-
Санал авах байруудын хаягтай танилцаарай

УИХ-ын 9 дэх удаагийн сонгууль маргааш буюу Баасан гарагт эхэлнэ. Иргэд Улаанбаатар болон орон нутгийн нийт 2198 байршилд саналаа өгнө. Иргэн та өөрийн харьяаллын дагуу аль хэсгийн хороонд саналаа өгөхөө доорх холбоосоор орж үзэх боломжтой. Хэсгийн хороодын байршил: https://m-election.mn/main/cG9zdDo2NTAx
-
Пакистанд хэт халалтын улмаас сүүлийн зургаа хоногийн дотор 500 гаруй хүн нас баржээ

Пакистаны өмнөд хэсэгт агаарын температур нэмэгдэхийн хэрээр нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэж байна. “Edhi” түргэн тусламжийн алба өдөр бүр Карачи хотын морг руу 30-40 орчим цогцос хүргэдэг гэж мэдэгдсэн бөгөөд сүүлийн зургаан хоногийн хугацаанд 568 хүн нас баржээ. Тэдгээрийн 141 нь зөвхөн мягмар гарагт нас барсан хүмүүс юм. Тохиолдол бүрт үхлийн шалтгааныг яг таг хэлэхэд…
-
Куандык Бишинбаев гомдол гаргажээ

Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишинбаев эхнэрээ онц хэрцгийгээр зодож, амь насыг нь хөнөөсөн хэргээр 24 жилийн ял авсан. Тэгвэл тэрээр шүүхээс өөрт нь оногдуулсан 24 жилийн ялтай санал нийлэхгүй байгаа бөгөөд гомдолтой байгаагаа илэрхийлж, давж заалдах шүүх хурлыг эхлүүлжээ. Түүний өмгөөлөгчид “Шүүгчид анхнаасаа 24 жилийн ялыг төлөвлөсөн байсан бөгөөд тэд зохион байгуулалттайгаар Бишинбаевын эсрэг сэтгүүлчидтэй нийлж…
-
Сүлжээгүй алслагдсан хэсэгт “Старлинк” төхөөрөмж ашиглаж санал хураалтын дүнг нэгтгэнэ

Сонгуулийн Ерөнхий хороо УБЕГ-тай хамтран сүлжээнд холбогдоогүй 400 гаруй газарт “Старлинк” төхөөрөмжийг ашиглахаар тохиргоо хийж бэлджээ. Өнгөрөгч 2020 онд санал авах 2070 хэсгийн 400 гаруй нь сүлжээнд холбогдоогүй байсан учир санал хураалтын үр дүнг нэгтгэхэд хүндрэлтэй байсан. Тэгвэл энэ удаа сүлжээгүй газруудад “Старлинк” төхөөрөмжийг шинээр нэмж ашиглаж байгаагаараа онцлогтой болж байна. УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт маргааш өглөө…
-
Солонгосын комикын томоохон компани зах зээлийн үнэлгээгээ 2,7 тэрбум доллараар тогтоов

Өөрийгөө дэлхийн хамгийн том вэб комик платформ гэж тодорхойлдог Webtoon Entertainment АНУ-д зарагдаж эхлэхээсээ өмнө зах зээлийн үнэлгээгээ 2.67 тэрбум доллар буюу 2.11 тэрбум фунт стерлингээр тогтоов. Түүний хувьцаа зургаадугаар сарын 27-нд Nasdaq хөрөнгийн бирж дээр 21 ам.доллараар арилжаалагдаж эхлэх бөгөөд энэ нь зах зээлийн хамгийн дээд үнэлгээ юм. Лос-Анжелес хотод төвтэй тус компанийг…
-
Шүтээнийхээ эсрэг гоол оруулж, өмсгөлийг нь авсан Гүрж тоглогч түүх бүтээлээ

23 настай хөлбөмбөгч Хвича Кварацхелиа өнгөрсөн шөнө болсон Гүрж-Португалын тоглолтын үеэр түүх бүтээлээ. Тэрээр Португалын эсрэг хаалганд эхний гоолыг оруулж, уран тоглолтоороо цэнгэлдэхийг шуугиулсан төдийгүй тоглолтын шилдгээр шалгарч өөрийн шүтээн болох Кристиан Роналдогоос өмсгөлийг нь авчээ. Энэ талаараа гайхалтай дурсамжаа хадгалан 7 дугаартай Роналдогийн өмсгөлийг “Мөрөөдөл” гэсэн үгтэй хамт өөрийн олон нийтийн сүлжээндээ нийтэлсэн…




