-
УИХ-ын гишүүнээр сонгогдсон найман хүнийг НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөв

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын ээлжит бус XXI хуралдаан өнөөдөр цахимаар хуралдаж Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болж, Сонгуулийн Ерөнхий Хороо 2024 оны зургаадугаар сарын 30-нд Улсын Их…
-
БНХАУ авлигын хэрэгт холбогдсон батлан хамгаалахын экс сайд нарыг коммунист намаас хөөжээ

Хятад улс өнгөрсөн пүрэв гарагт Батлан хамгаалахын сайд асан Ли Шанфу болон түүний өмнөх сайдыг авлигын хэргээр эрх баригч Коммунист намаас хөөсөн тухай Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. Ли өнгөрсөн оны аравдугаар сард хоёр сарын турш алга болсноос хойш ямар ч тайлбаргүйгээр огцруулсан. Лиг учир битүүлгээр алга болсноос хойш хэдхэн сарын дараа огцруулсан нь Хятадын цөмийн болон баллистик…
-
П.Сайнзоригийн оронд Хөгжлийн банкны экс захирал Н.Мандуулыг томилохоор яригдаж байна

Хотын нэгдүгээр орлогч П.Сайнзоригийн оронд Хөгжлийн банкны экс захирал Н.Мандуулыг томилохоор яригдаж байна Энэ удаагийн парламентын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 11 дүгээр тойрогт Хотын дарга Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч П.Сайнзориг ялалт байгуулж, парламентын гишүүнээр сонгогдсон. Тэгвэл П.Сайнзоригийн оронд Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч даргаар Хөгжлийн банкны захирлаар нийтэд танигдсан Нямандэлэгийн Мандуулыг томилох гэж байгаа тухай эх сурвалж…
-
Иргэн ААН-ээс цугласан 66 тэрбум төгрөгөөр сонгуульджээ

Монгол Улсын Их Хурлын 2024 сонгуулийн үйл явцыг “Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн сүлжээ, “Бодлогод хяналт залуус” ТББ 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиглаж, мониторинг явуулснаа өнөөдөр олон нийтэд мэдээллээ. Энэ сонгуулиар нам, эвсэл, нэр дэвшигчдэд нийт 87.5 тэрбум төгрөгийн орлого хандив хэлбэрээр орж ирснээс 66.6 тэрбумыг нь зарцуулжээ. 747 нэр дэвшигч 76 тэрбум төгрөгийн хандиваас 58 гаруй тэрбум төгрөг,…
-
СЕХ-ны даргын хүсэлт

СЕХ-ны дарга П.Дэлгэрэннаран өнөөдөр УИХ-ын чуулганд сонгуулийн үр дүнг танилцуулж, цаашид анхаарах зүйлсийг хууль тогтоогчдод санууллаа. Сонгогчдын ирц сайжирсан ч сонгох эрхээ олон хүн эдэлж чадаагүй. Тэрээр энэ талаар цаашид монгол иргэн бүрийн саналыг гээгдүүлэхгүйн тулд саналыг нь урьдчилж авах, цахимжуулах, оршин суугаа хаяг дээрээ санал өгөх шаардлагыг халах, хаана байгаа газартаа санал өгдөг болгох…
-
Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томиллоо

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын даргад Д.Амарбаясгаланг томилох шийдвэрийг өглөө гаргасан. Тэгвэл 126 гишүүнтэйгээр байгуулагдсан УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаанаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын даргаар Д.Амарбаясгаланг томилъё гэсэн тогтоолоор санал хураалт явуулахад 126 гишүүнээс 5 гишүүн татгалзаж, 121 гишүүн дэмжсэнээр Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар сонголоо.
-
УИХ | Эрэгтэй 94, эмэгтэй 32 гишүүн 2024-2028 онд ажиллана

Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгууль зохион байгуулагдаж нэр дэвшигчдэд түр үнэмлэхийг олгоод байна. УИХ-ын 8 удаагийн сонгуульд нийт 608 гишүүн сонгогдон ажилласнаас эрэгтэй 544, эмэгтэй 64 буюу өнгөрсөн 32 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн УИХ-д эзэлж байсан түүхэн дээд амжилт нь 13 буюу 17.1 хувь байлаа. Гэхдээ энэхүү түүхэн дээд үзүүлэлт нь жендэрийн квотыг…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2024 оны долдугаар сарын 3-4-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно. Манай улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт…
-
Онц аюултай хар салхи Карибын арлуудыг сүйтгэж байна

Карибын тэнгисийн зүүн өмнөд хэсэгт орших арлуудад цахилгаан дамжуулах шугамыг нурааж, байшингуудыг сүйтгэж, гудамжуудыг үерт автуулсан Берил хар салхи Ямайк руу чиглэн “гамшгийн аюултай” тавдугаар зэрэглэлийн хар шуурга болон хувирч байна гэж АНУ-ын Үндэсний хар салхины төв (NHC) анхааруулав. Майамид төвтэй хар салхины үндэсний төвийн анхааруулснаар, Виндвард арлуудын хувьд маш ноцтой, аюултай нөхцөл байдал үүснэ гэв.…

