-
Дарханы наадамд улсын цолтой 6 бөх зодоглож байна

Дархан-Уул аймгийн баяр наадамд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч, Монгол Улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар тэргүүтэй 128 бөх зодоглож байна. Улсын цолтой 6 бөх өнөө жил тус аймгийн наадмыг зорин иржээ.
-
Олон улсын бартаат замын авто ралли Монголд болж байна

Монгол Улс, Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрийг дамнасан “Торгоны зам 2024” /Silk Way Rally/ олон улсын бартаат замын авто уралдаан энэ сарын 9-14-нд Монголд болж байна. 2009 оноос хойш зохион байгуулж буй энэ уралдаан 40 гаруй орны тамирчид, 350 гаруй техник хэрэгсэл, 1000 гаруй төлөөлөл оролцдог. “Дакар ралли”-гийн дараа орох, тэсвэр тэвчээрийн шалгуур, эр зоригийг шаардсан бартаат замын…
-
Баянхонгор луу онгоц нисгэхэд бэлэн боллоо

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатараас орон нутгийн 8 чиглэлд онгоц нисгэж эхэлсэн бол 9 дэх чиглэл Баянхонгор аймаг руу онгоц нисгэхээр бэлтгэж байна. Үүнтэй холбогдуулан, Баянхонгор нисэх буудлын аэродромын хөөрч, буух хучилттай зурвасыг засан, ашиглалтад оруулахад бэлэн болгожээ. Тус аймаг руу МИАТ компани CRJ-700 загварын агаарын хөлгөөр зорчигч тээвэрлэх боломж ийн бүрдэв. Баянхонгорын 3С ангиллын аэродромын хөөрч, буух хучилттай зурвасын…
-
Б.Мөнхтөрийн хүрэн Хөвсгөлийн соёолонгуудыг магнайллаа

Хөвсгөл аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын соёолон морьдын уралдаанд Баянзүрх сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Мөнхтөрийн хүрэн түрүүлж, Бүрэнтогтох сумын харьяат, сумын алдарт уяач С.Батсайханы сартай хүрэн хоёрт, Алаг-Эрдэнэ сумын харьяат, сумын алдарт уяач Б.Сүхбаатарын бор соёолон гуравт , Төмөрбулаг сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Ариунболдын согоо бор дөрөвт, Түнэл сумын алдарт уяач Н.Гансүхийн буурал…
-
Хяналтын камер ашиглан, дуут сэрэмжлүүлэг өгч байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул голын эрэг дагуу амарч буй иргэдийг голын усны ослоос сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх, зорчих хөдөлгөөнд хяналт тавьж аюулгүй байдлыг хангах зорилгоор өнгөрсөн жил “Мандал даатгал” ХХК-тай хамтран Туул голын аюултай бүсүүдийг тодорхойлж, нэн шаардлагатай 5 байршилд 8 хяналтын камер байршуулсан юм. Эдгээр камер нэг чигийн болон 360 градус эргэдэг. Үүгээр 200 метр…
-
Шагайн харваан тэмцээнд 97 баг өрсөлдөж байна

Үндэсний их баяр наадмын үндэсний шагайн харваан тэмцээнд 97 багийн шагайчид оролцож байна. Тэмцээн 3 хоногийн өмнө ахмадын шагайн харвааны тэмцээнээр эхэлсэн юм. Энэ тэмцээнд 24 багийн 200 орчим ахмад харваач, өвлөн тээгч цэц мэргэнээ сорьж байна. Өсвөрийн шагайчдын тэмцээн өчигдөр Говьсүмбэр аймгийн “Цэцэн”, Хэнтий аймгийн “Бор-Өндөр” багийн тоглолтоор эхэлсэн юм. Үндэсний шагайн харваан тэмцээн өсвөрийн, ахмадын баг гэсэн хоёр ангиллаар…
-
Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 30 см давжээ

Өнөөдөр буюу 7 дугаар сарын 10-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Заамар/ , зүүн хажуугийн Хэрлэн /Чойбалсан/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна. Түүнчлэн Хэрлэн, Буянт, Хархираа гол үерийн түвшинг 5-20 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 30 см давсан байдалтай байна.…
-
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

11-нд Хөвсгөл, Архангайн нутаг, Завханы зүүн, Булганы баруун хэсгээр… 12-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байна уу!
-
“Буудайн ганд тэсвэртэй Дархан 144 сорт” Төрийн шагнал хүртэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, ургамал, газар тариалангийн шинжлэх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэд, профессоруудын туурвисан шилдэг бүтээлд Төрийн шагнал хүртээлээ. Монгол орны байгаль экологи, цаг уурын онцлогт дасан зохицсон буудайн селекцийн ажлыг өргөжүүлэн хөгжүүлж, ганд тэсвэртэй, арвин ургацтай шинэ сортын буудай гарган авч, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын эдийн засгийн үр ашгийг…

