-
Швейцарт үерийн улмаас гурван хүн сураггүй алга болжээ

Швейцарийн зүүн өмнөд хэсэгт орших Грисонс гэгддэг уулын нурууны Граубюнден хөндийн Мисокс хотод үер болсны улмаас гурван хүн сураггүй алга болжээ. Баасан гарагийн шөнө болсон хүчтэй аадар бороо орж, гол мөрөн хальж, гудамжууд үерт автаж, хэдэн арван оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Дөрвөн хүн сураггүй алга болсон гэж эхэндээ мэдэгдсэн ч нэг эмэгтэй чулуун доороос…
-
Израилын агаарын хүчнийхэн Газын дүрвэгсдийн хуаран руу цохилт өгсний улмаас 38 хүн нас баржээ

Израилийн агаарын цэргийн хүчнийхэн Газын зурвас дахь барилга байгууламжид хоёр удаа цохилт өгсний улмаас 38 хүн амиа алдаж, олон хүн шархадсан гэж Хамас мэдэгджээ. Израилийн цэргийнхэн байлдааны онгоцууд Хамасын цэргийн дэд бүтцийн объектуудад цохилт өгсөн гэж мэдэгдсэн бөгөөд энэ талаар дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Газын дүрвэгсдийн хуарангуудын нэг болох аль-Шати дүүрэгт байрлах орон сууцны…
-
АНУ-ын нөөц буурч, газрын тосны үнэ 7 хоног дараалан өслөө

Брент төрлийн газрын тосны үнэ гурван хувиар өсөөд байгаа бол WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 81 ам.доллар дөхөөд байна. Газрын тосны үнэ дөрөвдүгээр сарын эхэн үеэс хойш сүүлийн хоёр долоо хоногийн өсөлтөд дөхсөн бөгөөд үүнд газын тосны хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч АНУ-ын олборлосон газрын тосны нөөц буурч, эрэлт эрчимжих хүлээлт үүссэн нь нөлөөлсөн байна. …
-
Дунд гол орчимд үйл ажиллагаа явуулж буй 8 ААН голын лаг хагшаасыг цэвэрлэж байна

НОК-ын дарга Х.Нямбаатар өчигдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр Дунд гол орчимд ажиллаж, “Уран ган”, “Тайгам-Алтай” ХХК болон “АПУ” ХК-ийн удирдлагуудтай зөвшилцөн, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэхээр болсон юм. Урд шөнөөс эхлэн “Тайгам-Алтай” ХХК, “АПУ” ХК Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 8 ААН Дунд голын 7 байршилд…
-
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Улаанбаатар хотод зургаадугаар сарын 18-аас 22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Тэрэлж, Туул, Сэлбэ, Дунд голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 18-82 см нэмэгдэж, үерийн нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комисс хуралдаж, зургаадугаар сарын 23-ны өдрөөс зургаадугаар сарын 29-ний өдрийн 00:00 цаг хүртэл нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүллээ. Улмаар…
-
Э.Бат-Эрдэнэ: “Авраарай” гэж хүүхэд хашхирахыг сонсоод гол руу үсэрсэн

Дархан-Уул аймгийн иргэн Э.Бат-Эрдэнэ “Авраарай” гэх хүүхдийн хоолойг сонссон даруйдаа голын ус руу оржээ. Ингээд түүний энэ зоримог үйлдэл хоёр хүүхдийн амийг аварч, нэгэн гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглээд байна. Энэ талаар Э.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Эхлээд нэг хүүхэд живээд, түүнийг аварчхаад бид модноос зүүгдээд байж байтал, дахин хүүхэд живж байсан. Түүнийг хамт явж байсан хүмүүс модоор татаж…




