-
Удам залгасан залуу малчдад гэр олголоо

Нүүдлийн соёл иргэншлийг өвөг дээдсээс уламжлан хадгалж буй удам залгасан залуу малчдыг дэмжих зорилгыг Өмнөговь аймгийн “Нутгийн хишиг” хөтөлбөрийн “Чинээлэг малчин” хөтөлбөрт тусгажээ. Энэ хүрээнд тус аймгийн засаг даргын 2021 оны а/976 дугаар захирамжаар “УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧИН ӨРХИЙГ ДЭМЖИХ ЖУРАМ” боловсруулан батлуулжээ. Уг журмын дагуу нийт 112 залуу малчинд 5 ханатай өргөө гэр олголоо. Удам залгасан залуу малчдад энэ үеэр шинэ мэдээ,…
-
3арим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав

Улсын Их Хурлын анхдугаар чуулганы өнөөдрийн (2024.07.09) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 08:10 цагт гишүүдийн 59.5 хувийн ирцтэй эхэлж, хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Үүнтэй холбогдуулан 3асгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг дэмжье…
-
Хөвсгөлийн наадам шүдлэнгийн уралдаанаар эхэллээ

Хөвсгөл аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн үндэсний их баяр наадам өнөөдөр шүдлэн насны морьдын уралдаанаар эхэллээ. Өнөөдөр шүдлэн, хязаалан, сонгомол дунд насны морьдын уралдаан, шатрын тэмцээн, хүүхдийн сур харваа, “Дээлтэй монгол” уралдаан, баярын хурал болон тоглолттой юм байна. Наадмын нээлтээ маргааш хийхээр төлөвлөжээ. Шүдлэн насны морьдын уралдаанд Баянзүрх сумын уяач О.Баатарын бор түрүүлж, Мөрөн сумын уяач Ч.Отгон-Эрдэнийн…
-
Жастин Бибер Энэтхэгийн тэргүүн баяны хүүгийн хуриманд 10 сая доллараар дуулжээ

Азийн тэргүүн баян болох Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбанигийн бага хүүгийн энэ оны эхнээс эхэлсэн хуримын үйл ажиллагаа сүүлчийн шатандаа шилжиж байна. 29 настай Анант Амбани, түүний эхнэр Радхика Мерчант нарын Хинду шашны уламжлалын дагуух хуримын ёслол долдугаар сарын 12-нд эхэлж, гурван өдөр үргэлжлэх юм. Хуримыг угтсан гала тоглолт өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн орой…
-
Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бутаны Хаант Улсын Цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүн Пэма Ванчук нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын Төрийн тэргүүн Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа,…
-
Соёолон уралдах үеэр замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж магадгүй

Үндэсний их баяр наадмын үеэр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хийх зохицуулалтын талаар Тээврийн цагдаагийн алба өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир: -Төв цэнгэлдэх орчимд 5 төрлийн 7850 автомашины зөвшөөрөл, Хүйдолоонхудагт 7 төрлийн 11400 автомашины зөвшөөрөл олгоод байна. Төв цэнгэлдэх орчмын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор Гандигийн гудамж, Нийслэлхүрээний замд хязгаарлалтын бүс тогтоосон. Баяр наадмын…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар өнөөдөр Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бутаны Хаант Улсын Цог жавхлант хааны анхны төрийн айлчлал нь өв соёл, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал,…
-
АҮББХ: УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09:22 цагт Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд боллоо. Хуралдаан гишүүдийн 71 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Байнгын хорооны хуралдааныг даргалан явууллаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцуулга хийж, Улсын Их Хуралд суудалтай…
-
Боинг компани залилангийн хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ

346 зорчигч болон багийн гишүүдийн амь насыг хохироосон 737 Макс онгоц хоёр удаа осолдсоны дараа Боинг компани системийг шинэчлэх гэрээг зөрчсөн байсныг АНУ олж тогтоосон бөгөөд тус компани уг хэрэгт буруутай болохоо хүлээн зөвшөөрчээ. Хууль зүйн яам (DoJ) “Бойнг компани 243.6 сая долларын (190 сая фунт стерлинг) эрүүгийн торгууль төлөхийг зөвшөөрсөн” гэж мэдэгдэв. Гэсэн хэдий ч таван жилийн өмнө…

