-
Соёолон насны уралдаанд Х.Бөхбатын “хүрэн үрээ” түрүү магнайд хурдаллаа

Хүй долоон худагт хурдан соёолонгийн хүлгүүд бариандаа орлоо. Энэ жилийн наадамд 217 соёлон уралдуулахаар бүртгүүлснээс 150 гаруй нь уралдсан юм. Булган аймгийн Сэлэнгэ сумын Х.Бөхбатын “хүрэн үрээ” түрүү магнайд хурдалж, Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Л.Анхбаатарын хул үрээ, Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы халзан үрээ, Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат…
-
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай Засгийн газар, ард иргэдэд чин сэтгэлээсээ баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Хятад, Монгол хоёр улс бие биеийнхээ хувьд чухал хөрш бөгөөд сайн хөршийн найрсаг харилцааг урт хугацаанд…
-
Гуравдугаар Чарльз хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хаан, хамтын нөхөрлөлийн Тэргүүн Цог Жавхлант Гуравдугаар Чарльз баярын мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД: “Танд болон танай ард түмэнд Үндэсний их баяр наадмын онцгой өдрийн баярын мэндийг гэргий бид хоёр хүргэж байгаадаа баяртай байна. Манай хоёр улс энх тайван, хөгжил…
-
Улаанбаатарт өнөөдөр аадартай

Өнөөдөр /2024.07.12/ Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Иймд иргэдийг болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэргийлэн, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна. ?Гэр, байшин, хашаагаа усанд автахаас сэргийлж суваг, шуудуу татах ?Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гол, тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх ?Амарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор,…
-
ТАНИЛЦ: Соёлын наадмын хөтөлбөр

Хүй долоон худагт зохион байгуулагдаж буй Соёлын наадмын хөтөлбөртэй танилцаарай
-
Дарханы наадамд Ж.Бадрал түрүүллээ

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Дархан хотын 63 жилийн ойн баяр наадамд тус аймгийн Шарынгол сумын харьяат, “Дархан хайрхан” дэвжээний бөх Жигжидсүрэнгийн Бадрал түрүүлж, аймгийн арслан цол хүртлээ. Тэр аймгийнхаа наадамд 3 дахь удаагаа үзүүр түрүүнд үлдэн, ийнхүү түрүүллээ. Шарынголоос 11 жилийн дараа…
-
Харваачид 30 сум харваад байна

Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваанд нийт 868 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна. Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд Үндэсний баяр наадмын түрүү харваачдыг тодруулахаар харваачид шийдвэрлэх 8 сумаа харвана. Одоо хасаа харвааны дунд өргийн сүүлийн 4 сум тавьж байна. Харваачид хана харваанд 20, хасаа харваанд 20, нийт 40 сум харваж түрүү харваачид тодордог. Одоогоор харваачид бүгд…
-
6-84 настай 1500 харваач цэц сорьж байна

Үндэсний их баяр наадмын үндэсний шагайн харвааны тэмцээнд нийт 1500 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна. Тэдний тэн хагас нь улсын болон аймгийн цолтой харваач. Монгол Улсын даяар дуурсагдах дархан мэргэн хоёр, үлэмж дархан мэргэн 40, дархан мэргэн 11, гарамгай мэргэн 26, харьшгүй мэргэн 28, өсөх идэр мэргэн 3 оролцож байгаа аж. Харваачдын хамгийн залуу нь Төв аймгийн…


