-
Д.Гомбосүрэнгийн хул шүдлэн түрүү магнайд ирлээ

Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд 254 үрээ уралдуулахаар бүртгүүлжээ. Үүнээс: Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Давгасүрэнгийн Гомбосүрэнгийн хул үрээ түрүү магнайд хурдаллаа. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Гончинжавын Мөнхсайханы хээр үрээ аман хүзүүдлээ. Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Онгон сумын Төмөрхуягийн Баярхүүгийн хээр шүдлэнг барьжээ. Тэдгээрийн араас 4 морь барианы зурхайд зуузай холбон орж ирсэн тул аль…
-
Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл…
-
Хиймэл оюун, Их өгөгдөлд суурилсан хөгжлийг дэмжих УИХ-ын лобби бүлэг байгуулагдлаа

Шинээр байгуулагдсан УИХ-ын гишүүдийн санаачилгаар Хиймэл оюун (AI), их өгөгдөл (Big Data)-д суурилсан хөгжлийг дэмжих лобби бүлэг байгуулж анхны уулзалтаа төрийн ордонд хийлээ. АЖ ҮЙЛДВЭРИЙН 4-Р ХУВЬСГАЛААС МОНГОЛЧУУД ХОЦРОХГҮЙН тулд шинэ тутам үүсэж буй технологи ашиглалтын тухайд эрх зүйн орчныг бүрэн бүрдүүлж, цогц бодлого, төлөвлөгөөтэй болох ёстой. Иймд Лобби бүлгийн үйл ажиллагаа нэн тэргүүнд мэдлэгт…
-
“Wazza” буюу Б.Очирваань “Евро 2024”-ийн финалын тоглолтыг үзнэ

Өөрийн шүтээнтэйгээ уулзаж, дэлхий даяар шуугиан тарьсан Монгол “Wazza” буюу Б.Очирваань “Евро 2024”-ийн финалын тоглолтыг үзэхээр маргааш өглөө Германы нийслэл Берлин хотыг зорих гэнэ. Тэрээр Английн “Манчестер Юнайтед” клубыг дэмждэг. Тиймээс өнөөдөр шөнө 03:00 цагаас Англи-Нидерландын багуудын хагас шигшээ тоглолтод Английн шигшээ багийг хожуулж, Берлин хотын цэнгэлдэхэд мөрөөдлийн финалын тоглолтоо үзэх тухайгаа хэллээ. Английн шигшээ…
-
Тэгш ойтой аймаг, сумдын баяр наадмын тов

Монгол Улсын 21 аймгийн 17 нь, 330 сумын 102 нь өнөө жил 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Сумдаас Дорноговийн Даланжаргалан хамгийн түрүүнд ойгоо тэмдэглэсэн бол хамгийн сүүлд Ховд аймгийн Зэрэг сум 100 жилийн ойгоо хийнэ. Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Баян-Өлгий аймагт 100 жилийн ой тэмдэглэх сум байхгүй. Архангай аймгийн 5 сум 100 жилийн ойтой. Чулуут…
-
Амралт, сувиллын газруудыг шалгав

Болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газраас Баянзүрх, Багануур, Хан-Уул, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу байрласан амралт, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг 7 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хяналт шалгалтад нийт 22 аж ахуйн…
-
Булганы наадамд Хөвсгөлийн Баянзүрх сумын заан түрүүлэв

Булган аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдаж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат сумын заан М.Баасанжав түрүүлж, Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Н.Намнансүрэн үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн харцага Д.Пүрэвдорж, Булган аймгийн Орхон сумын харьяат Ц.Чагнаадорж нар шалгарсан юм.
-
Бутаны хаан Монголд анх удаа айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны 07 дугаар сарын 08-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх…


