотоодын чансаа тогтоох тэмцээнд 220 жүдоч өрсөлдөж байна

Дэлхийн жүдо бөхийн өдөр өнөөдөр тохиож байна. Монголын жүдо бөхийн холбоо энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Машбатын нэрэмжит жүдо бөхийн дотоодын чансаа тогтоох “Sensei cup-2024” тэмцээнийг Спортын төв ордны жүдо бөхийн зааланд зохион байгуулж байна. Нэрэмжит тэмцээний эзэн Ч.Машбат нь Монгол улсад самбо, жүдо бөхийн спортыг дэлгэрүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан…
-
УИХ-ын үйл ажиллагааг сурвалжилдаг ХМБ-ын төлөөлөлтэй уулзлаа

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва, УИХ-ын Тамгын газрын Дотоод хяналтын хэлтсийн дарга Б.Төгсцэнгэл болон холбогдох албан тушаалтнууд өнөөдөр /2024.10.28/ УИХ-ын үйл ажиллагааг сурвалжилдаг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, олон нийт буюу иргэд, парламент, сэтгүүлчдийн зорилго, үйл ажиллагаа нэгдмэл байж, хамтран ойлголцож ажиллах нь сонгодог парламентын…
-
Монгол эмэгтэй Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд товчооны гишүүнээр сонгогдов

Албани улсын Тирана хотод Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ээлжит их хурал болж, “Удирдах зөвлөлийн Товчоо”-ны гишүүдийг сонголоо. Энэ үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр “Удирдах зөвлөлийн Товчоо”-ны гишүүнээр (United World Wrestling Bureau member) сонгогдов. Ингэснээр тэрээр Монголын спортын түүхэнд олимпын төрлийн Олон улсын спортын холбооны удирдах дээд зөвлөлд…
-
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсгийг авч, хиймэл үе суулгалаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Ясны эмгэгийн мэс заслын тасгийн хамт олон БНСУ-ын эмч нартай хамтран ясны хортой хавдрын тохиолдолд дунд чөмөгний булууны хавдрыг авч, хиймэл үе (мега-протез) суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Энэхүү мэс засал нь үйлчлүүлэгчийн мөчийг тайрахгүй хадгалж үлдэх, үйл ажиллагааг нөхөн сэргээх, амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг олон давуу талтай…
-
Томуугийн вакцин хийлгэснээр нэг жил ханиаднаас хамгаалах боломжтой

Хүйтний улирал дөхөх тусам ханиад томуу, хатгаанаас эхлээд хүүхэд хөгшидгүй өвчинд өртөмтгий болдог. Энэ цаг үед дархлаагаа сайжруулах нь юу юунаас илүү чухал. Жил болгон хийдэг томуугийн вакциныг өрхийн эмнэлгүүдээр хийж байгаа аж. Тиймээс вакцины талаарх зөвлөгөөг хүргэе. Вакцин гэдэг нь тодорхой өвчинд идэвхтэй олдмол дархлааг өгдөг биологийн бэлдмэл юм. Вакцинжуулалт нь өвчнөөс урьдчилан сэргийлэх…
-
Дууны урлагийн хаан Баартуугийн Зангад

Хүн энэ хорвоод ирэхдээ бурхнаас ч юм уу ямар нэг даалгавар, өгөгдөлтэй ирдэг юм шиг санагддаг юм. Гэхдээ хүн бүрд хувь зохиол, заяа тавилан гэж өөр өөр л дөө. Тэгвэл энэ Зууны манлай, алдарт дуучин Б.Зангад гэдэг хүн дуулах л гэж энэ хорвоогийн аз жаргал, амьдралын түмэн өнгийг хөх тэнгэр, хөрст дэлхийн уужим зайд ая…
-
Филиппинд болсон “Трами” хар салхины улмаас ор сураггүй болсон 42 иргэнийг эрэн хайж байна

Филиппин улсыг өнгөрсөн долоо хоногт дайран өнгөрсөн халуун орны “Трами” хар салхины улмаас амиа алдагсдын тоо 110-д хүрч, их хэмжээний үер бууж, хөрсний гулгалтаас үүдэн 42 хүн сураггүй алга болж, 8000 гаруй хүн далайн боомтуудад гацсан талаар Филиппин улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдах үндэсний зөвлөлөөс (NDRRMC) ням гарагт мэдээллээ. Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн мэдээлснээр…

