-
Өвлийн бэлтгэл хангахыг үүрэг болголоо

Монгол Улсын Хамтарсан Засгийн газрын анхны хуралдаанд мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл ажлын талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан, хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөл, хаврын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангуулах, отор нүүдлийг оновчтой зохион байгуулах, энэ асуудлаар Засгийн газрын гишүүд, агентлагийн…
-
ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулна

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулах төслийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. Уг төслийг эхлүүлж, хэрэгжилтийг Засгийн газарт тайлагнахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгав. Монгол Улсын “Алсын хараа-2025” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Монгол Улс, ОХУ, БНХАУ-г дамжсан эдийн засгийн коридорыг…
-
Парисын олимпод барилдах жүдочдын нэрийг зарлалаа

Олон улсын жүдо бөхийн холбооноос “Парис 2024” олимпын наадамд барилдах бөхчүүдийн нэрийг албан ёсоор зарлалаа. Тэмцээнд таван тивийн 122 орны 378 жүдоч 15 багц медалийн төлөө өрсөлдөнө. Үүний 192 нь эрэгтэй, 186 нь эмэгтэй. Эрэгтэйчүүдийн долоон жингээс 81 кг-д хамгийн олон буюу 33 тамирчин зодоглох бол +100 кг-д 23 бөх барилдах нь хамгийн цөөн юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн…
-
БНСУ-ын компаниар 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлүүлэв

Авлигатай тэмцэх газраас олон улсын байгууллагуудтай хамтран ажилласнаар 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлүүллээ. Дэлхийн банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөл 6 жил үргэлжилсэн ч үр дүн гараагүй байв. Улмаар аудитын дүгнэлтээр хангалтгүй үнэлэгдсэнтэй холбогдуулан, Дэлхийн банк уг төслийг зогсоож, Монгол Улсын Засгийн газраас нийт 1.7 сая ам.доллар нэхэмжилсэн юм. 2023 оны 3 дугаар…
-
Авлига, албан тушаалын 5 хэрэг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 7 дугаар сарын 1-9-ний өдрийг хүртэл 301 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тодруулбал: Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 155, Өмчлөх эрхийн эсрэг 73, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 45, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Авлига, албан тушаалын 5, Хүний амьд явах…
-
“Монголын төмөр зам”-ын Д.Банзрагчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагч ашиг сонирхлын үүднээс эрх мэдлээ урвуулан ашиглаж, “Монголын төмөр зам” ТӨХК-иас хэрэгжүүлж байгаа тендер, төсөлд БНХАУ-ын компаниудыг шалгаруулахын тулд тендер, төсөлтэй холбоотой мэдээллийг БНХАУ-ын “Ш”, “И” компанид дамжуулж байсныг Авлигатай тэмцэх газар илрүүлэн, шалгаж эхэлсэн юм. Д.Банзрагч мэдээлэл дамжуулсныхаа хариуд Хятадын дээрх компаниудын Монгол дахь төлөөлөгч Л.Т-ээс…
-
Допингийн шинжилгээнд явуулсан 4 сорьцод нарийвчилсан шинжилгээ хийнэ

Үндэсний их баяр наадмын хүрээнд 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авч Герман улсын Дрезден хотын лабораторид хүргүүлээд байсан. Үүнтэй холбоотойгоор, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага хамтран мэдээлэл хийлээ. Допингийн шинжилгээнд нийт 48 сорьц явуулснаас 44 сорьцын хариу 07 сарын 15-ны өдөр 22:30 минутад…
-
Дотоодын цэргийн 809-р ангид байлдааны туг гардуулав

Дотоодын цэргийн 809 дүгээр ангийг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 165 дугаар тогтоолоор Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарыг анги болгон өргөтгөсөн. Тус ангид байлдааны туг гардуулах ёслол өнөөдөр боллоо. Уг ёслолд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис болон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын…
-
Голын ус богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөл бүрдэж байна

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адаг буюу Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд мөн Орхон гол адагтаа Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар орчимд, Хэнтийн нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн гол Дорнод аймгийн Чойбалсан сумын ойролцоо, Халх, Барх, Улз, Хэнтийн нурууны баруун хажуугаас эхтэй Туул голын усны түвшин Төв аймгийн Заамар сумын хавьцаа өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.…
-
Өгий нууранд зөөврийн хяналтын пост байгууллаа

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаанаас Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт орших Өгий нууранд зөөврийн хяналтын сууц байгууллаа. Үүний өмнө Ховд аймгийн Хар-Ус нуур, Хөвсгөл аймгийн Хөвсгөл нууранд хөвдөг зогсоол байгуулсан юм. Цаашид бусад гол мөрөн, нууртай аймгуудад усан замын тээврийн хяналтын пост байгуулна. Ийм посттой болсноор тээвэрлэлтийн аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулж, иргэд, жуулчид аюулгүй зорчих боломж…
