-
Грек улс ажлын зургаан өдөртэй болжээ

Дэлхийн олон улс оронд цалинг бууруулахгүйгээр ажлын таван өдрөөс дөрвөн өдөртэй долоо хоногт шилжихээр хэлэлцэж байгаа энэ үед Грек улсад ажлын зургаан өдрийн хуваарь нэвтрүүлж байна. Үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд ажилчдаа долоо хоногийн зургаан өдөр ажиллуулахыг зөвшөөрсөн хууль Грект даваа гаргаас хэрэгжиж эхэллээ. Энэхүү хууль нь долоо хоногийн долоон өдөр 24 цагийн турш үйлчилгээ үзүүлдэг…
-
“Дүнжингарав”-ын уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх замыг өргөтгөж, шинэчилж байна

Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 13 байршилд авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээгээд буй. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбатаас тодрууллаа. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 байршилд 17.5 км авто…
-
Энэтхэгийн зарим хэсэгт үерийн хэмжээ гамшгийн түвшинд очоод байна

Үерт нэрвэгдсэн Энэтхэгийн Ассам муж ойрын өдрүүдэд дахин бороо орох төлөвтэй байгаа тул өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Тус муж улсын зүүн хойд хэсэг хэд хоногийн турш үерийн усанд автаж, 600,000 гаруй хүн өртөж, 34 хүн амь үрэгджээ. Үерийн ус нь Ассам муж болон хөрш зэргэлдээ Бангладешийн зарим хэсгийг сүйрлийн байдалд оруулж, тосгонуудыг живүүлж, тариалангийн талбайг сүйтгэж, байшингуудыг…
-
Д.Амарбаясгалангаар удирдуулахыг хүсээгүй 5 хэн бэ

УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаанаар УИХ-ын даргыг томиллоо. Монгол Улсын Их Хурлын даргаар Д.Амарбаясгаланг сонгоё гэсэн томьёоллоор санал хураахад 126 гишүүнээс 121 нь дэмжиж, 5 гишүүн татгалзан, Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар сонголоо. Д.Амарбаясгалангаар удирдуулахаас татгалзсан 5 гишүүн нь Х.Баттулга, Н.Алтанхуяг, Г.Очирбат, Б.Жаргалан, Д.Жаргалсайхан нар байлаа. УИХ-ын гишүүн асан “Фортуна” Батбаярын Жаргалан бол Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгчөөр…
-
УИХ дахь АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл сонгогдлоо

2024 оны сонгуулийн үр дүнгээр Ардчилсан намаас 42 суудлыг авсан. Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг анхны хуралдаанаа хийж бүлгийн даргаа сонголоо. Бүлгийн даргад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Дашдондогийн Ганбат нар нэрээ дэвшүүлэв. УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д. Ганбат нар…
-
УИХ-ын дэд даргаар Б.Пүрэвдорж сонгогдлоо

УИХ дахь Ардчилсан намын бүлэг анхны хуралдаанаа хийж бүлгийн дарга, УИХ-ын Дэд даргыг сонголоо. УИХ-ын Дэд даргад УИХ-ын Дэд дарга асан Салдангийн Одонтуяа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Дашдондогийн Ганбат, УИХ-ын гишүүн Бөхчулууны Пүрэвдорж нар нэрээ дэвшүүлэв. Нийт гишүүдийн 62 хувийн саналаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ялалт байгуулж УИХ-ын Дэд даргаар сонгогдлоо.
-
Хэрхлүүр нууранд хүүхэд осолджээ

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн Хэрхлүүрийн сарьдагт 6 дугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагийн орчим мориор аялж явсан 40 хүн Хэрхлүүр нуурын эрэг дээр амраад аяллаа цааш үргэлжлүүлэх үед тэдний морин хөтөч хийж явсан 1 хүүхэд сураггүй алга болсон байна. Энэ тухай дуудлагыг 06.28-ны өдрийн 22:30 цагт онцгой байдлынхан хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах…
-
Завхан Баянтэс суманд түймэр гарчээ

Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн Үнэгтийн-Ам гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 400 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км, Тэс сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км/-т өчигдөр ойн түймэр гарлаа. Түймрийн дуудлагыг 6-р сарын 29-ний өдрийн 23:15 цагт хүлээн авч, Баянтэс сумын Мэргэжлийн ангийн албан хаагчид 70 км замыг туулан 06-р сарын 30-ны өдрийн 03:28 цагт очжээ. Нэмэлтээр тус аймгийн Онцгой…


