time.mn

Illustration of a bird flying.
  • Киев хотод ОХУ агаарын хүчтэй цохилт өгч, 41 хүн амиа алдлаа

    Киев хотод ОХУ агаарын хүчтэй цохилт өгч, 41 хүн амиа алдлаа

    Украины нийслэл Киев хотын орчимд ОХУ сүүлийн саруудад байгаагүй хүчтэй цохилт өглөө. Үүний улмаас 100 гаруй барилга сүйдэж, 41 хүн амиа алдан, 166 хүн шархадлаа. Тэр дундаа Киевийн хамгийн том хүүхдийн эмнэлэг цохилтод өртжээ. Уг халдлагын дараа Украинд нэг өдрийн гашуудал зарлаж байгаа аж.  Харин ОХУ эмнэлэг онилсон гэдгээ үгүйсгэж, “Украины агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн хэлтэрхийд оногдсон” гэж…

    July 9, 2024
  • “Дээлтэй Монгол” наадам төв талбайд болж байна

    “Дээлтэй Монгол” наадам төв талбайд болж байна

    Үндэсний их баяр наадмын хүрээнд “Дээлтэй Монгол” наадмыг өнөөдөр төв талбайд зохион байгуулж байна. Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар Нийслэл Улаанбаатар хотыг Олон Улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход чиглэсэн уг наадам энэ жил…

    July 9, 2024
  • Хөвсгөлийн хязаалангуудаас цавьдар түрүү магнай боллоо

    Хөвсгөлийн хязаалангуудаас цавьдар түрүү магнай боллоо

    Хөвсгөл аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд Галт сумын Нацагдоржийн цавьдар түрүүлж, Цэцэрлэг сумын уяач П.Ганзолбоогийн шарга аман хязаалан хүзүүдэв. Тариалан сумын уяач Ц.Зоригтын хээр айргийн гуравт, Баянзүрх сумын уяач Б.Мөнхтөрийн хээр хонгор дөрөвт, Мөрөн сумын уяач Б.Гантөмөрийн хонгор халзан хязаалан айргийн тавд хурдаллаа.

    July 9, 2024
  • Монголоос баривчилсан Киргизийн сэжигтэнг шилжүүлэн өглөө

    Монголоос баривчилсан Киргизийн сэжигтэнг шилжүүлэн өглөө

    Үндэстэн дамнасан санхүүгийн залилах гэмт хэрэг үйлдэж, Интерпол (Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага)-ын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Бүгд Найрамдах Киргиз Улсын иргэн Б-г Монгол Улсын нутаг дэвсгэрт орогнож байхад нь Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр илрүүлэн, баривчилсан юм. Уг этгээдийг…

    July 9, 2024
  • “Залуучууд” театрт наадмын хүндэтгэлийн концерт тоглов

    “Залуучууд” театрт наадмын хүндэтгэлийн концерт тоглов

    Дархан хот байгуулагдсаны 63 жилийн ойн баяр наадамд зориулан “Залуучууд” театр “Өнөд өвлөгдөх аялгуу” хүндэтгэлийн концерт бэлтгэжээ. Уг тоглолт өнөөдөр 13:00 цагаас тус театрт болж байна.  Дархан сумын цол олгох бөхийн барилдаан өнөөдөр Биеийн тамир спортын газрын зааланд 11:00 цагаас эхэлсэн юм. Уг барилдаанд цолгүй 32 бөх зодоглолоо. Тус аймгийн наадам маргааш албан ёсоор эхэлнэ.

    July 9, 2024
  • ЁЗДБХ: УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар Б.Баярбаатарыг томилох нь зүйтэй гэв

    ЁЗДБХ: УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар Б.Баярбаатарыг томилох нь зүйтэй гэв

    Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр (2024.07.09) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай болон УИХ-ын дэгийг шинэчлэн тогтоох зэрэг гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл даргалж, ирц болон хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан…

    July 9, 2024
  • Сарина Кога Парисын олимпын дараа зодог тайлна

    Сарина Кога Парисын олимпын дараа зодог тайлна

    Тэрээр “Би бага сургуулийн 2-р ангиасаа волейбол тоглож эхэлсэн. Хүн бүрийн туслалцаа, дэмжлэгийн ачаар 28 нас хүртлээ волейболоор хичээллэж энэ хүрлээ. Би 2024 оны Парисын олимпын дараа зодог тайлах хэвлэлийн бага хурал хийнэ. Өдийг хүртэл надтай уулзаж, учирсан бүх хүмүүс, туршлагын ачаар би бий болсон. Парисын олимпод өөрт байгаа бүхнээ зориулах болно. Эцсээ хүртэл үргэжлүүлэн…

    July 9, 2024
  • БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид Европын зах зээлд эзлэх байр сууриа хадгалж чаджээ

    БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид Европын зах зээлд эзлэх байр сууриа хадгалж чаджээ

    Европын Холбооноос дотоодын автомашин үйлдвэрлэгчдээ хямд үнэтэй импортын автомашины өрсөлдөөнөөс хамгаалахын тулд БНХАУ-ын цахилгаан автомашинд тарифын хязгаарлалт тогтоохоор болсон. Харин тавдугаар сард БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид Европын зах зээлд эзлэх байр сууриа хадгалж чадсан байна. “BYD” зэрэг компаниуд Европын цахилгаан автомашины нийт борлуулалтын 8.7 хувийг бүрдүүлсэн нь өнгөрсөн жилийнхтэй бараг ижил үзүүлэлт болж байгаа юм.  БНХАУ-ын…

    July 9, 2024
  • ТАНИЛЦ: Наадмаар амрах зах, худалдааны төвүүд

    ТАНИЛЦ: Наадмаар амрах зах, худалдааны төвүүд

    Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын хуваарийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба танилцуулж байна. “Барс 2”, “Бүрд” худалдааны төв өнөөдөр ажиллаад, маргаашаас амрах бол бусад зах маргааш ажиллаад, 7 дугаар сарын 11-нээс амарна. “Нарантуул” зах 7 дугаар сарын 11-20-ны хооронд хамгийн олон хоног амрах юм байна. 

    July 9, 2024
  • ТАНИЛЦ | Шинээр сонгогдсон байнгын хорооны дарга нар…

    ТАНИЛЦ | Шинээр сонгогдсон байнгын хорооны дарга нар…

    Дан ганц засгийн газрын бүтэц ч бус УИХ-ын байнгын хорооны бүтцүүдийг ч бусад намуудаас удирдуулахаар боллоо. УИХ-ын 11 байнгын хорооноос долоон байнгын хорооны даргыг томиллоо. Үүнээс АН-ын гурван гишүүн, ХҮН намын хоёр гишүүн байнгын хорооны даргаар сонгогдоод байна. Харин Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрыг сайдын бүтэц рүү оруулж байгаа учраас Б.Баасандорж даргын УИХ-ын ЕНБД-аар томиллоо.…

    July 9, 2024
←Previous Page
1 … 1,743 1,744 1,745 1,746 1,747 … 2,252
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress