-
Дэлхийн ур чадварын уралдаанд Монголын 7 оролцогч өрсөлдлөө

Дэлхийн ур чадварын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 7 суралцагч ур чадвараа сорилоо. Гагнуурын мэргэжлийн төрөлд оролцогч Өмнөговь политехник коллежийн суралцагч Б.Чухал 704 оноо (Medallion for Excellence), CNC Токарь мэргэжлийн төрөлд Барилгын политехник коллежийн суралцагч А.Нямбаяр 701 оноо (Medallion for Excellence), Тогооч мэргэжлийн төрөлд Техник технологийн политехник коллежийн суралцагч Г.Азбаяр…
-
Уран хатгамалчдын уралдаан, үзэсгэлэн гарч байна

Төрийн уран хатгамалч, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын харьяат Авирмэдийн Цэрэнхүү агсны нэрэмжит “Алтан утас” уран хатгамалчдын уралдаан “ГОВИЙН БАЙГАЛЬ ТҮҮХИЙН МУЗЕЙ”-н үзэсгэлэнгийн танхимд өчигдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэн 19-ний орой хүртэл гарна.
-
Өвөрхангайн Есөн-Зүйлд 7 см зузаан цасан бүрхүүл тогтжээ

Цаг уурын мэдээгээр өнөө өнөө өглөө 08:00 цагийн байдлаар Завхан, Баянхонгор аймгийн ихэнх, Хөвсгөл, Өвөрхангайн зарим газраар цас орж байна. 08:40 цагийн байдлаар Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий аймгийн зарим газраар салхи 15-16 метр хурдтай салхилж байна. Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын мэдээгээр Завхан, Ховд, Архангай, Өвөрхангай, Хэнтийн зарим газраар 0-7 см зузаан цас тогтсон…
-
Эмэгтэй шатарчдын шигшээ баг Германтай тэнцэн, 12-р байр луу ухарлаа

Дэлхийн 45 дахь удаагийн шатрын олимпиад Унгарын нийслэл Будапешт хотод үргэлжилж байна. Нэг өдөр завсарласан уг тэмцээний нийлбэр оноогоор 7-р байрт жагсаж байсан Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 7 дугаар өрөгт Германы шигшээ багтай тоглож, 2:2 харьцаагаар тэнцлээ. Ингээснээр тав хожиж, нэг хожигдон, нэг тэнцэж, 11 оноотойгоор 12 дугаар байр луу буулаа. Энэ өрөгт IM Даваадэмбэрэлийн…
-
Б.Нарантуяа снукер бильярдын Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 15 улааны Дэлхийн цомын тэмцээн 9-р сарын 14-19-ний өдрүүдэд болж, аваргуудаа тодруулж дууслаа. Тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд манай тамирчин ДАШТ-ий хүрэл медалт Б.Нарантуяа өрсөлдөж, хүрэл медаль хүртлээ. Хонконгийн тамирчныг 3:0-ээр хожиж, хагас шигшээд шалгарсан тэрбээр Хонконгийн тамирчин, снукер бильярдын Дэлхийн зургаан удаагийн аварга, Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт…




