-
Монголын баг 4 мөнгө, 9 хүрэл медальтайгаар 19 дүгээр байрт жагсаж байна

Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам 9 сарын 8-14-ний өдрүүдэд болж байгаа. Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм. Өнөөдөр уг наадмын 5 дахь өдөр зоос шүүрэх төрөлд манай улсын тамирчин М.Науырызбек мөнгөн…
-
Хойд Солонгос уран баяжуулдаг үйлдвэрийнхээ зургийг анх удаа үзүүллээ

Ким Жөн Ун 600 мм-ийн шинэ пуужин турших ажиллагааг удирдаж буй зургийг Хойд Солонгосын албан ёсны Солонгосын төв мэдээллийн агентлаг нийтэлсэн байна. Уг зураг дээрх газрын байршил тодорхойгүй ажээ. Энэ зураг Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг анх удаа харуулсан юм. Уг зураг дээр айлчлал хэзээ болсон, байгууламжийн байршлыг тодорхой заагаагүй. Ким ажилчдыг тактикийн цөмийн зэвсгийн материал…
-
Мансууруулах төрлийн 17кг ургамал тээвэрлэж явсныг илрүүллээ

Өчигдөр буюу энэ оны 09 дүгээр сарын 13-ны өдөр автомашиндаа мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсан иргэдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Тухайлбал, 32-33 насны “З”, “Б” нар нь өөрийн эзэмшлийн автомашиндаа сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн “Каннабис” ургамал 17 кг-ыг тээвэрлэж явсан байна. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт…
-
Хүйсийн сонголтыг өөрчлөөд үзье

С.Энхжин Энэ онд нийт 17 аймгийн 102 сум үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойгоо тэмдэглэлээ. Гэвч 100 жил болоход дэд бүтцээ хөгжүүлээгүй, модон жорлонгоосоо салаагүй байгааг нийтээрээ л шүүмжлэв. Эл хугацаанд хийсэн бүтээн байгуулалт, дэвшилт өөрчлөлт гээд ярих гэхээр олонход нь хэлэх үг байсангүй. Иргэдийнхээ тав тухтай амьдрах хамгийн гол асуудлаа шийдээгүй атал цэнгэлдэх хүрээлэн, сум руу орох…
-
36 дахь удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилсан “Номын баяр”-ыг энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байна. Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “Номын сайн нөхөр” хөдөлгөөн өрнүүлэхээр тусгаж, монгол хүнийг номтой нөхөрлөж соён гэгээрэх үйл явцыг нь дэмжих зорилго тавьсан юм. “Илүү их уншъя” уриатай баярыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга…
-
Багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг баталлаа

Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны хэм хэмжээний актад бүртгэж, эцэслэн батлагдлаа. Энэхүү журам батлагдсанаар гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулан багшлах эрх олгох замаар чадварлаг боловсон хүчин, хүний нөөц боловсролын салбарт ажиллах боломжийг бүрдүүлж, багшийн хомсдолыг шийдэх боломжтой.…
-
Нийтийн тээврийн 600 автобус үнэгүй WiFi-тай боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” болон “Лариско медиа групп” компани хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн 600 автобусанд өндөр хурдны утасгүй интернэт буюу WiFi нэвтрүүллээ. Ингэснээр Улаанбаатар хот нийтийн тээврээ үнэ төлбөргүй WiFi-аар бүрэн хангаж эхэлсэн дэлхийн цөөн нийслэлийн нэг болж байна. “Лариско медиа групп”-ын үүсгэн байгуулагч Э.Долгион “Зорчигчид автобусанд сууж байхдаа…
-
Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэхэд тулгамдсан асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр /2024-09-13/ танилцлаа. Монгол, Энэтхэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалт болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2021 оноос эхлүүлсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, эдийн засгийн хямрал, тээвэрлэлтийн саатал…
-
Суданы 25.6 сая хүн өлсгөлөнд нэрвэгджээ

Суданы Засгийн газар хоорондын хөгжлийн газраас өнгөрсөн долоо хоногт гаргасан тайланд “Суданы хүн амын талаас илүү хувь нь буюу 25.6 сая хүн туйлын өлсгөлөнд нэрвэгдээд байгаагийн 755.000 гаруй нь үхлийн ирмэг дээр байгаа” гэжээ. Сүүлийн 16 сарын турш үргэлжилсэн мөргөлдөөний хамгийн сүүлийн дайралтаас 500 орчим хүүхэд дүрвэн, Цэнхэр Нил, Гедареф мужид иржээ. Хүүхдүүд бие махбодийн…

